Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэдээлж байна. Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын хоёр улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоц өнөө шөнө 01.13 цагт Улаанбаатарт газардана.