Байгаль нуур орчмын жуулчлалын дэд бүтцэд Ростуризм татаас өгнө

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Байгаль нуур орчмын жуулчлалын дэд бүтцэд Ростуризм татаас өгнө

Байгаль нуур орчмын жуулчлалын дэд бүтцэд Ростуризм татаас өгнө

ОХУ-ын аялал жуулчлалын асуудал хариуцдаг төрийн агентлаг болох “Ростуризм” Байгаль нуур орчмын жуулчлалын дэд бүтцэд төрөөс татаас өгөх зорилготой байгаагаа мэдэгдлээ. Ялангуяа, зочид буудал шинээр барихад төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байна хэмээн “Ростуризм”-ийн тэргүүн Зарина Догузова хэллээ.

Зарина Догузова Байгаль орчмын бүс нутгаар ажилласныхаа дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Байгаль нуур нь Оросын аялал жуулчлалын гол цэгийн нэг болж байгаа бөгөөд системтэйгээр, зөв менежмэнт хийх, ингэхдээ экосистемийг хэвээр авч үлдэх нь нийт аялал жуулчлалын салбарын төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц өгнө хэмээн тэр хэллээ. Харин стандарт хангасан сайн чанарын аялал жуулчлалын бүтээгдэхүүн байхгүй байгаа нь гол дутагдалтай асуудал болоод байгааг Зарина Догузова хэлсэн байна.

"Юун түрүүн аялал жуулчлалын оричн үеийн шаардлага хангасан, чанартай дэд бүтэц үгүйлэгдэж байна. Бүс нутгийн удирдлагатай хамтран их ажил хийх хэрэгтэй байна. Эдийн засгийн онцгой бүс байгуулах, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд юун түрүүнд ажиллах хэрэгтэй. Төрөөс өгөх татаасыг бид хөрөнгө оруулагчид руу чиглүүлэх бодолтой байна. Шинэ зочид буудал барихад хөнгөлөлттэй зээл олгох зэрэг замаар дэмжлэг үзүүлнэ” хэмээн тэр хэллээ. Үүнээс гадна Эрхүү чиглэлийн чартерийн нийслэгүүдэд татаас үзүүлэх хувилбар байгаа ажээ.

Өнгөрсөн 2019 онд Байгаль хавьд 1,7 сая жуулчин зочилсоны 367 мянга нь гадаадын жуулчид байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж