Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ | News.MN

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ

COVID-19

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) 109 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэлбэ ресорд”, “Альфа”, “Дрийм1,2”, “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарласан байна.

Онцлоход, Тус онгоц Сочи орчим нисч байх үед жирэмсэн эх амаржиж, хоёр ихэр охинтой болсон юм.

Улсын онцгой комиссоос долдугаар  сард 11 удаагийн захиалгат нислэгэээр 3000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-аас хойш дэлхийн 44 улсаас 12,853  иргэнийг татан авсан байна.

Одоо дэлхийн 55 улсад байгаа 9854 иргэн тухайн улс дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Иймд эдгээр иргэдээ бүгдийг татан авахын тулд татан авах ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, зочид буудал, амралт үйлчилгээний газруудыг дайчлан ажиллуулах нөхцөл боломжийг судлахаар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-10 192.82.64.190

авчраагүй бол жирэмсэн эхийг үлдээлээ гээд л бас хэл ам хинэ шүү дээ Яасан ч их учир нь олдохгүй улстай юм бэ дээ

Avatar

Зочин 2020-07-10 66.181.171.26

Онгоцонд жирэмсэн эхийг зорчуулах нь буруу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж