Олимпийн наадмын тасалбарыг буцааж болно

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Олимпийн наадмын тасалбарыг буцааж болно

Олимпийн наадмын тасалбарыг буцааж болно

Токиогийн олимп болон паралимпийн зохион байгуулагчдын зүгээс ирэх 2021 онд Япон улсад хүрэлцэн ирэх боломжгүй тасалбар эзэмшигчдийн төлбөрийг буцаан олгохоор болжээ. Зохион байгуулагчдын зүгээс олимпийн наадмын 4.48 сая тасалбар, паралимпийн 970 мянган тасалбарыг тус тус албан ёсны цахим хуудсаараа дамжуулан борлуулсан байна. Гэвч цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон олимп болон паралимпийн тасалбарыг буцаахад асуудалгүй гэнэ.

Зарагдаад, эздийнхээ гарт хүрсэн тасалбаруудын хүчинтэй хугацааг ирэх олимп хүртэл сунгасан.

Токиогийн олимпийн наадмын хамгийн үнэтэй тасалбар нээлт болон хаалтын үйл ажиллагааных байгаа бөгөөд үнэ нь 2,030 ам.долларт хүрсэн бол спортын төрлүүдээс хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн богино зайн гүйлтийн шигшээ шатны тасалбар 1,200 ам.долларт хүрчээ. Харин дундаж тасалбарын үнэ 70 орчим ам.доллар, хамгийн хямдхан тасалбар нь 23 ам.доллар ажээ.

Токио-2020 зуны XXXII олимпийн наадам ирэх 2021 оны долдугаар сарын 23-нд, Токио-2020 зуны XXVI паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-нд тус тус нээлтээ хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж