Өмгөөлөгч нар ”Битлз”-ийн продюсерийн хэргийг дахин шалгуулахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч нар ”Битлз”-ийн продюсерийн хэргийг дахин шалгуулахыг хүсч байна

Хөгжмийн продюсер Фил Спекторын өмгөөлөгч нар түүний хэргийг дахин шалгуулахыг хүслээ. Фил Спектор нь 2009 оны тавдугаар сард жүжигчин Лана Кларксоны амийг бүрэлгэсэн хэрэгт 19 жилийн ял сонссон билээ. Энэ тухай Associated Press мэдээлж байна. Өмгөөлөгчдийн Лос-Анжелосын шүүхэд илгээсэн 148 хуудас баримтандаа хуульчид тэдний үйлчлүүлэгчид шударга шүүхийн эрхийг хангаж чадаагүй гэж мэдэгджээ. Өмгөөлөгчдийн хэлж байгаагаар бол шүүх хурлын явцад энэ хэрэгт огт хамааралгүй таван эмэгтэйн мэдүүлгийг авсан аж. Тэдгээр эмэгтэйчүүд Спектор тэднийг буу зэвсгээр сүрдүүлж байсан гэсэн ойролцоо утгатай мэдэгдлийг өгчээ. Тиймээс тэд ялыг баримт дээр тулгуурлан нотлохын оронд эмэгтэйчүүдийг дарамталсан гэдэг үндэслэл дээр тулгуурлан ялалсан гэж үзсэн байна. Түүнчлэн Спекторын өмгөөлөгч нар илгээсэн баримтандаа Лос Анжелосын шүүгч Лари Фидлерийг Кларксоны үхлийг шүүх явцдаа өөрийн бодол санаагаа бусдад тулгасан гэж гомдоллосон байна. Дараа нь шүүгч Фидлер тэдэнд хандан тайлбар хэлэхдээ өөрийгөө энэ хэргийн талаар таамаглал дэвшүүлэх бүрэн эрхтэй гэж мэдэгджээ. Харин өмгөөлөгчид болохоор Калифорни мужийн хуулийн дагуу шүүх хурлыг удирдаж байгаа шүүгч өөрийн хувийн бодол санаагаа илэрхийлэх эрхгүй гэдгийг түүнд сануулсан байна.

Фил Спектор нь 2003 оны хоёр сард баривчлагдсан бөгөөд цагдаа нар Лана Кларксоны цогцсыг түүний байшингаас олсон юм. 2007 оны дөрөвдүгээр сард шүүх хурлаас түүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 19 жилээр ялалжээ. Продюсер Спектор нь цагтаа "Битлз", Тина Тернер зэрэг олон хамтлаг дуучидтай хамтран ажиллаж байсан билээ.
                                                                                                                   Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж