Канье Уэст: Би бол онцгой хүн, Жо Байден бол онцгүй хүн

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Канье Уэст: Би бол онцгой хүн, Жо Байден бол онцгүй хүн

Канье Уэст: Би бол онцгой хүн, Жо Байден бол онцгүй хүн

“Америкийг дахин агуу болгоё” гэсэн бичигтэй малгайгаа Канье Уэст тайлжээ. Тэрбээр энэ долоо хоногт Форбес сэтгүүлд ярилцлага өгч байхдаа Трампыг цаашид дэмжихгүй гэдгээ хэлсэн байна.

Уэст Трампыг тууштай дэмждэг гэдгээрээ олон хүнээс шүүмжлэл сонссоор ирсэн ч энэ долоо хоногт тэрбээр Трампад итгэх итгэлээ алдсан хэмээн ярьжээ. Ингэхдээ тэрбээр Трампыг ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөний үеэр газар доорх хоргодох байрандаа нуугдаж байсныг онцолсон байна.

Уэст нэр дэвших хугацаа дууссаныг үл хамааран ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ зарлаад удаагүй байгаа. Тэрбээр энэ шийдвэр нь Жо Байдений саналыг хувааснаар Трампад хэрэгтэй зүйл болж болзошгүй гэдгийг үгүйсгэсэнгүй.

“Би Трампыг миний замд саад болж байна гэж хэлэхгүй. Тэр надад тусалж ч магадгүй. Харин Жо Байдений хувьд “Миний хөгшин боль л” гэмээр байна. Учир нь юу гээч? Обама бол онцгой хүн, Трамп ч онцгой хүн, Канье Уэст бас онцгой. АНУ-ыг онцгой хүн л удирдах ёстой. Билл Клинтон бол онцгой хүн, харин Жо Байден онцгой биш онцгүй хүн шүү дээ” хэмээн Уэст ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дууссан ч Уэст сонгуульд өрсөлдөж чадна гэж итгэж байгаагаа коронавирустай холбон тайлбарлалаа. Учир нь тэрбээр хоёрдугаар сард халдвар авсан аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж