АНУ, Өмнөд Солонгосын засгийн газраас аврал эрэв | News.MN

АНУ, Өмнөд Солонгосын засгийн газраас аврал эрэв

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

АНУ, Өмнөд Солонгосын засгийн газраас аврал эрэв

 

Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерьд хоригдож буй АНУ-ын иргэн Ким Дон Чул гэгч Вашингтон, Сөүлээс аврал эржээ. Өдгөө 62 настай Ким Дон Чул өнгөрсөн аравдугаар сард тагнуулын хэрэгт буруутгагдан баривчлагдсан байна. Тэрбээр Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөө Пхеньяний цэргийн нууцыг тагнаж байснаа хүлээжээ. Одоогоор энэ хэрэгт Өмнөд Солонгосын талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Ким Дон Чул 1987 онд АНУ-ын иргэн болсон аж. Тэрбээр сүүлийн 15 жил Хойд Солонгосын хилийн ойролцоо Хятадын тосгонд амьдарч байжээ.

 

Түүнчлэн Канадын сүмийн пастор Лим Су Хён Хойд Солонгосын дэглэмийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр хөдөлмөрийн лагерьд бүх насаараа хоригдох ял сонссон байгаа юм. Тэрбээр Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерьд ганцаараа хоригдож, өдөржин нүх малтдаг тухайгаа ярьжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: METRO.CO.UK

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-11 180.235.179.188

Ийм гарчиг өгч болохгүй ш д

Би Монгол хүн 2016-01-11 124.158.77.8

Шашины нэрээр тагнуул хийж байгаа Солонгосууд Монголд ч олон байгаа. Тэд нарыг баривчилж шийтгэх хэрэгтэй.Монголд байгаа Солонгосууд төр засгийн болон хотын томоохон дарга нар, хяналтын байгууллагын албан хаагчидыг шашиндаа оруулах, хахуульдах зэргээр өөрсдийнхөө эрхэнд оруулж газар авах, бизнесээ дэмжүүлэх, мөнгө угаах, хил гааль, татвар, нийгмийн даатгалын болон бусад хууль дүрмийг зөрчин үйл ажиллагаа явуулах зэрэгт өргөнөөр ашиглаж байгаа.Хамгийн захын жишээ дурьдхад УИХ гишүүн Баасанхүү, Г.Баярсайхан,МАН-ийн ОюунЭрдэнэ,Хүрэлсүх,Сандуй гээд зөндөө олон хүн байгаа.Солонгосууд Монголчуудыг тэнэг маанаг хоцрогдсоноор нь дуудаж Солонгосчлох бодлогыг 1990 оноос эхлэн бодлоготойгоор хэрэгжүүлж байгаа. Гол ***** нь христийн шашинд Монголчуудыг оруулж аажмаар өөрсдийнхөө хүссэн болгоныг хийлгэдэг боолоо болгодог.Мөн Солонгос кино, Солонгос хоол,Солонгос зан заншилыг түгээн дэлгэрүүлэх замаар Монгол залуусыг Солонгосчлох бодлого явуулж байна. Мөн Солонгост хар хөдөлмөр хийж боолчлогдож байсан Монголчууд Монголд ирээд чСолонгос хүн харангуут бөхөлзөж долигонож хоол горьдсон гөлөг шиг шарвагнадаг болгосон байна. Тиймээс ТЕГ Монголд ажиллаж байгаа Солонгосын сүмүүд, тэдгээрт үйлчилж үнэнчээр дэмжиж тусладаг Монголын дарга нарыг илрүүлж хариуцлага тооцохгүй бол, Солонгос кинонд хяналт тавьж хязгаарлахгүй бол,Солонгосуудын хууль зөрчиж буй үйлдлийг таслан зогсоохгүй бол, Солонгосуудын Монголчуудыг үл хүндэтгэж боол шигээ харьцдаг харилцааг таслан зогсоохгүй бол Солонгосуудын Монголыг Монголоор нь багалзуурдуулах бодлого газар авч Монголчууд бүхэлдээ Солонгосуудаас хараат болж Солонгосуудын боол болж Монгол зан заншил,Монгол удам угсаа Монгол үндэстэн маань устахад тун ойрхон байна.

Зочин 2016-01-11 43.228.130.106

Энэ пасторуудыг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй. БНАСАУ-н зөв байна.

зочин 2016-01-11 202.179.8.3

ГОстуу Мийгаагийн шавь минь гарчиг энэ тэрээ бодож бичээч ээ

Зочин 2016-01-11 122.201.21.242

Урвасан бол шийтгэл гарцаагуй. Хойд солонгосыг дэмжинэ

Зочин 2016-01-11 182.160.0.65

Данхтуяа чи наад Нянгар ахаа дуурайгаад байвал хол явахгуй шүү

Зочин 2016-01-11 202.21.118.98

Чи дуугай мэдээгээ уншвал уншаад, уншиж чадахгүй бол чацаг царайлаад зайл

Б. Данхтуяа-д 2016-01-11 203.194.114.184

Мэдээний гарчигийг ингэж өгч болохгүй ээ.. БНСУ-ын тагнуулч АНУ-ын засгийн газраас аврал эрэв гээд бич л дээ.

111 2016-01-11 202.179.28.81

АНУ-ын иргэн ч. ???? үзэл бодлоор хуваагдсан хоёр солонгос иргэдийн аюулгүйн байдлыг хамгаалынхаа төлөө зүтгэсэн өөрийн үзэл бодлынхоо золиослогдож аврал эрэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж