"Зочид буудлыг тусгаарлах байр болгох шаардлага байна"

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

"Зочид буудлыг тусгаарлах байр болгох шаардлага байна"

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Posted by News.mn on Wednesday, July 8, 2020

УОК-ын  26 дугаар хуралдаанаар үндсэн гурван асуудлыг хэлэлцжээ. Нэгдүгээрт, хотын удирдлагуудад үерийн уснаас хамгаалах далан шуудуу барьж байгуулах мөн авто замын гадаргуу дээр тогтсон усыг зайлуулах зэрэг чиглэлд үүрэг даалгавар өгсөн байна. Нийслэл Улаанбаатар  1000 гаруй км автозамтай үүний 65 орчим хувь нь  гадаргуу дээр тогтсон борооны усыг зайлуулах шугам сүлжээтэй бол үлдсэн 35 хувьд нь борооны усыг зайлуулах шугам сүлжээгүй буюу насжилт өндөртэй авто замууд аж. Мөн нийслэлийн хойд хэсгээс авто зам руу үер орж ирэх нөхцөлтэй байгаа тул цаашид үерийн усыг зайлуулах шугам сүлжээ, далан шуудуу шинээр байгуулах тооцоо судалгааг хийх чиглэлийг мөн өгчээ.

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа. Тэрбээр Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Үргэлжлүүлэхийг тус аймгийн Засаг даргад үүрэг өгсөн. Гуравдугаарт, иргэдээ гадаадаас татах асуудлыг хэлэлцлээ.  Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсад суугаа 9884 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-д ирүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 12 мянга орчим иргэнээ агаараар болон газраар татаж авсан. Долоодугаар сард өмнөх саруудаас 50 хувиар илүү буюу нийтдээ 3000 гаруй иргэнээ  татан авах тооцоо судалгааг хийсэн. Цаашид 9884 иргэнээ татаж авахын тулд тусгаарлах байрны хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх үү гэдгийг хувийн хэвшлүүдтэй ярилцаж байгаа. Ойрын хугацаанд 9884 иргэнээ татаж авах асуудлыг шийдвэрлэнэ.

Улсын хэмжээнд 2400-2600 орчим иргэнийг тусгаарлах байр бий. Зочид буудлуудыг тусгаарлах байраар ашиглахын тулд  хувийн хэвшлүүдтэй ярилцах шаардлага тулгардаг.  Тиймээс сардаа 2400 орчим иргэнийг тусгаарлаж байна.  Гадаадаас иргэдээ авчрахад тусгаарлах байр хүрэлцээгүй байна. Шадар сайд маргаашаас эхлэн УОК-ын Шуурхай штаб болон зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. ААН-үүдийн үүд хаалгыг нээх ажлыг шат дараатайгаар авч байна. Зөвхөн нийслэлд гэхэд 900 гаруй ААН-ийг нээж, 10 мянга гаруй хүний ажлын байр хэвийн горимд орсон. Нээсэн газруудын халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж байгааг шалгана. Дэглэмээ сайн баримталж ажиллаж байвал нээх шаардлагатай байгаа ААН-үүдийг үргэлжлүүлэн нээхээр ажиллаж байна” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Цаашид чартер нислэгүүдийг аль аль улс руу хийхээр төлөвлөж байгаа вэ. Чартер нислэгтэй холбоотой иргэдийн гомдол, шүүмжлэлийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Иргэдээс ирүүлсэн санал гомдлыг хууль шүүхийн байгууллагууд нь шалгаж байгаа. Зөрчил гарвал хариуцлага тооцох асуудал ч яригдана. УОК-оос тавьж буй таван шаардлагын дагуу иргэдээ татаж авч байна. БНСУ-аас хамгийн олон буюу 2000 орчим иргэн буцах хүсэлтээ ирүүлсэн. АНУ-аас 2400, Австралиас 1100  иргэн буцах хүсэлт илгээсэн. Тиймээс эдгээр улс руу чартер нислэг хийхээр төлөвлөж байна. Ялангуяа Солонгос руу долоо хоног тутамд чартер нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Гэхдээ бид тусгаарлах байрны хүчин чадалдаа тааруулж ажиллаж байна. Зочид буудлаа тусгаарлах байр болгон ашиглуулах тал дээр хувийн хэвшлүүд санаачилгатай ажиллах шаардлага байна. Ингэж чадвал бид аль болох иргэдээ олноор татаж авах боломжтой.

-Өндөржүүлсэн бэлэн байдлыг энэ сарын 15-ныг хүртэл сунгасан. Цаашид үргэлжлүүлэн сунгах уу?

-Мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаа хийж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах асуудлыг УОК-оос Засгийн газарт оруулахаар болсон. Сунгах, эсэх шийдвэрийг ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэнэ.

-Хилээ нээх үү?

-Гаднын улс орнуудад халдварын хоёр дахь давлагаа гарч буй учир хилээ нээх боломжгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж