Төрөө төвхнүүлсэн Анхдугаар чуулган | News.MN

Төрөө төвхнүүлсэн Анхдугаар чуулган

Төрөө төвхнүүлсэн Анхдугаар чуулган

Төрөө төвхнүүлсэн Анхдугаар чуулган

Өнгөрөгч 10 хоногт улс төрийн халуун үйл явдал дүүрэн байв. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд эмхлэгдсэн шинэ парламент анхдугаар чуулганаа 75 гишүүнтэй хуралдуулаад өчигдөрхөн /2020.07.09/ хаалтаа хийв. Анхдугаар чуулган 10 хоног үргэлжилжиж, төрөө төвхнүүллээ. Тодруулбал, УИХ-ын найм дахь удаагийн

Анхдугаар чуулган зургадугаар сарын 30-ны өдөр нээлтээ хийж, сонгуульд ялалт байгуулсан гишүүд албан ёсоор тангаргаа өргөлөө. УИХ-д дахин хамгийн олон суудал авсан МАН Бага хурлаа хийж, Ерөнхий сайдын нэрийг тодруулж Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулж эцэслэн баталлаа.

 Түүнчлэн МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргыг тодрууллаа. Анхдугаар чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “…Монгол Ардын намаас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай” гэдгийг тодотгосон.

Үүгээр Анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудалд орсон. Анхдугаар чуулганы эхний өдөр шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын дарга, дэд Бүлгийн дарга, дэд дарга нарыг сонгосон.

2020 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудлыг авсан. Ингэснээр Засгийн газрыг дангаараа байгуулах бололцоо бүрдэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо. 2000 оноос хойш найман удаагийн УИХ-ын сонгуулийн дараах Анхдугаар чуулганаар анх удаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд шинэ Засгийн газрыг байгуулж, ажиллах боломжоор хангалаа. Монгол Улсын Засгийн газраас ард түмэн ихээхэн зүйлийг хүсч, хүлээж байна. Анхдугаар чуулганыг хаахын өмнө  УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж,улмаар 11 байнгын хороод дэд, хорооддоо байгуулж, дарга нарыг сонголоо.

Г.ЗАНДАНШАТАР УИХ-ЫН ДАРГААР УЛИРАН СОНГОГДЛОО 

 Зургадугаар сарын 30-ны өдрийн  УИХ-ын анхдугаар чуулганы эхний өдөр УИХ-д хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад нэр дэвшигчийг танилцуулж, хэлэлцүүллээ. МАН-аас өмнөх парламентын УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарын нэрийг УИХ-ын даргад дахин дэвшүүлж, хуралдаанд оролцсон 75 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо. Ингэснээр Г.Занданшатар  УИХ-ын даргаар анх удаа улиран сонгогдож байгаа бөгөөд өмнө нь 2019-2020 онд УИХ-ын  даргын албан тушаалыг хашиж байсан юм. Харин УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Одонтуяа нар сонгогдов.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг дэд даргаар Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарыг томилсон. Д.Тогтохсүрэнгиййн хувьд өмнө нь бүлэг ахалж байсан туршлагатай учраас түүнийг бүлгийн даргаар дахин  ажиллуулахыг гишүүд нь 100 хувийн саналаар дэмжсэн. Харин сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгосон. Тэрбээр  2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ.

   МОНГОЛ УЛСЫН 31 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР У.ХҮРЭЛСҮХИЙГ УЛИРААН ТОМИЛЛОО

 Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг асуудал хэн бүхэнд ойлгомжтой байсан. Учир нь сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Нөгөө талаар 2017 оноос Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан түүнийг улираан томилох нь тодорхой байсан. Тиймээс өрсөлдөгчгүйгээр МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийн 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлсэн.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улиран томилох тухай саналыг УИХ-д танилцуулж, чуулганд гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингэснээр У.Хүрэлсүх Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томилогдож, үргэлжлүүлэн Засгийн газрын тэргүүнээр ажиллах боллоо.

ИРЭХ ДӨРВӨН ЖИЛ 14 ЯАМ НИЙТ 17 САЙДТАЙ АЖИЛЛАНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу анх удаа танхимаа өөрөө бүрдүүлсэн. Эхлээд  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ анхдугаар чуулганд танилцуулсан бол долдугаар сарын 07-ны өдөр танхимд ажиллах сайд нарынхаа нэрийг зарласан. Долдугаар сарын 08-ны өдөр УИХ-д танилцуулснаар шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов. Засгийн газар Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар бүтцээ баталсан.  Засгийн газрын бүрэлдэхүүнд шинээр Соёлын яамыг шинээр нэмж Үндсэн хуулийн дагуу дөрван сайдаас бусдыг нь гаднаас томиллоо. Ерөнхий чиг үүргийн яамдад “давхар” дээлтэй ажиллах сайдуудаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ нарыг тус тус томиллоо.

Бусад сайд нарын тухайд:

  • Шадар сайд Я.Содбаатар
  • ЗГХЭГ-ындарга Л.Оюун-Эрдэнэ
  • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
  • Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайдЛ.Халтар
  • ХХААХҮ-ийн сайдаарТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан
  • Соёлын сайдаар С.Чулуун
  • Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
  • Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан
  • Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалахын сайдаарГ.Сайханбаяр
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа нар томилогдсон.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимын сайд нарыг шинжвээс дийлэнх нь улс төрөөс хол байсан хүмүүс гэж тодорхойлж болно. Гэхдээ тухайн салбартаа олон жил ажиллаж, салбарын жаргал, зовлонг нь мэдэх хүмүүс олонх.  Ерөнхийлөгчийн оролцоотойгоор сайд нарын томилгоо хийгдсэн гэдэг утгаараа сайд нарын нэрийг тодруулах гэж нэлээд удаж, анхдугаар чуулганы төгсгөлд танхимын гишүүдээ бүрдүүлэв. У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг  ЭНДЭЭС  унших боломжтой.

ДАРГА БОЛОХ ХҮСЛИЙГ НЬ ГҮЙЦЭЭВ

УИХ-ын Анхдугаар чуулганы төгсгөлд Байнгын хороодын дарга нарыг сонгон, дэд хорооны бүрэлдэхүүнийг баталснаар Анхдугаар чуулганыг хаалаа. УИХ-ын найман байнгын хорооны тоог гурваар нэмсэн нь дарга болох хүсэлтэй гишүүдийнхээ хүслийг биелүүлсэн гэж дүгнэж болохоор. Байнгын хорооны даргаа томилж чадахгүй удтал сунжирч эцэстээ гурван байнгын хороог нэмж асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталсан.

Уг хуулиар Улсын Их Хуралд Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Үйлдвэржилтийн бодлогын; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 11 Байнгын хороотой ажиллахаар нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

  1. Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр;
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүнХаянгаагийн Болорчулуун;
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүнЖамъянгийн Мөнхбат;
  4. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ;
  5. Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учрал;
  6. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүнМөнхөөгийн Оюунчимэг;
  7. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан;
  8. Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан;
  9. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүнБаттогтохын Чойжилсүрэн;
  10. Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт;
  11. Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатар нар тус тус сонгогдов.

Ийнхүү ээлжит сонгуулийн дүнд бий болсон УИХ төрөө төвхнүүлснээр анхдугаар чуулганаа өндөрлүүллээ.  Анхдугаар чуулганы ажиллагааг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр “…Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент Анхдугаар чуулганаа хуралдуулж, хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.Та бүхний өндөр үр бүтээлтэй ажлын үр дүнд Засгийн газраа шуурхай байгуулж, бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурлын бүтэц бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын тухай хуулиа баталж, Байнгын хороод, дэд хороодоо байгуулж, дарга нарыг нь сонголоо. Энэ бүтээлч, хүчээ  нэгтгэсэн хамтын ажиллагаа, цаг баримталж, үр бүтээлтэй хуралдсан энэ ажил цаашид ч хэм хэмжээ болж үргэлжилнэ гэж итгэж байна. Одоо бидэнд амарч тухлах, асуудлыг хойш тавих эрхгүй их олон ажил, асуудлууд хүлээж байгаа” гэдгийг тодотгосон юм.

УИХ-ын намрын чуулганаас өмнө наймдугаар сарын эхээр ээлжит бус чуулган хуралдуулж, 2020 оны төсөвт тодотгол хийх,  улс орны өмнө тулсан асуудлыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

songolt 2020-07-10 59.153.113.226

shadar saidad amjilt hvsey

Avatar

vnenii hooloi 2020-07-10 59.153.113.226

Mongol eh ornii huwi zaya uls tord barij baigaa erhem said tvsheedvvdees hamaarna. Ene chuhal alba, erh ymband ashig sonirhlooroo ogoorogch bus, ard tvmnii ireedvid ers oorchlolt sergen mandalt hiih hiij chadah hvmvvsiig tawih zvitei. Minii huwid sudalsnaar Fizikch, injener mergejiltei, magistr mergejlee Singapore-iin SSTC institute-d deeshlvvlsen. vildwer hudaldaanii saidiin zowloh, ded saidaar ajillaj baisan. Mon zam teewriin alban tushaald tomilogdoj bsan Y.Sodbaatar shadar said bolson n zow

Avatar

vnenii hooloi 2020-07-10 59.153.113.226

Шинээр томилогдож буй ЗГ-ын бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Гэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эрх ашигтаа нийцүүлж хэрхэвч болохгүй шүү гэж ард түмэн хичээнгүйлэн хүсэж байна. Я. Содбаатар шадар сайд улсынхөө хөгжилд нөлөөлсөн олон шинэ хууль, төслүүдийг санаачлаарай. Өмнө хийж бүтээсэн ажлууд болон хуулийг мэднэ. Амжилт хүсье багт

Avatar

Монгол 2020-07-10 196.53.0.145

Үндэсний эрх чөлөөний тухай түүний үнэ цэнийн талаархи бодит мэдээлэл дутаж байгаа учраас мэдээлэл, мэдлэгээр хомс улс төрч зарим хүмүүс Ардчилалыг муулж үгүйсгэсэн яриа гаргаж, түүнийг нь зарим ойворгон хүмүүс "Ардчилал байхгүй бол монголчуудын амьдрал сайжрана" гэж дэвэргэж байна. Ийм хийрхэлийг засахгүй бол олон түмнийг төөрөгдүүлэх, ардчилалын үнэ цэнийг унагах, улмаар Монгол үндэстэн Орос, Хятадын эрхшээлд дахин оролгүйгээр бие даан хөгжин дэвшихэд чиглэсэн Үндэсний бодлогод сөрөг нөлөөтэй

Avatar

Ard 2020-07-10 67.81.184.102

Toroo tovhnuullee geed 30-d jil hudlaa yrij hulgai hiij bayjsaar
Naadamaa oorsdoo hiij nairla,bid ch yahav tolgoi,shiiree chanaj budaa hayaj ideed muu ehdee tsainii suu dohuulehees.Tetgever ni hurehgui ,ingej tord 20-30 jil zutgeed yana daa.Tetgeveriin dood hemjee 1saya by ystoi shuu Mongol iin toroo

Avatar

Herlen ah ni 2020-07-10 199.249.230.166

Ajliin bairandaa emegtei ajiltand eldev daramt uzuuldeg Huuk said hezee humuujih ve?

Avatar

z 2020-07-10 103.26.194.19

turuu tuvhnuuleegyi turiin erh medliig huvaaj avlaa tur tuvshin bolohiig harah l uldlee

Avatar

Иргэннн 2020-07-10 202.55.188.37

Шинэ сайд нартаа ажлын амжилт хүсье. Хэзээд эх орон ард түмнийхээ талд зогсож их бүтээн байгуулалт хийгээрэй. Ард түмэн бид чинь итгэж найдаж хүлээж байна шүү

Avatar

Зочин 2020-07-10 203.91.116.147

ene site iig MAN hudaldaad avchihjee

Avatar

Зочин 2020-07-10 202.21.96.134

Хэн ашигтай тэрэнтэй л нийлнэ шүү дээ. Худалдаж авах ямарч шаардлагагүй байхгүй. Энэ сайт өөрөө долигонож эхлэхгүй юу? Ойлгохгүй байна уу? Элбэгдоржийн чинь нус нь сугараад, хэн болохыг нь Монголын ард түмэн мэдлээ ш тэй. "Тэртээ тэргүй үнэнд гүйцэгддэг л байхгүй юу" МАН-ын хар мэнгэт Ц. Нямдоржийн хэлсэн үгнээс. Одоо хулгайчуудыг яаж барих нь уу, тэрийг л Монголын ард түмэн хүлээж бна.

Avatar

/*-*/ 2020-07-10 49.0.212.215

Угаасаа 2014 онд л news.mn сайт, Eagle TV, Тойм сэтгүүл 3-ийг Сү. Батболд худалдаад авчихсан шүү дээ, бас төрсөн эгчийгээ Үндэсний телевизийн ТУЗ-ийн гишүүн болгочихсон

Avatar

Gan uzegten 2020-07-10 66.181.161.93

Zasgiin gazriin biy bureldehuundee ajliin undur amjilt husey. Shadar saiddaa tusgailan bayarlalaa gej helmeer bna. Gadaadaas irgedee tatan avah ajillagaag erchimjuulen yaraltai arga hemjee avch ajillaj bna. Tsaashid ene ercheeree ajillaarai.

Avatar

Zochinz 2020-07-10 103.26.194.161

Shadar said, erunhii saidiin bagt bayar hurgey. Tsaashdiin ajild amjilt husie

Avatar

123zochin 2020-07-10 202.126.90.116

Шадар сайд Содбаатар энэ бүрэлдэхүүн дундаа хамгийн удаан төрд ажилласан туршлагатай, ноён нуруутай хүн. Бусаддаа зааж зөвлөж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн Засгийн газрын бүх шинээр томилогдсон сайдууддаа баях хүргэе. Монгол улсынхаа төлөө амь бие хайргүй зүтгэхээр өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж