С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүж байна

С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүж байна

Оюутолгой төсөл болон Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал асан Да.Ганболд, "Эрдэнэс Монгол" компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг шүүх хурал өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй юм. Долдугаар сарын 6-нд шүүх хурал эхлээд удалгүй энэ хэрэгт хамт шүүгдэж байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарласан. Мөн С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт авсан байсан цагдан хорих арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан юм.

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүх хурлын явцын талаар мэдээлэл өгөх үеэрээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ хуралд оролцуулахгүйгээр хамжигч гэж хэдэн хүн авчраад шүүх хурал хийх нь учир дутагдалтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Бямбасайхан УИХ, Засгийн газраар дэмжиж, батлагдсан гэрээг биелүүлж,  ажлаа хийсэн хүн" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж