Наадамд гурван насны эрлийз морьдыг уралдуулна

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Наадамд гурван насны эрлийз морьдыг уралдуулна

Хурдан морь уралдааны талаар мэдээлэл хийж байна.

Хурдан морь уралдааны талаар мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Wednesday, July 8, 2020

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд зургаан насны морь уралдуулах шийдвэр гаргасан. Гэвч Монголын Морин Спорт Уяачдын холбоо/ММСУХ/ болон ард иргэдийн зүгээс эрлийз гурван морьдыг уралдуулах хүсэлтийг Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргад тавьсны дагуу эрлийз гурван насны морьдыг нэмэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү нийт есөн насны морьдын уралдааныг зохион байгуулна.

Маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр

  • Хязаалан насны морьд 07:00-11:00 цаг хүртэл
  • Эрлийз дунд насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
  • Шүдлэн насны морьд 15:00-18:00

Өдөрт гурван насны морьд уралдана

Долдугаар сарын 11-ний өдөр

  • Азарга насны морьд  07:00-11:00 цаг хүртэл
  • Их насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
  • Эрлийз дээд насны морьд 16:00-19:00 цаг хүртэл

Долдугаар сарын 12-ны өдөр

  • Соёолон насны морьд 07:00-11:00 цаг хүртэл
  • Даага насны морьд 12:00-14:30 цаг хүртэл
  • Эрлийз бага насны морьд 15:00-18:00 цаг хүртэл

Зургаан насны морьдоо уралдуулж дуусаад морь цоллох ажлыг Хүй долоо худагт зохион байгуулна.

Зөвхөн сэрвээний өндөр болон үйлдвэрлэг байдлаар ангилж морьдыг уралдуулна.

Ntv, tv25, Mongol tv, Эх орон, МҮОНРТ зэрэг таван телевизээр хурдан морины уралдаан шууд дамжуулна.

Хурдан морьдын уралдаан дараах зайд явагдана.

  • Их нас  25 км
  • Азарга, соёолон 23 км
  • Хязаалан 17 км
  • Шүдлэн 14 км
  • Даага 11 км
  • Эрлийз дээд нас 23 км
  • Эрлийз дунд нас 17 км
  • Эрлийз бага нас 11 км

Нэг өдөр нэг төхөөрөмжөөс морьдыг уралдуулна.

Хүүхдүүдийн халууныг үзэж, ариутгал халдваргүйжилт хийнэ.

"Зургадугаар сарын 29-нөөс эхлэн унаач хүүхдүүдийн бүртгэлийг эхлүүлсэн бөгөөд  өнөөдөр Хүй долоо худагт уламжлалт байдлаар бүртгэж байна. Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж мөн даатгалд хамрагдсан эсэхийг шалгаж, асран хамгаалагчийн зөвшөөрөл шаардлагатай. Уяачдад хандан хэлэхэд унаач хүүхдүүдэд энэ жил хамгаалалтын хувцас олгохгүй. Хамгаалалтын хувцас борлуулах хоёр цэг Хүй долоо худагт ажиллаж байгаа. Тэндээс өөрсдөө худалдан авах шаардлагатай" гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллэв.

Морьдыг үйлдвэрлэг байдлаар нь ялгахдаа морины ерөнхий галбир, хоншоор, толгой, хүзүү, дэл, сүүл зэргийг авч үзнэ.

Сэрвээний өндөр нь дараах хэмжээнээс давсан тохиолдолд эрлийз гэж үзнэ.

  • Азарга, соёолон 140 см
  • Их нас 141 см
  • Хязаалан 137 см
  • Шүдлэн 132 см
  • Даага 127 см

Хэдий өндөр нь хүрэхгүй ч ерөнхий галбир, хоншоор, толгой, хүзүү, дэл, сүүл зэрэг нь эрлийз байвал уралдуулахгүй.

Тээврийн цагдаагийн албаны хурандаа Б.Батболд: Хөдөө орон нутаг руу явах зам хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд хаана. Тийм зүйл гарахгүй бол хөдөлгөөнийг хэвийн явуулна. Хүй долоон худагт Г хэлбэрийн зогсоолын талбайг морьдыг ачиж ирж буй машинуудад зориулан гаргасан. Орон нутгийн хөдөлгөөний эрчим нэмэгдсэн тул Дархан явах Хүй долоо худгийн шинэ замаар нэмэлт зохицуулагч нар ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж