Арктикийн бизнесийг дэмжих багцыг Холбооны зөвлөл дэмжив

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Арктикийн бизнесийг дэмжих багцыг Холбооны зөвлөл дэмжив

Арктикийн бизнесийг дэмжих багцыг Холбооны зөвлөл дэмжив

ОХУ-ын Холбооны зөвлөл Лхагва гаригийн /2020.07.08/ хуралдаанаараа Арктикийн бүсэд аж ахуй эрхлэх, бизнес явуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх тухай багц арга хэмжээний тухай хуулийг дэмжсэн байна.

Энэ хууль Арктикийн бүсэд аж ахуй эрхлэх, бизнес хийх эрх зүйн үндсийг хангах юм. Хуульд зааснаар энэ ажлыг Алс Дорнодын хөгжлийн яам, Алс Дорнодын хөгжлийн корпорац хамтран хариуцах юм. Хууль эрх зүйн хэрэгжилтийг хангах үүргийг яам хүлээх бол хөрөнгө оруулалт татах, гэрээ байгуулах, Арктикийн бүсийн оршин суугчдын бүртгэл хийх зэрэг ажлыг корпорац хариуцна. Харин ерөнхий хяналтыг Арктикийн бүсийн олон нийтийн зөвлөл гэсэн байгууллага тавих бөгөөд энэ байгууллагыг шинээр үүсгэн байгуулахаар хуульд заажээ.

Арктикийн бүсэд Мурманск, Ненец, Чукотка, Ямало-Ненецийн хуурай гарууд бүхэлдээ, Карели, Коми, Саха /Якут/, Красноярск, Архангельскийн хуурай газрын зарим хэсэг, мөн эдгээрийн усан хил, ОХУ-ын эх газрын бүрэлдэхүүнд багтдаг арлууд, мөн ОХУ-ын хойд хилээс Хойд туйл хүртэлх Хойд мөсөн далайд ирээдүйд шинээр нээгдэх арал, хуурай газрууд багтдаг.

Нэг саяас дээш рублийн хөрөнгө оруулалт хийсэн бизнесийн байгууллага, хувь хүн Арктикийн бүсийн оршин суугчаар бүртгүүлэх боломжийг хуульд тусгасан байна. Арктикийн бүсийн оршин суугчаар бүртгүүлсэн тохиолдолд орон нутгийн, бүс нутгийн, холбооны татвар төлөлт, НД төлөлтдөө хөнгөлөлт эдэлнэ.

Хууль албан ёсоор хэвлэгдсэнээс хойш нэг сарын дараагаас хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж