Голомт банкны хамт олон Олимпийн хөгжлийг дэмжих үйлсэд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Голомт банкны хамт олон Олимпийн хөгжлийг дэмжих үйлсэд нэгдлээ

Бразил улсад зохиогдох зуны олимпийн ХХХI, паралимпийн ХV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангах, Олимпийн хөгжлийг дэмжих санд хандив цуглуулах зорилтын хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит цомыг улс орон даяар аялуулж байгаа билээ.

Тус цомыг 2015.12.21-2016.01.011-ний хооронд хүлээн авч өөрийн салбар тооцооны төвүүдээрээ аялуулсан Голомт банкны хамт олон олимпийн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилтын хүрээнд ТВ-9 телевизийн АХА танин мэдэхүйн нэвтрүүлгийг зохион байгуулсан юм. Мөн "Рио-2016" олимпийн наадамд буудлагын төрлөөр өрсөлдөх  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, О.Гүндэгмаа болон марафоны төрөлд Монгол Улсаас оролцох 4 тамирчны нэг болох  ОУХМ Б.Гантулга нартай уулзалт ярилцлага хийсэн.

Голомт банкны хувьд ажилчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны уур амьсгалыг нэгтгэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий Спорт хамтлагтай, салбар хоорондын болоод улс хотын тэмцээн уралдаанд тогтмол өндөр амжилтыг үзүүлдэг спортод элэгтэй хамт олон юм.

Голомт банк Олимпод оролцох баг тамирчдаа дэмжин Олимпийн хөгжлийг дэмжин  санд 5.000.000 сая төгрөгийн хандив өргөж, Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит цомыг Төрийн  банкинд шилжүүлэн өглөө.

Монгол Улс 1964 оноос эхлэн олимпод оролцож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар зуны олимпийн наадмын чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрөлд 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, нийт 24 медаль аваад байгаа юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж