ЧД-ийн 1-р хорооны 19-р байрыг дахин төлөвлөж барина | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ЧД-ийн 1-р хорооны 19-р байрыг дахин төлөвлөж барина

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

ЧД-ийн 1-р хорооны 19-р байрыг дахин төлөвлөж барина

Нийслэлийн Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын А/1012 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-р байрыг  дахин төлөвлөж барихаар боллоо. Уг орон сууц нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-112/2051 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-12 182.160.37.105

зөв шд.

Зочин 2016-01-12 202.9.41.23

oir haviin heden bairni suugchdig ter luu oruulaad busad bairni gazrig ni lavah gej bgaa bh daa,huurhii

Зочин 2016-01-12 122.201.24.210

УЛААНБААТАРТ ОЛОН ИЙМ НУРАХ ГЭССЭН ТОДОТГОЛТОЙ БАЙШИН БИЙ ШҮҮ ДЭЭ ТЭГЖ БАЙХАД 12 САРД Л БАЙЦААГЧИЙН ГАРГАСАН ДҮГНЭЛТЭЭР ИЙМ ХУРДАН ХӨДЛӨЖ БАЙГАА НЬ ЦААНА НЬ ХУВИЙН СОНИРХОЛ БАЙН ДАА

Зочин 2016-01-12 182.160.1.8

Яг хаах нь байдаг, аль байр нь вэ?

Зочин 2016-01-12 182.160.37.12

маш зөв. батүүл одоо л зөв ажиллаж магадгүй боллоо. хөшөөтэй ноцолдож хамаг нэрээ барж байхаар энэ 40 50 мянгатаа шинэчлээчээ.