Үндэсний их баяр наадам хязаалан насны уралдаанаар эхэлнэ | News.MN

Үндэсний их баяр наадам хязаалан насны уралдаанаар эхэлнэ

Үндэсний их баяр наадам хязаалан насны уралдаанаар эхэлнэ

Үндэсний их баяр наадам хязаалан насны уралдаанаар эхэлнэ

Домгийн шувуу үргээж, Монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож, хүлэг эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Дэлгэр сайхан энэ зундаа дэнж хотойтол сайхан наадаарай
хэмээн Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам эхэллээ. Энэ жилийн үндэсний их баяр наадам үндсэндээ өчигдөр/2020.07.09/ Монгол Улсын төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлснээр эхэлсэн юм. Харин өнөөдөр/2020.07.10/ эрийн гурван наадам хязаалан насны морьдын уралдаанаар нээлтээ хийнэ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадам дэлхийн нийтийг хамраад буй коронавирусийн цар тахлаас үүдэж наадамчин олон, үзэгчгүйгээр телевизээр шууд дамжуулах юм.

ХУРДАН МОРЬ

Үндэсний их баяр наадам нээлтээ хийхтэй зэрэгцэн  нэгэн сонирхолтой шийдвэр гарсан нь энэ жил эрлийз гурван насны морьдыг уралдуулах боллоо. Ийнхүү нийт есөн насны морьдын уралдаан Хүй долоон худагт зохион байгуулагдана.

Долдугаар сарын 10-ны өдөр

  • Хязаалан насны морьд 07:00-11:00 цаг хүртэл
  • Эрлийз дунд насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
  • Шүдлэн насны морьд 15:00-18:00

Долдугаар сарын 11-ний өдөр

  • Азарга насны морьд  07:00-11:00 цаг хүртэл
  • Их насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
  • Эрлийз дээд насны морьд 16:00-19:00 цаг хүртэл

Долдугаар сарын 12-ны өдөр

  • Соёолон насны морьд 07:00-11:00 цаг хүртэл
  • Даага насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
  • Эрлийз бага насны морьд 15:00-18:00 цаг хүртэл

Мөн жилээс жилд морьдыг хэрхэн ангиллаж уралдуулах тал дээр асуудал гардаг тул энэ удаад морьдыг сэрвээний өндөр болон үйлдвэрлэг байдлаар нь ангилах шийдвэр гарсан.

Сэрвээний өндөр нь дараах хэмжээнээс давсан тохиолдолд эрлийз гэж үзнэ.

  • Азарга, соёолон 140 см
  • Их нас 141 см
  • Хязаалан 137 см
  • Шүдлэн 132 см
  • Даага 127 см

Хэдий өндөр нь хүрэхгүй ч ерөнхий галбир, хоншоор, толгой, хүзүү, дэл, сүүл зэрэг нь эрлийз байвал уралдуулахгүй. Морьдыг үйлдвэрлэг байдлаар нь ялгахдаа морины ерөнхий галбир, хоншоор, толгой, хүзүү, дэл, сүүл зэргийг авч үзнэ.

Уралдаан дууссаны дараагаар морь цоллох ажлыг Хүй долоон худагт зохион байгуулна.

Мөн унаач хүүхдүүдэд энэ жил үндэсний их баяр наадмын зохион хорооноос хамгаалалтын хувцас олгохгүй бөгөөд уяачид өөрсдөө хамгаалалтыг хариуцах ажээ. Үүнээс гадна унаач хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулж 100 мянган төгрөгөөс доошгүй, нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг байхаар тогтоосон.

Уралдааны үед хүүхэд амны хаалт хэрэглэхгүй, харин гарааны хяналт, морины үүлдэрлэг байдлыг шалгах, шүдлэх үед хүүхдүүд амны хаалт зүүх ёстой.

ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН

Нийт 512 хүчит бөх энэ жил төв цэнгэлдэхэд бус 13-р зуун цогцолбор газрын зүлэг ногоон дэвжээнээ зодоглохоор болсон. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх мөн дуулиан шуугианы эзэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд энэ удаагийн наадамд барилдахгүй. Допингийн шинжилгээ солигдсон гэх ноцтой асуудал үүссэний улмаас энэ жилээс эхлэн бөхчүүдээс шээсний шинжилгээ бус цусны шинжилгээ авч эхэлнэ. Харин цар тахалтай холбогдуулан энэхүү допингийн шинжилгээний хариу ялимгүй удаан буюу наймдугаар сарын эхээр гарч болзошгүйг Монголын Үндэсний бөхийн холбоо анхааруулсан. Учир нь WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн өмнөд Солонгосын лаборатори дотоодын цар тахлын шинжилгээндээ дарагдаж байгаа хэмээсэн юм.

13-р зуун цогцолбор газарт Модерн Номадс сүлжээний зоогийн газрын салбар наадмын өдрүүдэд ажиллах болно.

Долдугаар сарын 11-ний өдөр

  • Нэгийн даваа 11:30 – 16:00
  • Хоёрын даваа 16:10 – 19:30

Долдугаар сарын 12-ны өдөр

  • Гурвын даваа 09:00 – 10:40
  • Дөрвийн даваа 10:50 – 12:30
  • Тавын даваа 13:00 – 14:40
  • Зургаагийн даваа 15:00 – 15:40
  • Долоогийн даваа 16:00 – 17:20
  • Наймын даваа 17:30 – 18:00
  • Есийн даваа 18:10 – 18:50

Хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа төрлүүд 13-р зуун цогцолбор газар явагдана.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА

Мөн 13-р зуун цогцолбор газар үзэгчгүй зохион байгуулагдах эрийн гурван наадмын нэг бол үндэсний сурын харваа. Энэ жил эрэгтэй 403, эмэгтэй 144 нийт 547 харваач цэц мэргэнээ сорино.

Харваачид босоон дээр харвахаас бусад үед амны хаалт зүүсэн байна.

Долдугаар сарын 10-ны өдөр

  • Урианхай сурын харваа 09:00-19:00
  • Буриад сурын харваа 09:00-19:00

Долдугаар сарын 11-ний өдөр

  • Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг 08:30-12:00
  • Үндэсний сурын харвааны нээлт 11:40-12:40
  • Үндэсний сурын хана харвааны дунд өрөг 13:00-16:00
  • Үндэсний сурын хана харвааны адаг өрөг 16:00-17:30
  • Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг 17:30-20:30

Долдугаар сарын 12-ны өдөр

  • Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг 09:00-12:00
  • Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг 12:00-13:30
  • Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа 14:20-15:00

Наадмын өдрүүдэд тэмцээнээс бусад үед харваачид дараах байршилд амарна.

  1. Сурын талбай дээр ахмад харваачид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй харваачид байрлана.
  2. Сурын талбайгаас баруун тийш 2,5 км зайтай авто машины зогсоол байгуулж тэнд тусгайлан асрууд гаргаж өгөх ба талбай руу явахад автобусаар зөөхөөр боллоо. / өөрсдийн асар, майхан барьж болно /

13-р зуун цогцолбор газраас 2.5 километрийн зайд байрлах шалган нэвтрүүлэх хэсгийн автомашины зогсоолоос долдугаар сарын 10-ны 08:00 цагаас эхлэн 45 хүний суудалтай зургаан автобус тамирчид болон зохион байгуулагчдыг наадмын талбай руу хүргэнэ.

Шагайн харваа

Энэ жилийн шагайн харвааны тэмцээнд нийт 82 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Эдгээр 82 баг 14 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсэг тус бүрээс эхний гурван байрыг эзэлсэн баг дараагийн шатанд шалгарах аж.

13-р зуун цогцолборт хамгаалалтанд гарах цагдаагийн алба хаагчид болон наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид бүгд "Монгол наадам" видео контентын хүрээнд монгол дээл, хувцсаар жигдэрсэн байна.

Долдугаар сарын 10-ны өдөр

  • Шагайн харвааны эхний хэсгийн тоглолт 8:00-22:00

Долдугаар сарын 11-ний өдөр

  • Шагайн харвааны хоёрдахь хэсгийн тоглолт 08:00-11:00
  • Шагайн харвааны нээлтийн ажиллагаа 11:40-12:40
  • Шагайн харвааны хагас шигшээ тоглолт 13:00-20:00

Долдугаар сарын 12-ны өдөр

  • Шагайн харвааны шигшээ найман багийн тоглолт 08:00-13:00
  • Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулах 14:00-14:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр наадмын сүүлийн өдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр өөрийн биеэр 13-р цогцолбор болон Хүй долоон худагт айлчлан цол тэмдэг, шагналыг гардуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-10 192.82.78.118

Үзэгч наадам хийгээд МАН их даапаалж байнаа . Унах нэг өдөр ирэх л бөйх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж