Хонгконг сурагчид улс төрийн үйл ажиллагаанд оролцох хориотой

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Хонгконг сурагчид улс төрийн үйл ажиллагаанд оролцох хориотой

Хонгконг сурагчид улс төрийн үйл ажиллагаанд оролцох хориотой

Хонгконгийн сурагчид цаашид дуулах, ухуулгын чанартай материал нийтлэх, хичээл хаях зэргээр улс төрийн ямар нэг үйл ажиллагаанд оролцох хориотой хэмээн Боловсролын яамнаас нь мэдэгджээ.

Өнгөрсөн жил ардчиллыг дэмжих хөдөлгөөнд мянга мянган сурагчид оролцон үзэл бодлоо илэрхийлж байсан нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн бололтой. Тухайлбал, дээрх шалтгаанаар цагдаад баривчлагдсан хүмүүсийн 1600 нь сурагч байсан аж.

Уг хориг нь Бээжингийн баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн нэг хэсэг гэнэ. Тус хууль нь Хонгконгийн удаан хугацаанд үргэлжилсэн бие даасан байдлыг үгүй хийж байна хэмээн олон улс шүүмжилж байгаа билээ. Харин БНХАУ-ын зүгээс дотоодын асуудалд оролцохгүй байхыг сануулж байгаа юм.

Өнгөрсөн жилийн хөдөлгөөний үеэр олон сурагчид Хятадын төрийн дууллыг Хонгконгийн суу алдар гэх дуугаар орлуулан дуулж, үзэл бодлоо илэрхийлсэн. Үүнээс шалтгаалж мөн бүх сургуулиуд тэмдэглэлт өдрүүдээр БНХАУ-ын далбаа мандуулан төрийн дуулал дуулах ёстой болсноос гадна ардчиллыг дэмжсэн утгатай номнуудыг номын сангуудаас хураан авчээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж