Трамп сургуулиудыг нээхгүй бол төсвийг нь царцаахаар сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Трамп сургуулиудыг нээхгүй бол төсвийг нь царцаахаар сүрдүүлэв

Трамп сургуулиудыг нээхгүй бол төсвийг нь царцаахаар сүрдүүлэв

АНУ-д коронавирусийн халдварын тоо гурван сая давсныг үл харгалзан муж улсуудыг сургуулиудаа нээхийг Ерөнхийлөгч Дональд Трамп шаарджээ. Түүнчлэн тэрбээр ирэх намраас сурагчдыг хичээлд нь оруулахгүй бол холбооны сангаас олгодог төсвийг нь олгохгүй хэмээн сүрдүүлсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр нийгмийн эрүүл мэндийн албаныхны гаргасан халдвараас сэргийлэх зөвлөмж нь амьдралд нийцэхгүй, зардал өндөртэй байгааг шүүмжилжээ. Үүний дараа Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс ирэх долоо хоногт сургуулиудад зориулан шинэ зааварчилгаа, зөвлөмж гаргахыг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ.

Муж улсууд болон орон нутгийн албаныханд ирэх Ерөнхийлөгчийн шахалт нэмэгдсэн ч Нью-Йорк хотын захиргаанаас мэдээлэхдээ сурагчид долоо хоногийн 2-3 хоногт сургуульдаа явж, үлдсэн хугацаанд цахимаар хичээллэхийг мэдэгдсэн аж. Нью-Йорк хотын дарга Билл де-Бласиогийн мэдээлснээр олонх сургууль сурагчдаа бүгдийг нь нэг дор хүлээн авах боломжгүй байгаа аж.

Нийтийн боловсролын системээрээ бахархдаг улсын хувьд коронавирусийн халдвар онцгой нөхцөл байдлыг үүсгээд байна. Түүнчлэн олон сая эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовниж, сургуульд явуулахыг нь эсэргүүцэж байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-д 22 сая сурагч сургуулийн үдийн хоолоор хоногийн шим тэжээлээ авдаг ядуу амьдралтай гэх судалгаа байдаг гэнэ.

АНУ-д коронавирусийн халдвараар 130 мянга гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж