Эрдэмтэд коронавирусээс 99.8 хувь хамгаалах шүүлтүүр бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Эрдэмтэд коронавирусээс 99.8 хувь хамгаалах шүүлтүүр бүтээжээ

Эрдэмтэд коронавирусээс 99.8 хувь хамгаалах шүүлтүүр бүтээжээ

Эрдэмтэд Коронавирусийн ширхэгүүдийг барьж, устгадаг шинэ агаар шүүгч зохион бүтээснээ мэдэгджээ. Тэрхүү шинэ шүүгчийг битүү орчинд халдвар тархахаас сэргийлэх зорилгоор ашиглаж болох гэнэ.

Туршилтын үр дүнгээс харахад вирусийн ширхэгүүд бүхий агаарыг шүүлтүүрийн нэг талаас үлээлгэсэнд 99.8 хувь нь устгагдсан аж. Мөн коронавирус төдийгүй бусад олон төрлийн хорт нян болон вирусүүдийг 99.9 хувь устгаж байгаа нь нотлогджээ.

Хамгийн хачирхалтай нь, тус материалыг хаа сайгүй түгээмэл байдаг никелийг 200 хэм хүртэл халаах замаар бүтээсэн гэнэ.

“Энэ шүүлтүүрийг нисэх онгоцны буудал, онгоц, оффис, сургууль, усан онгоцонд коронавирусээс сэргийлэхийн тулд ашиглавал нэн тохиромжтой” хэмээн судалгааг удирдсан Жифен Рен ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж