Брүүклин Нэтс болон Лос Анжелес Лэйкерс багууд хүчээ зузаатгалаа

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Брүүклин Нэтс болон Лос Анжелес Лэйкерс багууд хүчээ зузаатгалаа

Брүүклин Нэтс болон Лос Анжелес Лэйкерс багууд хүчээ зузаатгалаа

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирал ирэх долдугаар сарын 30-нд үргэлжлэн явагдана. Лигийн 30 багаас энэ удаад ердөө 22 баг цааш улирлаа үргэлжлүүлэх бөгөөд багууд Орландо хотод төвлөрөн тус бүр найман тоглолт хийн плэй-оффын шат эхэлнэ. Тэгвэл улирлыг цааш үргэлжлүүлэх 22 багууд хүчээ зузаатгаад эхэлжээ.

Лос Анжелес Лэйкерс

Өрнөд бүсийг тэргүүлэгч Лос Анжелес Лэйкерс багийн гарааны хамгаалагч Эвери Бредли гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлэн Орландо хот руу багийнхантайгаа явахгүй мэдэгдсэн. Ийнхүү гарааны хамгаалагчаа алдсан Лэйкерс баг чөлөөт агентын захаас туршлагатай оноо түүгчдийн нэг Жэй.Ар.Смиттэй улирал дуустал гэрээ байгуулжээ. Тэрбээр шинэ багтаа 21 дугаартай тоглоно.

Брүүклин Нэтс

Брүүклин Нэтс багийн гол тоглогчид болох Кевин Дюрант, Кайри Өрвин нар гэмтлийн улмаас улирлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон бол Спенсер Динвидди, ДиАндре Жордан, Торин Принц нар шинэ коронавирусийн халдвар авсан тул Орландо хот руу явах боломжгүй болсон. Багийнхаа гол оноо авагчдыг алдсан Брүүклин Нэтс Жамал Кроуфордод боломж олгохоор шийджээ. Өдгөө 40 настай тэрбээр өнгөрсөн улиралд Финикс Санс багийн өмсгөлтэй хийсэн сүүлийн тоглолтондоо 51 оноо авч өөрийгөө хэр сайн оноо авагч вэ гэдгийг харуулсан.

Брүүклин Нэтс баг дорнод бүсийн плэй-оффын шатанд шалгарах долдугаар байранд 30-34 гэсэн амжилттай бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж