Д.Нямхүү: Жирэмсэн эмэгтэй амаржиж, хүү мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: Жирэмсэн эмэгтэй амаржиж, хүү мэндэллээ

Д.Нямхүү: Жирэмсэн эмэгтэй амаржиж, хүү мэндэллээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Wednesday, July 8, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 12 сая 142 мянган хүн өвчилж, 550 мянган хүн нас бараад байна. Гурван сарын хугацаанд нэг сая хүн өвчилдөг байсан бол одоо тав хоногт нэг сая хүн өвчилж байна. Одоогоор 6.9 сая хүн эдгэсэн байна. Сүүлийн 24 цагт АНУ-д 50 мянга, Бразилд 44 мянга, Энэтхэгт 25 мянган хүн өвчилсөн байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6562 хүн шинээр өвчилж, 172 нас барсан байна. Хил залгаа Тува, Буриад, Читад 35-70 хүнээр халдвар нэмэгдлээ. Манайд өчигдөр 261 иргэнийг Сөүлээс авчирсан, өчигдөр 89 хүн ажиглалтаас гарч, 88 хүн ажиглалтад орсон. Одоогоор 2996 хүн ажиглалтад байна. Мөн шуурхай 119 дугаарын утсанд 128 , шуурхай аппликейшнд нэг дуудлага ирж мэдээлэл авсан. Иргэдээс ирж буй санал хүсэлтийн дийлэнх нь хүмүүс назгайрч маск зүүхгүй байгаа талаарх мэдээлэл байна. Өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед анхаарлаа сулруулж болохгүй.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д өвчлөл нэг сарын хугацаанд нэг саяар нэмэгдлээ. Бразилд нийт 1.7 сая хүн халдвар авснаас 68 мянган хүн эндсэн. БНЭУ-д 22700 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 742400-д хүрсэн.  Японд өчигдөр 207 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Австралид 147 шинэ тохиолдол нэмэгдсэн. БНСУ-д өчигдөр 43 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн. Үүний 28 нь дотоодын халдвар байлаа. БНХАУ-д өчигдөр дотоодын халдвар бүртгэгдээгүй ч есөн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.8/ 701 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Үүнд ажиглах байрны 543 хүний гурав дахь шинжилгээ,Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ багтаж байна. Өнөөдөр хоёр хүн эдгэж, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Эдгээр хүмүүс нь 19, 37 настай. Нийт батлагдсан тохиолдол 227 , 197 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 27 хөнгөн, гурав нь хүндэвтэр байна. Нэг жирэмсэн эмэгтэй, чихрийн шижинтэй нэг хүн эмчилгээнд байгаа. Ажиглах байрнаас жирэмсэн эмэгтэй ирж ХӨСҮТ-д амаржиж хүү төрүүлсэн. Өнөөдөр 00.00 цагт Стамбулаас онгоц бууна. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн хүлээж авах бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж