АНУ, Өмнөд Солонгосын засгийн газраас аврал эрэв

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

АНУ, Өмнөд Солонгосын засгийн газраас аврал эрэв

 

Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерьд хоригдож буй АНУ-ын иргэн Ким Дон Чул гэгч Вашингтон, Сөүлээс аврал эржээ. Өдгөө 62 настай Ким Дон Чул өнгөрсөн аравдугаар сард тагнуулын хэрэгт буруутгагдан баривчлагдсан байна. Тэрбээр Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөө Пхеньяний цэргийн нууцыг тагнаж байснаа хүлээжээ. Одоогоор энэ хэрэгт Өмнөд Солонгосын талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Ким Дон Чул 1987 онд АНУ-ын иргэн болсон аж. Тэрбээр сүүлийн 15 жил Хойд Солонгосын хилийн ойролцоо Хятадын тосгонд амьдарч байжээ.

 

Түүнчлэн Канадын сүмийн пастор Лим Су Хён Хойд Солонгосын дэглэмийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр хөдөлмөрийн лагерьд бүх насаараа хоригдох ял сонссон байгаа юм. Тэрбээр Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерьд ганцаараа хоригдож, өдөржин нүх малтдаг тухайгаа ярьжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: METRO.CO.UK

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж