Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйлаа | News.MN

Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйлаа

Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйлаа

Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйлаа

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр /2020.07.08/ ард түмнээсээ уучлалт гуйжээ. Түүний Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан их хурлын дээд танхимын гишүүн Кавай Кацүюки болон түүний эхнэр доод танхимын гишүүн Кавай Анри нар нь 2019 оны зун сонгуулийн сурталчилгаандаа их хэмжээний мөнгө тараасан, хэрэглэсэн хэргийн улмаас прокурорт шалгагдаж байгаа учир Кацүюкиг сайдаар томилсон нь өөрийнх нь алдаа гэж үзээд иргэдээсээ уучлалт гуйж байгаа аж.

Уг хэрэг Абэгийн Засгийн газарт маш хүнд цохилт болж байгаа юм. Кавай нь Абэ Шинзогийн ойрын хүрээллийн хүн гэддэг бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард Хууль зүйн сайдаар томилогдохоосоо өмнө Абэ Шинзогийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн тусгай зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Иймд цаашид намын сонгуулийн сурталчилгаа хийх дүрэмдээ хатуу өөрчлөлт оруулж маш зөв шинэ менежментээр ажиллахаа Абэ Шинзо мэдэгдсэн байна. Кавай Кацүюки болон Кавай Анри нарын шүүх хурал ойрын хугацаанд болох ба сонгуулийн сурталчилгаанд ашиглах зорилгоор эрх баригч Либерал Ардчилсан Намаас олгосон 150 сая орчим иенийг тэд ийнхүү хууль бусаар зарцуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 57 настай Хууль зүйн экс сайд өнгөрсөн оны гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд Хирошимагийн орон нутгийн албан тушаалтнууд болон бусад 100 орчим хүнд нийт 29 сая иен (270,000 ам.доллар) тараасан байна. Харин түүний эхнэр 2019 оны гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд таван хүнд 1,7 сая иений бэлэн мөнгө тараасан ба түүнээс бэлэн мөнгө авсан орон нутгийн улстөрчид ч огцорчээ.

Эх сурвалж: MAINICHI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-09 66.181.177.176

Менге тараах нь ардчилсан гэж ярьдаг улс орнуудад хавтгайдаа хаа сайгvй байдаг юм бн оо!! Бид л юм vзэж нvд тайлаагvй дээ сvржигнээд байдаг болохоос менге тарааж санал авах нь Ардчилсан гэх энэ тогтолцооны салшгvй мен чанар юм бн!! Менгеер терийн бvх албан тушаалаа зардаг нь ч зев!!! Менге егеед саналыг нь авдагнь ч зев!! Одоо хэдvvлээ Орос , Хитад шиг коминист улс болох гээгvй л юм бол менге тарааж санал авсан тухай дэмий маргаанаа зогсоое!!

Avatar

nyamka 2020-07-09 108.71.183.112

manai kuuk, jenko nar shuud l dund kuruu sh dee!! ene odoo yuun davartsiiin

Avatar

Зочин 2020-07-09 202.9.46.247

Мөнгө тарааж УИХ-ын гишүүн болсон маш олон хүн байгаа. Тэднийг ингэж шадгаж тогтоовол сайнсан.

Avatar

зочин 2020-07-09 203.91.115.48

Энэхүү нийтлэлийг Оюунчимэг гэж тэнэг гишүүнд уншуул маанагтаад сонгуульд маш их мөнгө зарж байж гишүүн боллоо гэж солиороод байсан

Avatar

Ухаантай ард түмэн ба хариуцлагатай төр 2020-07-09 202.126.89.42

Сайхан юмаа Ухаантай Ард түмэн, Ухаантай бас Хариуцлагатай ТөрУлстай байх хичнээн сайхан….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж