Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.7.9/ боллоо. Хурлаар Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээ болон олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.
З.БАЯНСЭЛЭНГИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа зэрэг гурван оролцогчид холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ. Тэднийг үгсэн тохиролцон, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад 14.9 тэрбум төгрөгийн хор хохирол учруулсан гэсэн хэрэгт буруутгаад байгаа юм.
Б.БАТСАЙХАНЫГ ХОЁР ЖИЛ ХОРИНО
Батлах хамгаалах яамны Төрийн нарий бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч байсан Л.Балдан-Очир, тус ангийн Санхүүгийн албаны дарга Н.Сугар нарт Эрүүгийн хуулийн 22.1.2-т заасны дагуу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаЖ, улсад онц их хэмжээний хохирол учруулслан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэх хүсэлт ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан. Тус хэргийг тавдугаар сарын 5-нд хэлэлцээд Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилээр хасах, хоёр жилээр хорих, Л.Балдан-Очирыг мөн томилогдох эрхийг нь хоёр жилээр хасах, 5.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, Н.Сугарыг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ. Дээрх иргэдийг эрх мэдлээ урвуулан ашиглан 017 дугаар ангид 109 сая 415 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ.
“ЖИ ТАЙМ”-ЫН ХЭРЭГ ХОЙШИЛЛОО
“Жи Тайм”-ын хэрэгт холбогддог Э.Оюунчимэг нь Казахстан улсын иргэн М.Мараттай хамтран сүлжээний бизнес эрхлэх замаар нийт 11398 иргэнд 25.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн шүүх хурал хойшилжээ. Шалтгаан нь шүүгдэгч нэмэгдэл өмгөөлөгч авсан, өмгөөлөгч хэрэгтэй танилцах тул шүүх хурал хойшилсон байна. Тус хэргийг долдугаар сарын 17-нд шүүхээр болжээ. Эл хэрэг олон хохирогчтой тул шүүх хурлыг лайваар явуулах юм байна.
“ДЦС-2”-ЫН С.БЯМБААХҮҮГИЙН 14 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААЖЭЭ
“Дулааны цахилгаан станц-2”-ын гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, тус байгууллагын ерөнхий нягтлан Б.Даваадуламд хуурамч бичиг баримт ашигласан, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. С.Бямбаахүүг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 7.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн АТГ-аас шалгалт явуулахад С.Бямбаахүүгээс 14 сая төгрөг олдсон бөгөөд энэ мөнгийг хурааж улсын орлого болгосон байна. Б.Даваадуламд 5.8 сая төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн сая төгрөгийг хураажээ.
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ ХЭРГИЙГ ТУСГАЙЛАН ШҮҮНЭ
Салхитын мөнгөний орд гэх тодотголтой Ш.Мөнгөншагай тэргүүтэй 14 хүнд холбогдох хэргийн тухайд шүүгдэгчийн биеийн байдал муудсан тул н.Өнөрцэцэг, н.Сайханцэцэг нарыг тусгайлан шүүхээр шийдвэрлэсэн.
Ш.БАТХҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ШАТАНД ЯВНА
“Жаст”-ын Ш.Батхүүг залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулах ашиглах, хуурамч бичиг баримт ашиглах, нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх, устгах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэрбээр хуурамч бичиг баримтаар Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авч улсад онц их хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх шатандаа яваа бөгөөд шүүх хурал товлогдоогүй байгаа юм.
Г.СОЛТАНЫ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг мөн дээрх үндэслэлээр шалгаж байгаа. Шүүх хурлыг долдугаар сарын 20-нд товложээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл олгожээ. Түүнд мөн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
1.2 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН Д.ДАМБА-ОЧИРТ МӨН АДИЛ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
Мөн ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн хамаарал бүхий компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.
С.БАЯРЫН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРААГҮЙ БАЙНА
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт яллах дүгнэлт ирүүлжээ. Шүүгдэгч нарын хүсэлтийг хүлээн авснаас хойш шүүх хурлыг дөрвөн удаа хойшилсон. Улмаар долдугаар сарын 6-нд шүүх хурлыг товлосон ч С.Баяр, Ч.Давааням нарын өмгөөлөгч хуралд ирээгүй тул тэдний шүүх хурлыг жич товлон хуралдахаар болсон. Харин С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.
Э.БАТ-ҮҮЛИЙН ХУРАЛ ЗУРГАА ДАХЬ УДААГАА ХОЙШИЛЛОО
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хурал зургаан удаа хойшлоод байна. Э.Бат-Үүл, Б.Чулаадай нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл шүүх хурал хойшиллоо. Шүүх хурлын тов одоогоор зарлагдаагүй байна.
Ж.ЭРДЭНЭБАТЫГ ЗУРГААН ЖИЛ ХОРИХООР БОЛОВ
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат зэрэг таван хүнд холбогдох шүүх хурлын шийдвэр энэ сарын 6-нд гарсан. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг өөртөө, өөрийн төрсөн дүүд давуу байдал бий болгож, Өмнөговь аймагт 020922 дугаарын газрыг таван сая төгрөгөөр худалдан авсан. Энэ мэт 10 гаруй лицензийг өөрийн нэр дээр шилжүүлж, зарсан гэх хэрэгт холбогдсон. Ингээд түүний нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оноосон.
Н.НОМТОЙБАЯРЫГ 5.5 ЖИЛ ХОРИХООР БОЛОВ
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 29 төсөлд давуу байдал олгож, санхүүжилтийг шийдвэрлэсэн гэх хэрэгт холбогдсон. Улмаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 5.5 жил хорих ял оноосон.
ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 53632 ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Энэ оны эхний хагас жил Монгол Улсын шүүх 53632 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 7404 хэрэг, иргэний 29396 хэрэг, захиргааны 780 хэрэг, зөрчлийн 10909 нийт 48489 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Дээрх хэрэгт 7422 хүн, гурван хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10640 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 721 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө суллажээ. Мөн 1085 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн шүүхээс 11.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Р.ДУЛАМ
Зочин 2020-07-09 203.91.115.41
батүүл л***р одоо бултаж зугтсаар бүүр өтөл болтлоо зальдах юм байхдаа.
БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-07-09 203.23.49.6
ХЭН БУРУУ ЗҮЙЛ ХИЙНЭ ТҮҮНИЙХЭЭ ҮРИЙГ ХУРААДАГ НОМТОЙ. ШҮҮХ ШУДАРГААР ШҮҮНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. БАТ-ҮҮЛ ТҮҮНИЙ ХҮҮГИЙН ХЭРЭГ ЮУ БОЛЖ БАЙГАА БОЛ………….БАТХҮҮГЭЭС ИХ ЮМ ГАРНА ГЭЖ БОДОЖ БАЙНА. БАЯРЦОГТ Ч ЗАЛЬТАЙ НОХОЙ ДОО ГЭВЧ МЭРГЭН ШҮҮГЧ НАР МИНЬ МЭДТҮГЭЙ
zochin 2020-07-09 84.71.133.198
Uls toriin os honzon shinjtei l bolood bgaa shuu. Hunii muud durtei ataach humuus yasan ih um be.
Зочин 2020-07-09 202.179.27.6
Huulia buruu tomiolsin bn. Mungu awaagui hohirol bhgui huuli zurchihguigeer alban tushaalaa urwuulan ashiglah gj yag ymar gemt hereg we? Prokuroroos sonsloo.
Зочин 2020-07-09 45.41.134.40
NOMTIIN KHUN AMINII KHEREG YU BOLOVOO. INGEN GURILDAKHAA BOLIKH KHEREGTRI. JIL SUUGAAD L GARAAD IRNE
Хан-уул дүргийн СӨХ хариуцсан дампуу нөхдөөс 2020-07-09 122.201.21.127
Хууль бус зүйл хийсэн хүнийг хорих нь зөв. Гэвч сүүлийн үед зарим хэрэг хэт өс хонзонгийн шинжтэй болж байна. Хан-уул дүргийн СӨХ хариуцсан дампуу нөхдөөс болж хотхон тэр чигээрээ хохирч байна. Энийг шийддэг газар гэж байна уу? Барилгын компанитай үгсэн хуйвалдсан "ХУЛХИ ШАР" гэгч сэтгэцийн өвчтөй хүнийг шударга шүүхээр оруулмаар байна.
Зочин 2020-07-09 202.55.188.39
ЖДҮ мөнгөө буцааж төлсөн бол ял авахгүй биз дээ. Шорон дүүргэх сонирхол хэнд бгаа юм бол
Зочин 2020-07-09 192.82.67.27
элбэгдорж баяр баярцогтыг хурдан хорь
Зочин 2020-07-09 103.212.118.29
шүүх ажлаа хийгээч чадахгүй бол өөр шүүхэд шилжүүл
Харж л байгаарай. 2020-07-09 202.126.90.93
Удахгүй их сайндаа 2 жилийн дараа УИХ-ын МАН-ын гишүүд хулгайд саад болсон нэг нэгнийгээ барьж өгч булайг нь дэлгэнэ.Ж.Мөнхбат авлигад нь саад болсон У.Хүрэлсүхээ айлгана.
Зочин 2020-07-09 66.181.190.114
Бат-Үүлийг шүүж барахгүй байх аа. Мөн ч олон хойшлов доо.
Зочин 2020-07-09 43.242.243.95
heden terbumiig hulgailchaad 5 sayaar torguuliad l unguruh yum uu?
иргэн 2020-07-09 59.153.112.19
бусад ждүчид нь яасын бэ шалгаач бүгд л адилхан авсан биздээ учрал ахиад уих ороод ирчихсэн байна. авсан бүгдийг нь шүүхээр шийд
Хүрэлсүх сайддаа баярлалаа 2020-07-09 202.179.21.200
Ард түмнээ өмгөөлөн хамгаалан төрөөс төрсөн тэрбумтан луйварчидад төрийн төмөр нүүрийг үзүүлэн улс эх орноо хамгаалж байгаад чинь талархая Архангай аймгаас
Иргэн 2020-07-09 193.109.85.14
Хүрэлсүхээс бизнес байсан уу? Яаж 2 тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон, Хадгаламж банкны хэргийг нь, ЖДҮ холбогдсон гишүүдээ яагаад Их хуралд дэвшүүлсэн, ЖДҮ гээд огцорсон Содбаатарыг яагаад шадар сайд болгосон. Эдийн засгаа хөгжүүлэх сүржэн ярианаас өөр яг ямар төлөвлөгөө гаргасан, тэр төлөвлөгөө хаана байна асуугаад, хариуцсан сайд нь галзуурсан мах, ногоо, ам.долларын үнийг хэзээ буулгах вэ асуугаа ч Зүүн баян гэж байхаар гашуун сухайтруу замаа дуусгасан бол төсөв 1.3 наядаар тасрахгүй байх
Зочин 2020-07-09 192.82.67.98
Хүүк Женкогийн хамсаатан шүү!
Зочин 2020-07-09 112.72.6.146
ДЭЭРХ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
Хуульч 2020-07-09 192.82.64.220
Шүүх л хэрэг үүсгээд шийдээд бага ял өгөөд байна гээд ихэнх иргэдийн ойлголт,. Хэргийг мөрдөн байцаагч үүсгэх санал гаргаж, прокурор зөвшөөрөл өгч, байцаагч шалгаж, прокурор хяналт тавиад шүүх дээр ирвэл шүүх энэ Их хурлын гишүүдийн баталсан хууьд заасан ял өгнө. Их хурлын гишүүдийн санал болгож баталсан хуульд заасан хугацаа дуусан бол хэрэгсэхгүй болгоно. Бага ял өглөө, хөрөнгийг хураах ёстой гээд л байдаг Их хурлын гишүүдийн баталсан хуульд заасны дагуу ял өгнө.
Зочин 2020-07-09 202.55.191.40
Mongoliin shoron zui ni ardiin huuhdeer bish turiin hulgaichuudaar duureh yostoi yum shdee
ИРГЭН 2020-07-09 103.10.23.88
БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААЧ ЭЭ ХУЛГАЙ ЛУЙВАРААР ОЛСОН ХӨРӨГ ШҮҮ ДЭЭ
Зочин 2020-07-09 103.10.23.88
БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААЧ ЭЭ ХУЛГАЙ ЛУЙВАРААР ОЛСОН ХӨРӨГ ШҮҮ ДЭЭ
Зочин 2020-07-09 89.0.197.227
Toriin alba iim ashigtai baidag uchraas saidiin suudald nudee uhchih geed l dairaad baigaa shuudee. Odoo l neg tor ezentei yum shig sanagdaj baina. Gehdee hohirliig toluulehgui bol yamar hereg baisan yum be?
Зочин 2020-07-09 202.21.120.66
шүүх шударга бус байгаа нь ард түмний дургүйцлийг хүргэж байна
Зочин 2020-07-09 64.119.23.112
Turiin slband ajillaj erhiig buh nasaar n hassh heregtei. Yun 2 jil
Зочин 2020-07-09 192.82.64.158
Шүүх тэгээд эдгээр хэргүүдийг шийдвэрлэчихлээ гээд байгаа юмуу. Төрөөс хулгай луйвар хийж хагарч тэсэртлээ баяжчихсан байхад шүүх дээд тал нь 5,5 жил анхан шатны өгдөг тээ, наад ял гээд байгаа чинь давж заалдах болон дээд шатны шүүх дээр очоод байхгүй болдгийн байгааздээ. Дээр ял өгчихлөө гээд байгаа нөхдүүд чинь жижиг жараахайнууд нь л байнашд. Акулуудыг бол яаж ч чаддаггүйэээ.
Шүүх мүүхээ татан буулгавал таарна яршиг ард түмэн өөрсдөө шүүвэл шударга хурдан шүүнэ зүгээр.
Зочин 2020-07-09 202.9.46.129
Byanselenge avgain hereg yahaaraa dandaa hoishildiin , naad avgaigaa yallaach cdakuud yumaa
Gustove 2020-07-09 202.131.229.146
ene tgd heden zuun say tugrug hohirol uchruulsan gcheed arvan say dotor torgood bolchdiimuu logicgui yum be
Зочин 2020-07-09 192.82.76.181
АРД ТҮМЭН ЯДУУ БАЙГААГИЙН ШАЛТГААН ЭНЭ ЮМ. ТӨРД ШУРГАЛСАН ШИМЭГЧИДЭЭС САЛАХ ЦАГ БОЛСОН. ЯЛ НЬ ЗӨӨЛДӨЖ БАЙНА.
Irgen 2020-07-09 66.181.161.108
Ardin huuhed 6 sayin hohirol uchruulhad 8jilin yl awdag ym bsn sh de ene shuuhinhen 1l bishe