Washingtonpost МУ-ын УИХ-ын сонгуулийн тухай юу өгүүлэв | News.MN

Washingtonpost МУ-ын УИХ-ын сонгуулийн тухай юу өгүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Washingtonpost МУ-ын УИХ-ын сонгуулийн тухай юу өгүүлэв

Washingtonpost МУ-ын УИХ-ын сонгуулийн тухай юу өгүүлэв

Монгол Улсад 2020 оны зургадугаар сарын 24-нд болсон парламентын сонгуулиа хийх үеэр нийт сонгогчдын 73 гаруй хувь нь хүчтэй аадар бороог үл ажран коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх хоёр метрийн зай барих хатуу шаардлагыг мөрдөн, дугаарлаж байлаа. Урьдчилсан дүнгээс харахад Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй эрх баригч Монгол Ардын нам нийт сонгогчдын дөнгөж 45 хувийн саналаар 76 гишүүнтэй парламентын 62 суудлыг аван үнэмлэхүй ялалт байгуулав.

Гол сөрөг хүчин болох Ардчилсан нам (АН) нийт сонгогчдын 25 хувийн саналаар 11 суудал авч хол зайтай хоёрдугаар байранд оржээ. Үлдсэн гурван суудлыг хоёр жижиг нам, бие даан нэр дэвшигч авсан байна. Нийт 606 нэр дэвшигчийн 121 нь бие даан нэр дэвшиж өрсөлдсөн нь өмнөх сонгуулиудаас хамаагүй илүү байлаа. Ерөнхийдөө энэ жил хамгийн олон нэр дэвшигчид нийт 13 нам, дөрвөн эвслээс өрсөлдлөө.

Яагаад ийм олон нам, ийм олон бие даагч нэр дэвшив? Энэ нь сүүлийн жилүүдэд хоёр том нам МАН, АН аль аль нь авлигын хэрэгт холбогдож олон нийтийн итгэлийг алдсаны шууд үр дүн байв.

Олон нийтийн дэмжлэгийг аваагүй ч МАН хэрхэн ялж чадав, мөн энэ үр дүн залуу ардчиллалд хэрхэн нөлөөлөв?

МАН сонгуулийн дүрмийг өөртөө ашигтайгаар өөрчилсөн

Монгол Улсын эрх баригч намууд сонгуулийн өдрөөс хэдхэн хоногийн өмнө сонгуулийн тогтолцоог хэд хэдэн удаа, дур зоргоороо өөрчилж, гуравдагч этгээдийн зардлаар өөрсдөдөө ашигтай байх сонгуулийн тогтолцоог илт давамгай өөрчилсөн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард МАН өмнөх сонгуульд ашигласан нэг гишүүнд санал өгдөг байсан жижиг тойргийг олон гишүүнд санал өгдөг томсгосон тойрог болгон өөрчилсөн.

Монголын ардчилал хэрхэн мөхөж байгааг эндээс харж болно.

Ийм хэлбэрийн "хайрцагласан санал хураалтыг" Монгол Улс урьд өмнө хоёр удаа л ашиглаж байсан. Тэр хоёр сонгуульд МАН ялсан. Дэлхийн бусад орон дунд зөвхөн Кувейт, Мавритани, Сири зэрэг найман улс энэхүү системийг ашигладаг.

Одоогийн энэ хайрцагласан санал хураалтын дагуу Монгол Улс хүн амын хувьд жигд бус 29 сонгуулийн тойрогтой бөгөөд тойрог бүр нь 2-3 парламентын гишүүн сонгодог. Тойрог бүрт хамгийн олон хүний санал авсан хүн ялах ёстой. Гэвч энэхүү "ялагч бүгдийг авдаг" хандлага нь сонгогчдыг жижиг намуудыг дэмжихээс зайлсхийн, хоёр том намаас нэр дэвшигчдийг дэмжихээс өөр аргагүй байдалд оруулдаг.

МАН сонгуулийн газрын зургийг урьдчилан боловсруулж, өөрийн бат бөх суурьтай хөдөө орон нутагт 76 суудлын 52-ыг өгөн эрчимжүүлсэн. Харин Монгол Улсын нийт хүн амын бараг тэн хагас нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотод ердөө 24 суудал буюу гуравны нэгийг л өгсөн. Энэ нь өнгөрсөн сонгуулиас дөрвөн суудлаар бага байгаа юм. Шинэ дүрмүүд нь сонгуулийн тойргийн газар нутаг болон хүн амын хэмжээг ихэсгэсэн бөгөөд энэ нь МАН-тай адил мөнгөтэй байр суурьтай намуудад ашиг тусаа өгчээ. Саяын сонгууль мөн албан ёсны сурталчилгааны хугацааг 21 хоногоор хязгаарлав. Энэ нь танигдаагүй нэр дэвшигчийн хувьд өөрийгөө олон тооны сонгогчдод таниулахад хэтэрхий богино хугацаа байсан.

Вирусын цөөн тохиолдол нь Засгийн газарт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлсэн байж болзошгүй юм

Анх Ухань хотод коронавирусын дэгдэлт гарснаас хойш Монгол Улс Хойд Солонгосын дараа Хятадтай хилээ хаасан хоёр дахь улс болжээ. Хоёрдугаар сарын эхээр МАН-ын Засгийн газар үндэсний баяр ёслолыг цуцалж, олон улсад зорчихыг хориглон, олон нийтийн газруудыг хааж, хөл хорио тогтоон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, иргэдээ маск зүүхийг шаардсан. Сонгуулийн өмнөх өдөр Монгол Улс батлагдсан 215 хэргийг бүртгэсэн бөгөөд бүгд гаднаас ирсэн байсан.

Вирусийн тархалтын тэг түвшин нь иргэд вирусээс үүдэлтэй covid-19 өвчнөөс болгоомжилж байсан тэр үед МАН-ын эрх барьж буй үзүүлэлтүүдийг сайжруулж байв. Саяхан олон нийтийн дунд явуулсан судалгаагаар ковид-19 нь Монгол Улсын иргэдийн өмнө тулгамдаж буй нийгэм, улс төрийн гурав дахь тулгамдсан асуудал болохыг тогтоожээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн бараг тал хувь нь Засгийн газрын хамгийн том амжилт бол тахал өвчинд хариу арга хэмжээ авсан явдал юм гэжээ.

Монгол Улсад санал болгож буй хууль тогтоомж нь иргэний нийгэмд аюул учруулж байна

АН дотоод зөрчилдөөнөөсөө болж зүдэрсэн

МАН сүүлийн жилүүдэд аюултай түвшинд хүрсэн байсан агаарын бохирдлыг бууруулахаас гадна тахлын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авлаа. МАН-ын бас нэг томоохон кампанит ажил бол нийгмийн шударга ёс ба авлигатай тэмцэх явдал байв. Ерөнхий сайд Хүрэлсүх нь улс орны асар их ашигт малтмалыг жирийн иргэдийн зардлаар шударга бусаар ашиг хүртдэг "30 баян гэр бүл"-ийн эсрэг зоригтойгоор арга хэмжээ авч буй шийдэмгий удирдагч хэмээн тодотгож чадсан.

Эсрэгээрээ АН нэгдсэн уриатай, нэгдмэл кампанит ажил явуулж чадаагүй. МАН АН-ын дарга Содномзундуйн Эрдэнэ рүү АН-аас нэр дэвших эрхийг хамгийн их мөнгө төлсөн хүнд зарсан гэх хэргээр дайрч байсан. Тэрбээр сонгогчдын дэмжлэгийг авахаар гурван долоо хоногоос бага хугацаанд улсаараа тойрч чадсан Ерөнхий сайдын хажууд АН-ын бусад нэр дэвшигчдийн өмнөөс идэвхтэй кампанит ажил огт хийгээгүй. Фракцын маргаан нь АН-ыг эмх замбараагүй байдалд оруулж, зарим нэр хүндтэй удирдагч нь сонгуулийн өмнө гуравдагч нам байгуулж, зарим нь бие даан нэр дэвших кампанит ажил өрнүүлэн, намын дэмжлэгчдийг саналыг үр дүнтэй хуваахад хүргэв.

Хоёр том намын сонгуулийн мөрийн хөтөлбөр ялимгүй ялгаатай байв. Хоёулаа эдийн засагт, ялангуяа хүнд үйлдвэр, уул уурхайн салбарт засгийн газрын шууд оролцоотойгоор ажлын байр бий болгоно гэж амласан. Бодлогын томоохон мэтгэлцээн болоогүй бөгөөд үүний оронд намын удирдагчдын хувийн шинж чанарыг сонгов. МАН амжилттайгаар уралдааныг өөрийн алдарт удирдагч Хүрэлсүх болон онцгойрох зүйлгүй АН-ын дарга Эрдэнэ нарын хоорондох сонголт болгон харагдуулж чадав.

Энэ жилийн сонгууль нь 1990 онд коммунизмаас тайван замаар шилжиж эхэлсэн Монголын ардчилсан түүхэн дэх найм дахь удаагийн парламентын сонгууль байв. Гэхдээ 30 жилийн түүхэнд анх удаа зургаан нэр дэвшигч, үүнээс дөрөв нь сөрөг хүчний намын, нэг нь бие даагч, МАН-аас нэг нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үеэр баривчлагдсан. Эдгээрээс тав нь Ерөнхийлөгч Баттулга Халтмаа, эсвэл Ерөнхий сайд Хүрэлсүхтэй шууд зөрчилдөөнтэй байсан нэр бүхий улстөрчид байсан бөгөөд эдгээр баривчилгаа улс төрийн зорилготой байв.

Баривчлагаа нь сонгуульд нэр дэвшигчиийг баривчлахаас хамгаалан бүрэн эрх олгодог Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг илт зөрчсөн байна. Ажиглагчдад зориулж хэлэхэд ардчилалд заналхийлсэн өнгөрсөн жилийн шүүхийн хараат бус байдалд халдсан  маргаантай хуулийн араас энэ баривчилгаа болсон нь ихээр сэтгэл түгшээж байна.

МАН бараг бүх төрийн байгууллагыг бүрэн хяналтандаа байлгаж байгаа учраас цаашид ардчилал мөхөх эрсдэл өндөр хэвээр байна.

Самбуугийн БОЛДСАЙХАН

/Токиогийн Васеда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг горилогч/.

Эх сурвалж: www.washingtonpost.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бодит үнэлгээ 2020-07-09 192.82.75.163

нэг сэтгүүлчид хэдэн төгрөг өгөөд л бичүүлж байгаа ш тээ, сонгуулийн дараа хөрөнгийн бирж дээр Монголын хувьцаа өссөн гэдэг бол бодит үнэлгээ, Баруун хэнд итгэж байгааг харуулсан бодит жишээ, ардчилал бол АН-тай ямар ч холбоогүй, ард түмэн бий болгож байгаа зүйл

Avatar

ст 2020-07-09 81.8.103.143

ер нь ардчилалыг зөв нүдээр харж чаддаггүй учир хөгжлийн нь хаагаад байна.ардчилал зөв бол дэлхий нэг санаатай сайхан байх байлаа.ардчиллыг буруу болгоход дайсан их юм хойно зөвийг нь хүн яаж ийгээд ойлгоосой дэлхийн бүх хүн.

Avatar

Иргэн 2020-07-09 192.82.75.100

АНУ-д тусгаар тогтносон МОНГОЛ улсын дотоод хэрэг хамаагүй ээ. Үхсэн элэнцгийнх нь ардчилал??? АНУ өөрөө ардчилалтай юм уу???

Avatar

Зочин 2020-07-09 66.181.168.131

Самбуугийн БОЛДСАЙХАН нь өөрөө Вашингтон постод оруулсан нийтлэл л байна ш дээ. Нэг Монгол гарын зөвхөн өөрийнх нь үзэл бодол нь л байна. Тэрнээс АНУ-ын ажиглагч, тоймчид үүнийг бичээгүй юм байна. Зүгээр л нэг шар сонинд бичдэг, Монголд хэн ч танихгүй нэг нөхөрийн бичиглэлийг нийтэлчихжээ. Сайхан шаааах юм даа хөөрхий шорилогс Самбуугийн БОЛДСАЙХАН минь.

Avatar

Зочин 2020-07-09 66.181.160.75

Washingtonpost үүнийг нийтэлсэн бол АНУ-ын улс төр судлал мөн ийм ойлголттой байна гэсэн үг дээ!! Монголын нэр хүнд дэлхийд нэг иймэрхүү л болж байх шив дээ!?! Ер нь ажаад байхад 1990 оноос хойш монголчууд хувийн секторт тун дажгүй юм хийж сурч байгаа боловч ганц л зүйл ерөөс болж өгөхгүй байгаа нь ТӨР ЗАСАГ!!! Хөгжил дэмшлийн маань хамаг саад тотгорын эх үүсвэр нь ТӨР ЗАСАГ болчоод байна даа!!!,

Avatar

Зочин 2020-07-09 66.181.161.113

За бараг үнэн бичжээ

Avatar

Зочин 2020-07-09 103.229.120.183

Энэ нийтлэлийг Вашингтон пост нийтлээд байгаа юм уу эсвэл горилогч Болдсайхан бичээд байгаа юм уу. Орчуулга юм уу, сонины нийтлэлийг ашиглаж өөрөө бичсэг үү, үнэлэлт дүгнэлт нь Вашингтон постынх юм уу горилогчийнх юм уу ялгаж салгамаар юм даа. Сүүлийн үёд захиалгийн ч юм уу нэг ийм гадны том сонины нэр барьсан юм үзэгдээд байх болж

Avatar

Зочин 2020-07-09 182.160.36.173

Amerikchuud mongold yu hiij ogson yum be Yu ch yugui Americaas hol amidriya.

Avatar

Зочин 2020-07-09 202.179.21.205

USA bgaagui bol Ulaanbaatar 1990 ond holdoj sonoh blaa.

Avatar

Зочин 2020-07-09 202.21.108.208

News.mn энэ нийтлэлийг оруулж байхыг бодоход Элбэгдоржийн л хүн юм байна, энэ горилогч.

Avatar

Vol 2020-07-09 111.118.219.194

Medeelliin tentswer gj yum bn elbegdorj gj bodoogui bi yu hiile gj oorooso asuu

Avatar

Зочин 2020-07-09 202.21.108.208

Обамагийн үгийг л ашиглаад Элбэгдорж долдойгоо өмөөрөх юм даа. Мянга Америкийн ерөнхийлөгчдийн үгийг хулгайлаад тийм болчихгүй гэдгийг Элбэгдоржийн троллууд ойлгоосой билээ, ккк.

Avatar

Зочин 2020-07-09 66.181.185.112

Teneg orchuuldag yum be. Orchuulagchaa solioch.

Avatar

Зочин 2020-07-09 195.46.106.44

яагаад хүний бичсэн юм оруулахгүй ценцуурдээд байгаа юм бэ.

Avatar

Зочин 2020-07-09 195.46.106.44

Ардчилал Монголд хэзээч мөхөхгүй. Энэ чинь Монгол хүний эд эсэнд нь түүх шастирд нь ёс заншилд нь байдаг юм.Америкаас хэдэн зуун жилийн өмнө Монгол ардчилалыг гаргаж төрт ёсыг хэвшүүлсэн юм. Сонгуулийн үеэр баривчлагдсан хүмүүс чинь гэмт хэрэг хийцэн мөрдөгдөн шалгагдаж байсан хүмүүс юм биш үү. Сонгуулийн хороо тэднийг бүртгэсэнээрээ л буруутай.Америк бусдын хэрэгт хошуу дүрэхдээ эхлээд сайтар судлаж, бат нот зөв ойлголттой болж байгаад дүгнэлт саналаа бичиж байвал зүгээр дээ. С. Болдсайхан
ч б

Avatar

zochin 2020-07-09 66.181.178.131

Er ni bol bodoh asuudal heterhii uursdiiguu zuvtguh hereggui bid populizm ruu haltirch bn

Avatar

Иргэн 2020-07-09 192.82.72.175

Алдаатай, ойлгомж муутай орчуулга байна даа

Avatar

Зочин 2020-07-09 64.119.21.150

Amerikchuudin oroltsohgui zuil gej alga aa. Medehgui baij hutsaldah yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж