Балтийн хоёр улс Оросын RT сувгийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Балтийн хоёр улс Оросын RT сувгийг хориглолоо

Балтийн хоёр улс Оросын RT сувгийг хориглолоо

Литов улс Оросын Russia Today /RT/ сувгийн цацалтыг 2020 оны зургадугаар сарын 8-наас нутаг дэвсгэр дээрээ хязгаарлаж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр Балти хавийн хоёр улс RT сувгийг хориглолоо. Өнгөрсөн долоо хоногт Латви мөн хориглоод байсан юм.

Ингэснээр RT, RT HD, RT Spanish, RT Documentary HD, RT Documentary сувгууд Литовт цацагдахгүй боллоо. Балтийн нөгөө нэг улс Эстони ч мөн удахгүй ийм шийдвэр гаргахаар яригдаж байна.

Мэдээллийн “Россия сегодня” агентлагийн захирал Дмитрий Киселевийн нэр Европын орнуудаас Оросын эсрэг тавьсан хоригт багтсан хүмүүсийн нэрсийн жагсаалтал орсон нь энэ шийдвэрийн үндэслэл болж байгаа юм.

RT сувгийн ерөнхий захирал Маргарита Симоньян энэ шийдвэрийг гайхан хүлээж авч байгаагаа мэдэгдсэн байна.

"Дмитрий Киселев бол Russia Today сувагт огт хамааралгүй хүн. Дмитрий Киселев мэдээллийн "Россия сегодня" агентлагийг толгойлдог. Google-ийн орчуулгын программ "Россия сегодня" гэдгийг "Russia Today" гэж орчуулсан байсан ч бид хоёр өөр албан тушаал хашдаг” хэмээн Telegram-ийн акаунтдаа Маргарита Симоньян бичжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж