Баян-Өлгийд тахлын хавьтал 18 хүнийг тусгаарлажээ | News.MN

Баян-Өлгийд тахлын хавьтал 18 хүнийг тусгаарлажээ

Баян-Өлгийд тахлын хавьтал 18 хүнийг тусгаарлажээ

Баян-Өлгийд тахлын хавьтал 18 хүнийг тусгаарлажээ

Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 18 хүнийг хөл хорионд оруулаад байгаа аж. Мөн дээрх тохиолдол нь тарваган тахлын булчирхайн хэлбэртэй төстэй байгаа тул эмчилгээ хийж байгаа юм. Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд шинжилгээгээр буюу PCR-аар сорьцын хариу үгүйсгэгджээ. Тиймээс үргэлжлүүлэн нян судлалын шинжилгээ хийж байгаа аж. Тус сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болгон сумын төвөөс 125 км-т орших зуслангийн долоон айлын 18 хүнийг хөл хорионд оруулжээ.

Мөн Ховд аймагт 27, 17 настай хоёр иргэн тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсан. Дээрх тохиолдлуудын биеийн байдал сайжирч байгаа аж. Тиймээс Цэцэг, Жаргалант сумдад тогтоосон хөл хориог цуцалсан билээ.

Харин гоц халдвар тарваган тахалтай холбоотой дуудлага мэдээлэл тасралтгүй ирж байгаа аж. Сүүлийн долоо хоногт гэхэд ЗӨСҮТ-д энэ талаарх 22 дуудлага иржээ. Тиймээс тарваганы мах, эд эрхтнийг түүхийгээр хэрэглэхгүй байх, нохойд бариулсан тарваганаас хол байхыг мэргэжилтнүүд анхааруулж байгаа билээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-07-09 49.0.212.215

Тарвага ялж элэг сэмжээр нь яльбага хийж идвэл тахал нь эдгэнэ, ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж