2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 20,048,129 төгрөгийн үнийн дүн бүхий 193,228 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс" ХК (MMX +11.79%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +3.01%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гурил тэжээл Булган" ХК (GTJ -14.99%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -12.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.3 хувиар буурч 16404.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,498,475,787,831.54 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ