Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр(01.11) Спортын төв ордны “А” зааланд эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 нийт 224 гаруй боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцож байна.
Олон улсын боксын холбооны дүрэмд заасны дагуу эрэгтэй гурван минутаар гурван үе, эмэгтэй хоёр минутаар дөрвөн үе тоглоно.
Өнөөдөр эрэгтэй 48 кг, 56 кг, 60 кг, эмэгтэй 48 кг, 57 кг, 64 кг-ын жингийн урьдчилсан тулаан явагдаж байна. Маргааш/01.12/ эрэгтэй 52 кг, 64 кг, 69 кг, 91 кг, эмэгтэй 51 кг, 54 кг, 57 кг-ын жингийн тулаанууд явагдана.
Тэмцээний гол онцлог нь 2016 оны олимпод оролцох эрхийн төлөө тулалдах тамирчдыг шалгаруулах юм. Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчид тухайн жиндээ олимпийн эрх авах олон улс, дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болно. Хэрэв тэр тэмцээнүүдэд амжилт гаргавал эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхтэй болно гэсэн үг. Тиймээс боксын дугуйлантай бүхий л аймаг, спорт хороо, хувийн компани, байгууллага, клубууд тамирчдаа сойж байна. Оролцож буй тамирчдын тоо олон байгаа учраас тэмцээн уртасгасан цагаар ачаалалтай явагдах байх.
Өнөөдөр эрэгтэй 48 кг, 56 кг, 60 кг, эмэгтэй 48 кг, 57 кг, 64 кг-ын жингийн урьдчилсан тулаан явагдаж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэй 52 кг, 64 кг, 69 кг, 91 кг, эмэгтэй 51 кг, 54 кг, 57 кг-ын жингийн тулаанууд явагдана.
Тэмцээний сүүлийн өдөр буюу 1 дүгээр сарын 17-ны өдөр эрэгтэй, эмэгтэй бүх жингийн алтан медалийн тулаанууд болно.
Спортын төв ордонд бол буй боксын УАШТ өдөр бүрийн 14.00 цагаас эхэлнэ.
ХУВААРЬ:
I.11 (Даваа) – эрэгтэй 48, 56, 60 кг, эмэгтэй 48, 57, 64 кг
I.12 (Мягмар) – эрэгтэй 52, 64, 69, 91 кг, эмэгтэй 51, 54, 57 кг
I.13 (Лхагва) – эрэгтэй 49, 56, 60 кг, эмэгтэй 48, 60, 69 кг
I.14 (Пүрэв) – эрэгтэй 52, 60, 69, 75, 81, +91 кг, эмэгтэй 48, 57, 64 кг
Ч.БОЛОР
Нээлтийн фото агшнаас хүргэж байна.