Хятадад хүүхдүүдийг дэлгэцэнд донтсон хэмээн 10 хоног хорьжээ | News.MN

Хятадад хүүхдүүдийг дэлгэцэнд донтсон хэмээн 10 хоног хорьжээ

Хятадад хүүхдүүдийг дэлгэцэнд донтсон хэмээн 10 хоног хорьжээ

Хятадад хүүхдүүдийг дэлгэцэнд донтсон хэмээн 10 хоног хорьжээ

Зүүн өмнөд Хятадын нутагт өөрсдийгөө интернэтэд донтогсдыг эмчлэх байгууллага хэмээн нэрлэсэн бүлэг эрчүүдийг бага насны хүүхдүүдийг хорьсон хэргээр баривчилж, шоронд хорих ял оноожээ.

Сүүлийн арван жилд залуучууд цахим ертөнцөд ихэнх цагийг өнгөрөөдөг болсонтой холбоотойгоор Хятадад хэдэн зуун интернэтийн донтолтоос салгах зуслангууд нээгдсэний нэг нь энэ юм.

Хэдий хатуу чанга хяналт, хаалттай ч БНХАУ бол хамгийн том интернэт хэрэглэгч улсуудын нэг билээ. Тухайлбал, нийт 850 сая орчим хүн тогтмол цахим орчинд байдаг бөгөөд тэдний 200 сая орчим нь 15-35 насны залуус аж.

Ийнхүү интернэтийн донтолтоос салгах зуслангууд маш олноор нээгдсэн нь 2008 онд БНХАУ албан ёсоор интернэтэд донтох нь сэтгэцийн өвчин хэмээн тодорхойлсонтой холбоотой. Гэвч тэдгээр зуслангуудтай холбоотой цочирдом хэргүүд үе үе гардаг аж. Жишээ нь 2014 онд 19 настай охин харгалзагчийн үгэнд ороогүйгээс болж хэд хэдэн удаа зодуулж, улмаар нас барсан гэнэ. Мөн зарим зуслангууд “эмчилгээндээ” цахилгаан гүйдэл ашигладаг гэнэ.

Энэ долоо хоногт Хятадын шүүх Вү, Рен, Жан, Чү хэмээх дөрвөн этгээдийг насанд хүрээгүй 12 хүүхдийг хууль бусаар 10 хоног хорьсонд буруутгаж, 3 жил, 2 жил 7 сар, 11 сар хорих ялаар тус тус шийтгэжээ.

Тэдний үйл ажиллагаа явуулж байсан зусланг Жианши мужийн Южан академ гэдэг бөгөөд шинээр ирсэн хүүхдүүдийг хөнжил, суултуураас өөр юу ч үгүй харанхуй өрөөнд байлгадаг байжээ.

БНХАУ-ын засгийн газар ч интернэтэд донтох асуудалд санаа зовж байгаа аж. Жишээ нь тэд насанд хүрээгүй хүүхдүүдийг ажлын өдрүүдээр 90 минут, амралтын өдрүүдээр 3 цаг цахим тоглоом тоглохыг зөвшөөрсөн бөгөөд мөн 22:00 цагаас 08:00 цаг хүртэл бүх тоглоомыг идэвхгүй болгодог байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-09 66.181.177.176

Ингэж хатуу vзэж байж л салгадаг юм уу??!! гэхээс аядуу зеелнеер бол яагаад ч барахгvй юм билээ!!

Avatar

Зочин 2020-07-09 202.21.108.32

Энэ хүүхдүүдийг хөдөлгөөнтэй утаснаас хол өөр юм хийлгэдэг дэг журамтай байлгахгүй бол хойч үе минь зомбирох нь байна. Дандаа тархины асуудалтай. Сайн дураараа өөрсдийгөө мансууруулж байна шүү. Утаснаасаа байнга зүүгдээстэй арай л байна шүү.

Avatar

Зочин 2020-07-09 64.119.26.242

10-07 tsag hvrtel ter bvh togloomuudiig haaj baih ni zob baihaa.mongold ter togloom bvr ilvv aimaar bgaa ch dee..

Avatar

Иргэн 2020-07-09 103.212.119.225

Дэлхийн хаа ч ялгаагүй ээ. Монгол ч гэсэн шөнөжин нет ухаж, тоглож, нойргүй хонож байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд анхааралаа хандуулах цаг болсон. Мэргэжлийн байгууллага гарц гаргалгаа гаргаж туслаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж