Сөүл хотын захирагч сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Сөүл хотын захирагч сураггүй алга болжээ

Сөүл хотын захирагч сураггүй алга болжээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын захирагч Пак Вон Сун өнөөдөр /2020.07.09/ ажилдаа явлаа гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар “Korea Times” мэдээлжээ.

Тэрбээр гэрээсээ гараад 4-5 цаг гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй байгаа бөгөөд охин нь цагдаагийн байгууллагад хандан хайлгаж байгаа аж. Учир нь 64 настай Пак Вон Сун нь гэрээслэл шиг зүйл бичиж үлдээсэн байсан ба утсаа салгасан байна.

Сөүлийн цагдаагийн газар хотын захирагчийг үнэрч нохой, дрон гэх мэт боломжтой бүхий л аргаар хайж байгаа юм байна. Хотын захиргааны мэдээлснээр Пак Вон Сун нь ажилдаа ирээгүй бөгөөд өнөөдөр 16.40 цагт уулзалттай байсан ч ийнхүү зайлшгүй нөхцөл байдлын улмаас уулзалт цуцлагджээ.

Олон жилийн турш иргэний хөдөлгөөний идэвхтэн, хүний эрхийн хуульчаар ажилласан Пак нь 2011 онд Сөүл хотын даргаар сонгогдсон бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм. Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний либерал Ардчилсан намын гишүүн бөгөөд 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хамгийн их найдвар төрүүлж буй улстөрч ажээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж