Тесла бүрэн автомат жолоодлоготой автомашин бүтээхэд ойртжээ | News.MN

Тесла бүрэн автомат жолоодлоготой автомашин бүтээхэд ойртжээ

Тесла бүрэн автомат жолоодлоготой автомашин бүтээхэд ойртжээ

Тесла бүрэн автомат жолоодлоготой автомашин бүтээхэд ойртжээ

Дэлхийн дэвшилтэт технологийн салбарт сүүлийн жилүүдэд үсрэнгүй амжилтыг үзүүлж буй Илон Маскын Tесла компани тавдугаар түвшний бүрэн автомат жолоодлоготой автомашиныг бүтээхэд ойрхон байна. Тавдугаар түвшний автомат жолоодлоготой автомашин гэдэг нь жолоочийн ямар ч шаардлагагүй өөрийгөө бүрэн бие даасан, хараат бус байдалтай байх гэнэ.

Tesla компанийн үйлдвэрлэсэн одоогийн автомат жолоодлоготой автомашинууд хоёрдугаар түвшинд хамаарах бөгөөд жолооч шаардлагатай тохиолдолд жолоогоо барьж, хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байх хэрэгтэй аж.

Илон Маск Шанхай хотод зохион байгуулагдсан дэлхийн хиймэл оюун ухааны чуулганд цахимаар оролцон “Би тавдугаар түвшний автомат жолоодлого бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бүхэн бүтэх болно. Би үүнийг ойрын хугацаанд бий болно гэж бодож байна. Бид үнэхээр ойртсон. Энэ жилдээ багтаан бид тавдугаар түвшний автомат жолоодлогын үндсэн функцыг бий болгоно. Томоохон бэрхшээлүүд ард хоцорсон. Жижиг асуудлуудаа л шийдэх үлдсэн. Тэр бүх жижиг асуудлуудаа шийдэж, бүхэлд нь системтэй нэгтгэнэ гэдэг л хэцүү байх болно” хэмээжээ.

Тесла компанийн хэрэгжүүлж буй сүүлийн үеийн төслүүд бүгд өгөөжөө өгч, тус компанийн хувьцааны ханш сүүлийн таван арилжааны үеэр 42.9 хувиар өсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-10 202.9.47.31

Манай засаг хувьцаанаас нь авчихгүй дэ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж