МАН-ын бүлэг: Гурван байнгын хороо нэмэхээр болжээ | News.MN

МАН-ын бүлэг: Гурван байнгын хороо нэмэхээр болжээ

МАН-ын бүлэг: Гурван байнгын хороо нэмэхээр болжээ

МАН-ын бүлэг: Гурван байнгын хороо нэмэхээр болжээ

НЭМЭЛТ:11.40 ЦАГ

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван байнгын хороо нэмж байгуулахаар болсон юм.

ШИНЭЭР НЭМЭГДЭЖ БУЙ ГУРВАН БАЙНГЫН ХОРОО

  •  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим асуудлыг хариуцах юм.
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган Инновац, цахим бодлогын байнгын хороонд хариуцуулна.
  •  Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна.

НЭМЭЛТ: 10.50 ЦАГ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.07.09/ хуралдаж, байнгын хороодын тоог, дарга нарын асуудлыг хэлэлцэхээр болжээ. Ингэхдээ гурван байнгын хороо шинээр нэмэхээр болсон байна. Тодруулбал, инноваци, Ёс зүйн болон үйлдвэрлэлийн бодлого хариуцсан гурван байнгын хороо нэмэхээр болсон байна.

Хэдхэн хоногийн өмнө нийтдээ найман байнгын хороотой байхаар болж, бүрэлдэхүүнийг нь баталсан бөгөөд ийнхүү дахин шинээр гурван байнгын хороо бий болгосноор 11 байнгын хороотой болохоор болсон байна.

Одоо УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, түүний дараа байнгын хороодын дарга нарыг томилох юм байна.


БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАР ХЭН БОЛОХ ВЭ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг томилно. Байнгын хорооны дарга нар хэн байх вэ гэдгийг МАН-ын бүлгээр хэлэлцэж, нэр дэвшүүлэх юм. 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент, Засгийн газар бүрдэж, ажилдаа орлоо. Харин УИХ-ын тухайд одоо байнгын хороодын дарга нараа томилж, чуулганаа хаахаар төлөвлөж байгаа. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлгийнхэн хуралдаж, байнгын хорооны даргад хэнийг нэр дэвшүүлэхээ тодруулах зуур өөрсдөө байнгын хорооны дарга болохоор горилогчид олон байгаа сурагтай.

Шинэ хуучин гэхээс илүү дарга болох сонирхолтой хүмүүс олон бий. Гэхдээ энэ удаад анх удаа сонгогдсон гишүүдийг байнгын хорооны дарга болгоно гэдэг юу л бол. Хоёр болон түүнээс дээш сонгогдсон гишүүдийг л байнгын хорооны дарга болгох болов уу. Түүнээс гадна байнгын хорооны дарга нарыг ашиг сонирхлын зөрчлийг нь маш сайн харж томилох ёстой гэдгийг олон нийт хүсч байгаа. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ барьсан зарчим шиг.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Н.Энхболд, Д.Цогтбаатар нарын нэрс яригдаж байгаа бол Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг нарын нэрс яригдаж байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэг, Н.Учрал нарын нэрс яригдаж байгаа бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг нарын нэрс яригдаж байна. түүнээс гадна Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэрс яригдаж байна.

Төсвийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар нарын нэрс яригдаж байна. Харин Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар, С.Бямбацогт нарын нэр яригдаж байна.

Ц.АНАНДБАЗАР ӨӨРТӨӨ БАЙНГЫН ХОРОО БАЙГУУЛЖ ӨГӨХИЙГ “ГУЙСАН” УУ?

Байнгын хороодын бүрэлдэхүүнийг УИХ-ын чуулганаар баталчихсан. Гэвч зарим шинэ гишүүдийн хувьд өөрсдөдөө байнгын хороо шинээр байгуулж өгөхийг УИХ-ын даргаасаа гуйж байгаа гэх бор шувуу Төрийн ордонд нисч явна.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гишүүн байнгын хорооны дарга болох сонирхол маш өндөр байгаа бөгөөд энэ асуудлаар ч УИХ-ын даргатайгаа уулзсан гэх. Одоогийн байгаа байнгын хороодын бүтцийг нэмэгдүүлж, өөртөө нэг байнгын хороо бий болгооч уулзсан ч бүлгээр шийднэ хэмээн УИХ-ын дарга “бултсан” сурагтай.

ЖДҮ-ЧИН Х.БОЛОРЧУЛУУН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА БОЛОХООР ГОРИЛЖ ЯВНА

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон, хувийнхаа Дорнод гурил компанид ЖДҮ, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан гээд хөдөө аж ахуй салбарын хамаг л тусламжийг хүртдэг Х.Болорчулуун гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болохыг мөрөөдөж яваа гэнэ.

Угтаа бол ЖДҮ авсан нь баримтаар нотлогдсон, түүгээр зогсохгүй Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан нь ч хамгийн тодорхой хүн Хүнс, хөдөө ахуйтай холбоотой байнгын хорооны дарга болох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэж үү, УИХ-ын дарга аа. Гурван удаа сонгогдож гишүүн болсныг нь үнэлэхээс илүү ашиг сонирхлоос ангид байх, мэргэжлийн томилгоонуудыг хийгээрэй хэмээн танай намд сонгогчдын олонх саналаа өгсөн гэдгийг сонгуулийн халуун дуусаагүй байхад мартаж үл болох биз ээ.

Байнгын хорооны дарга нар өнөөдөр тодорхой болно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-07-09 49.0.212.215

Заавал давхар дээл, бүр ядаад нэг цув ч болтугай юм гадуур нь олж нөмрөхийн дон туссан пяздаанууд. Та нарын сонгож гаргаж ирсэн юмнууд ийм л юмнууд байж таарна, нохой долоо!

Avatar

Иргэн 2020-07-09 202.126.90.100

Энэ б**в авгай хаана албан тушаал ярина тэнд л явж байдаг , хаана л мөнгө яригдана тэнд л холбогдож явдаг , хаана л камер байна тэнд хүний ард зогсох гээд зүтгэж байдаг мэдрэл хүүхэн бэ….

Avatar

Зочин 2020-07-09 98.234.112.193

ХОГИЙН ШААРНУУД ШҮҮ. ДАРГА БОЛОХЫН ДОН ТУССАН ЮМНУУД БАЙХ ЮМАА. ТОЛГОЙГОО ТОМРУУЛААД Л БАЙВАЛ НААД ЭДИЙН ЗАСАГ ЧИНЬ ДЭЭШЛЭХ ҮҮ? ОДОО БОЛИМООР ЮМ

Avatar

Зочин 2020-07-09 66.181.187.103

Энэ хирээр чинь төсвийн ачаалал ихаснэ шүү дээ. Болиочээ.

Avatar

Зочин 2020-07-09 66.181.171.35

Болорчулуун бол адгийн шаар шүү

Avatar

Зочин 2020-07-09 202.126.88.176

Тэр чинзориг хогийн өвгөн одоо боль ямар ханаж цаддаггүй бирд вэ шуналтай хулгайч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж