12 машин мөргөж, гурван айлын хашаа дайрч таван хүн гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

12 машин мөргөж, гурван айлын хашаа дайрч таван хүн гэмтээжээ

12 машин мөргөж, гурван айлын хашаа дайрч таван хүн гэмтээжээ

Чингэлтэй дүүрэгт хүнд даацын ачааны машины жолооч 12 машиныг мөргөж, гурван айлын хашааг дайрсан ноцтой осол гарлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 13 хороо Хайлаастын замд урьд шөнө /2020.06.08/ 03.20 цагт Howo маркийн тээврийн хэрэгслийн жолооч О (44 настай, эрэгтэй) нь бетон зуурмагийн миксер автомашин Mutsibishi Pajero, Nissan Datsun, Honda insight, Hyundai starex, Land cruiser, мөн долоон ширхэг Toyota Prius маркийн автомашинууд болон гурван айлын хашааг мөргөжээ. Ослын улмаас 34 настай, эрэгтэй Э, 28 настай, эрэгтэй Э, 38 настай, эрэгтэй С, 38 настай, эрэгтэй Б нарын таван хүн гэмтсэн байна. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргэжээ. Тухайн үед осол гаргасан миксер нь найман куб бетон зуурмаг тээвэрлэж явсан байна.

Осолтой холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Түүнчлэн ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж