Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйлаа

Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйлаа

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр /2020.07.08/ ард түмнээсээ уучлалт гуйжээ. Түүний Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан их хурлын дээд танхимын гишүүн Кавай Кацүюки болон түүний эхнэр доод танхимын гишүүн Кавай Анри нар нь 2019 оны зун сонгуулийн сурталчилгаандаа их хэмжээний мөнгө тараасан, хэрэглэсэн хэргийн улмаас прокурорт шалгагдаж байгаа учир Кацүюкиг сайдаар томилсон нь өөрийнх нь алдаа гэж үзээд иргэдээсээ уучлалт гуйж байгаа аж.

Уг хэрэг Абэгийн Засгийн газарт маш хүнд цохилт болж байгаа юм. Кавай нь Абэ Шинзогийн ойрын хүрээллийн хүн гэддэг бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард Хууль зүйн сайдаар томилогдохоосоо өмнө Абэ Шинзогийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн тусгай зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Иймд цаашид намын сонгуулийн сурталчилгаа хийх дүрэмдээ хатуу өөрчлөлт оруулж маш зөв шинэ менежментээр ажиллахаа Абэ Шинзо мэдэгдсэн байна. Кавай Кацүюки болон Кавай Анри нарын шүүх хурал ойрын хугацаанд болох ба сонгуулийн сурталчилгаанд ашиглах зорилгоор эрх баригч Либерал Ардчилсан Намаас олгосон 150 сая орчим иенийг тэд ийнхүү хууль бусаар зарцуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 57 настай Хууль зүйн экс сайд өнгөрсөн оны гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд Хирошимагийн орон нутгийн албан тушаалтнууд болон бусад 100 орчим хүнд нийт 29 сая иен (270,000 ам.доллар) тараасан байна. Харин түүний эхнэр 2019 оны гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд таван хүнд 1,7 сая иений бэлэн мөнгө тараасан ба түүнээс бэлэн мөнгө авсан орон нутгийн улстөрчид ч огцорчээ.

Эх сурвалж: MAINICHI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж