УИХ-ын чуулган хуралдаж байна.
УИХ-ын чуулган хуралдаж байна.
Posted by News.mn on Thursday, July 9, 2020
УИХ-ын анхдугаар чуулганыг хаалаа
УИХ-ын анхдугаар чуулганыг хаалаа. Анхдугаар чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр УИХ дахь найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан анхдугаар чуулган хуулинд заасан асуудлаа өндөр ирцтэй хэлэлцэж, шийдвэрлэлээ. Засгийн газраа шуурхай байгууллаа, УИХ-ын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиа баталж, УИХ-ын байнгын хороодын дарга, дэд хороодын дарга нарыг мөн баталлаа.
Цаашид энэ зарчим хэм хэмжээ болж үргэлжилнэ гэж бодож байна. Хойш тавих эрхгүй олон ажил биднийг хүлээж байна.
Анхдугаар чуулганыг эхэнд таван чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Энэ дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн халамжийг зорилтот бүтлэгт хүргэх шинэчлэл хийнэ.
Шинэчлэлийг, хариуцлага ёс зүйн баримт бичгийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй таван хороог байгуулан ажиллахаар зохион байгуулалтад ороод байна.
Анхдугаар чуулган завсарласан ч ээлжит бус чуулганыг удахгүй зарлан хуралдуулна. Зээлийн хүүг бууруулж, банк санхүүгийн байгууллагад шинэчлэл хийнэ, төсвийн тодотголоо хийнэ. УИХ-аас баталж гаргах хууль тогтоомжийн үндсэн чиглэл гаргана. Завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсоно. Хариуцсан ажлынхаа хүрээнд санал сонсоно.
УИХ-аас гурван шинэ байнгын хороо байгууллаа. Зардал нэмэгдэхгүй, ёс зүй сахилга хариуцлага дээшилж, цахим засаглалын эрх зүйн орчин нэмэгдсэнээр төсөвт хэмнэлт шинэчлэл хийнэ гэж бодож байна” гэлээ.
Чуулган: Байнгын хороодын дарга нарыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаад эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Байнгын хороодын дарга нар:
Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн
Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Н.Учрал
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат нарыг томиллоо.
Үүний дараа дэд хорооны бүрэлдэхүүн, дарга нарыг томилсон, А.Ариунзаяа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон учраас Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Чуулган: Гурван байнгын хороо нэмж, 11 болголоо
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналар баталлаа. Ингэснээр УИХ нийт 11 байнгын хороотой боллоо.
УИХ-ын чуулган хуралдаж байна.
УИХ-ын чуулган хуралдаж байна.
Posted by News.mn on Wednesday, July 8, 2020
УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаж, байнгын хороод хуралдаж, дарга нараа сонгох юм. Үүний дараа чуулганы хуралдаан үргэлжилнэ.
Б.Энхбаяр: Гишүүд давхар сонгуульт ажил хийх нь Үндсэн хууль зөрчинө
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-УИХ-аас гишүүдийн ажиллах нөхцөл, хууль тогтоох, санаачлах, хэрэгжилтэд хяналт тавихад дэмжлэг үзүүлэх зохицуулалттай. Энэ утгаараа байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар хангаж оруулж ирж байгаа нь зөв. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ удаагийн байнгын хорооны бүрэлдэхүүн нь Засгийн газрын хийх ажил руу ороод байхгүй, чиг үүрэг давхцахгүй байх, зарим асуудал хоёр байнгын хорооны дунд орхигдох зэрэг зүйл байдаг. Тиймээс зааг ялгааг нь маш сайн гаргах нь зөв. Ёс зүйн байнгын хороон дээр төрийн албаны ёс зүйтэй холбоотой заалт орж ирж байна. Төрийн албаны ажил нь Засгийн газрын ажил. Тиймээс байнгын хороогоор дамжуулж Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох гээд байна гэж харж байна. Мөн УИХ-ын гишүүд холбоод, төрийн бус байгууллага удирддаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсарч ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ. Аливаа хуулийн төсөл Үндсэн хуульд нийцэх ёстой. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бусад хуулиар тогтоосон албан тушаал хашиж болохгүй, УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчиж өргөсөн тангаргаасаа няцвал гэж тодорхой заасан. УИХ-ын гишүүн ТББ-ын сонгуульт ажил хаших нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. Өнгөрсөн парламентын үед 76 гишүүн нийтдээ 300 гаруй холбоонд сонгууль ажил хашиж байсан. Мөн сан байгуулдаг, нутгийн зөвлөл гээд хашдаг байсан. УИХ-ын гишүүд сан байгуулж хандив авдаг, мөнгө угаадаг асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол УИХ-ын гишүүд цэвэр тунгалаг байхад их нөлөөлдөг. ТББ-аар дамжуулж мөнгө угааж байна гээд саарал жагсаалтад оруулах нэг үндэслэл болж байсан. Төр нь нэг гартаа төр барьж, нөгөө гартаа иргэний нийгэм болж явах боломжгүйг Үндсэн хуулиар хаасан. Энэ заалт Үндсэн хуульд нийцэж байгаа юу.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө УИХ-ын гишүүнийг хавсарч ажиллаж болохгүй албан тушаал гэж ойлгож, УИХ-ын тухай хуульд зохицуулалт байсан. ТББ, сонгуульт ажил хашиж байгаа бүх хүмүүсийг авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдож байна гэж ойлгож болохгүй. ТББ өөрөө хуулийн зохицуулалттай. Хэрэв ашиг, сонирхлын зөрчил үүсвэл хариуцлага хүлээгээд явна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Үйлдвэржилтийн бодлого чухал гээд тусдаа байнгын хороо гаргаж байна. Дан үйлдвэрийн бодлого л чухал гэж харахаас илүү эдийн засгийн хөгжлийн загвар дээр суурилж, үйлдвэрийн бодлогоор явах ёстой гэхгүйгээр байнгын хорооны гишүүд асуудалд хандаасай гэж бодож байна.
Чуулганы хуралдаан эхэллээ
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- .Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/
- Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
- Байнгын хорооны даргыг сонгох тухай
- Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
- Үндэсний статистикийн хорооны даргыг чөлөөлөх тухай
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах
- “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол батлах тухай
- Анхдугаар чуулганы хаалт.
Ш.ЧИМЭГ
дэмжиж байна 2020-07-09 103.26.193.224
Харин энэ УИХ д Энхбаяр Доржханд Алтанхуяг Ганбаатар нар нар олон түмний дуу хоолой болох болтугай!
зочин 2020-07-09 203.91.115.48
https://news.mn/r/2325015/ энэхүү нийтлэлийг Оюунчимэг гишүүнд уншуулаач та өөрөө харж байгаа бол уншаадхаач Японы Ерөнхий сайд танхимынх нь хүн сонгууль сурталчилгаандаа маш их мөнгө зарцуулсанд ард түмнээсээ уучлал гуйж байна
zochin 2020-07-09 98.206.15.23
Munhbat, Byambatsogt, L.Enh- amgalan geed MANANgiin garuud darga shaajil bna.
Зочин 2020-07-09 66.181.184.140
Б.Энхбаярын УИХ-ын гишүүн ОНБ-ыг давхар хариуцах нь Ү/Х-ын заалтыг зөрчинө гэдэг саналыг дэмжиж байна. Аюурсайхан мөн л булзааруулаад эхэлж байна. Ер нь Аюурсайхан үл бүтэх хүн гэдэг нь өнгөрсөн УИХ-ын үед харагдаад байсан шдээ. Одоо дахиад новшроод эхэлбэл юун дэд дарга л болох байх.
Иргэн 2020-07-09 66.181.184.140
Б.Энхбаярын УИХ-ын гишүүн ОНБ-ыг давхар хариуцах нь Ү/Х-д нийцэхгүй гэсэн саналыг дэмжиж байна.Аюурсайхан мөн л булзааруулаад эхэлж байна. Ер нь Аюурсайхан бол үл бүтэх хүн гэдэг нь өнгөрсөн УИХ-ын үед харагдаад байсан шдээ. Дахиад новшроод эхэлбэл юун дэд дарга ёс зүйн арга хэмжээ авах хэрэгтэй
Cbbbjgdd 2020-07-09 49.0.147.33
Hulgaich j.monhbat, bymbatsogt nariig shorond ni ywuulaach. Ingej shudraga es togtoohgui shvv.
зочин 2020-07-09 203.91.115.48
Хууль зүйн дэд сайд асан гишүүн Б.Энхбаярт баяр хүргэе Их хурал одоо нэг хуулийн хулгайтай тэмцдэг үнэн үг хэлдэг гишүүнтэй болоод ирэхээр хууль нь Үндсэн хууль нийцсэн хууль батлагдаж эхэлж байна даа мөн гишүүн Т.Доржхандад амжилт хүсье санхүү эдийн засгийн бодлогийн чиглэлээр үнэн үг хэлж догширчихсон өөрөө бусдыг хүн биш гэж боддог гишүүдэд халгаатай тэднийг номонд нь оруулсан гишүүн байгаарай
Зочин 2020-07-09 202.55.191.130
Shildeguud garsan margax arga bxgui. Ted chadna. Namiin elituud…
78963 2020-07-09 202.179.27.187
ПОП5-ийн гишүүн хар Аюур ийм л нөхөр Сонгуулийн өмнөхөн нэг өөр юм ярина, иргэдийг хуурчихаад энд орж ирээд ТББ аар мөнгө, хөрөнгө хусах аргаа эрэлхийлээд эхэллээ. Энхбаяр, Сүхбаатар гишүүд ЗӨВ ярьж байна.
зочин 2020-07-09 124.158.73.28
Энхбаярт баяр хүргэе. Тэд нар тоохгүй байх нь аргагүй, нэр хүндээ өсгөдөг хахууль авдаг нэг гол зам нь энэ юм чинь. Шударга Аюур гуай худалч гэдгээ батлав.
Зочин 2020-07-09 202.21.104.2
Энхбаярын хэлдэг үнэн шүү.ГИшүүдийн юуны төлөө Төрийн бус байгууллагыг удирдах, Ашиг сонирхоын зөрчил үүснэ.Үндсэн хуулийн зөрчмлд хүргэнэ гэж тодорхол хэллээ.Даанч хүлээн авсангүй.
Зочин 2020-07-09 66.181.187.147
Коммунистууд өөрсдөө эрх мэдэл зардал нэмж 8 б.х г 11 брлгрж 3 даргын орон тро төсөв нэмлээ, Улс аа иргэд ээ бодохгүй нрвшнууд юм аа!
Шударга АРД 2020-07-09 192.82.67.98
Ми-гийн б**с долоогч байсан, одоо ухны бөгсийг долоож суугаа намын нэрээр кранаар өргүүлсэн энхбаяр гэх энэ поп нөхөр огт худлаа гар шүү. 1 сая 500 мянгын цалинтай ажилд орох гэж авилгалд авсан тэрбумыг цацсан попчин гар зүүдэ ярих гээд хулгайгаа ярьж сууна. Төрд 11 их наядын авилгал байсныг мэдэж байсан юм бол хууль зүйн дэд сайд байхдаа улсын орлого болгохгүй үлийгээ хийж байсан юм бэ? Худлаа попорхоо боль!
зочин 2020-07-09 203.91.115.48
Хөөрхий дөө чиний бичиж байгаа царайг үхэр монгол хүн ийм тэнэг юм бичнэ дээ
1 2020-07-09 119.40.103.6
Б.Энхбаяр: Гишүүд давхар сонгуульт ажил хийх нь Үндсэн хууль зөрчинө ЭНЭ ҮНЭН шүү дээ. Ерөөсөө байж болохгүй гээд үндсэн хуульд цагаан дээр хараар гэгчээр бичсэн байтал Аюурсайхан Сүхбаатар нар юу дэмийрээд байнавэ
Зочин 2020-07-09 202.126.90.73
Аюцрсайхан гэж поп жүжигчин тувт тэнэг юм ярих юм.
Зочин 2020-07-09 202.179.25.17
Ж. Ёүхбаатар Үндсэн хууль зөрчсөн тайлбар өгөхөө боль. ТББ-ын тэргүүн байж болохгүй.