Наадмаар Төрийн шагнал гардуулах эсэх нь тодорхойгүй байна | News.MN

Наадмаар Төрийн шагнал гардуулах эсэх нь тодорхойгүй байна

Наадмаар Төрийн шагнал гардуулах эсэх нь тодорхойгүй байна

Наадмаар Төрийн шагнал гардуулах эсэх нь тодорхойгүй байна

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон, медаль гардуулдаг уламжлалтай. Тэгвэл тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадмаар дээрх үйл ажиллагаа болохгүй нь бололтой.

Учир нь дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул Төрийн дээд цол,одон, медалийг гардуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэлж байна.

Хэрэв Төрийн дээд цол,одон, медалийг  гардууллаа гэхэд засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй юм байна.

Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав агсан, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-09 182.160.33.158

Хөдөлмөр зүтгэл гаргасан шударга хүмүүсийн шагнал урамшууллыг цаг хугацаанд нь өгсөн нь л зөв ш дээ, юуны чинь корона морона сонгууль хүртэл хийгээд байгаа байж. Зарлиг гаргалаа, орон нутаг, байгууллагуудад нь тарааж өгөөд л болоо ш дээ. Маяглацгаах юм аа.

Avatar

Irgen 2020-07-09 202.126.89.235

Munguur shagnal ugdug buur hanshtai baidag gehiin Ene balsi shoygaa bolioroi avilgiin Tom luivar shyy

Avatar

МӨӨГИЙ 2020-07-09 115.84.115.181

УЯАЧДЫН ЦОЛЫГ ЦАГААН САРААР ӨГӨӨГҮЙ НААДМААР Ч ӨГСӨНГҮЙ ТЭР УЯЧДИЙН ГАЛЫХАН ХАМАТАН САДАН НУТАГ УСНЫХАН ХОЙТОН САНАЛ ӨГӨХГҮЙ ГЭЖ БАЙНА ЛЭЭ , НЭГЭНТ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯЧДЫГ ЧАНГАЛАХ НЬ МУЙХАРЛАЛ20-Д ХҮН 1НЭГЭЭРЭЭ МАСКТАЙ ЦУВЖ ОЧООД АВЧИХАД ЮУ КОВИД ХАЛДАХГҮЙ

Avatar

Uuree 2020-07-09 202.126.88.65

засс наад шагнал нэртэй шоугаа болимоор юи.

Avatar

Зочин 2020-07-09 43.228.131.151

Arduuda,malnuudaa! Duyygvii baitsgaa! Manai Mongoliig yaldag Euuk bvhdiig medej baigaa, ta nar dyygvi bai !

Avatar

Зочин 2020-07-09 202.131.245.69

сонгуулиар чинь хамаг хүмүүсийн тэврээд цуглуулаад дууссан шагнах болохоор коронагаас айдг болоо юу кк

Avatar

Зочин 2020-07-09 103.136.254.8

Коммунист, социалист нийгмээс авч үлдсэн наад одон медаль шагналуудаа боль. Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл одон медаль зүүж энэ тэр. Одоо болио боль

Avatar

Зочин 2020-07-09 203.91.112.82

Улсын 3-н тэрбум төгрөгөөр хувийнхаа амралтын газрыг тоноглож байхаар гадаадад орох орон оочих аягагүй ядарч яваа ардуудаа эх оронд нь татаж авах ажлыг зохион байгуулаачээ баттулгаа !!! Хулгайлж ханадаггүй юм уу

Avatar

зочин 2020-07-09 202.179.24.62

сонгуулиар тэврэлдээд л ард түмэнтэйгээ байсан биз дээ, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэх болхоор цар тахал гээд байдаг дүүрчихсэн амьтад

Avatar

Зочин 2020-07-09 202.9.40.31

Хойд Солонгос, Монгол гэдэг улсууд өнгөлсөн төмрөөр амьтан хүн хуураад л сөнөж байх шив дээ.

Avatar

Зочин 2020-07-09 64.119.27.245

Ноёдын наадам зохиох гээд ичсэндээ больчихсон уу

Avatar

Зочин 2020-07-09 66.181.166.134

Ард түмнээ шагнаж урамшуул аа. Короногоор далимдуулж бүх юмыг унтраахаа болиоч. Өвгөд хөгшид маань одонгоо хүлээсээр энэ хорио цээрийг чинь гүйцэхгүй нөгөө ертөнцөд явж одож байна. Ард түмний юмыг тэднээс нь харамлах хэрэггүй л дээ. Наадмаа бас ард түмэнд нь өг өө. Үзүүлж харуул, үгүй юм бол битгий хий. Битгий мөнгө угаагаад байгаач шуналын туламнууд аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж