1+11, &#34Хөвсгөл нэг үе&#34 тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

1+11, &#34Хөвсгөл нэг үе&#34 тэргүүлж эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос(МСБХ) “Мастерc лиг”-ийн тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Долоо хоног бүрийн ням гаригт болох лигийн тэмцээнд гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй “1+11”, "Алтайн бүргэдүүд”, “Бизнесийн чөтгөрүүд” зэрэг 9 баг оролцож буй. Лигийн тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр Спортын төв ордны “А” зааланд боллоо.

38 дээш насны мастеруудын дунд зохион байгуулж буй лигийн тэмцээн 1 дүгээр сарын 3-ны өдөр эхэлсэн бөгөөд ирэх 4 дүгээр сард өндөрлөнө.

Хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээний шагналын сан 10 гаруй сая төгрөгт багтаж байгаа бөгөөд аварга баг 5 сая, дэд байр 3 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх аж.

Мастерс лигийн тэмцээнд гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ОУХМ Ж.Майбаяр, ОУХМ Т.Түвшинбаяр, ОУХМ Ц.Баярхүү, ОУХМ М.Отгонбаяр, ОУХМ П.Батзаяа нарын лигийн алтан үеийн шилдэг тамирчид бүгд өрсөлдөж байгаагаараа онцлогтой болж байна.

Хоёрдахь удаагийн Мастерс лигийн тэмцээнд:

  • Бизнесийн Чөтгөрүүд
  • 1+11
  • "Алтайн Бүргэдүүд"
  • Хөвсгөл Нэг үе
  • Монхаус
  • Нью Констракшн
  • Гэгээн Хангай
  • Хобби клуб
  • "Русские Колбасы" зэрэг есөн баг өрсөлдөж байна.

Өчигдөр нийт дөрвөн тоглолт болсон бөгөөд "Хөвсгөл нэгэн үе", "Хурд", "Алтайн бүргэдүүд" болон "1+11" багууд ээлжит хожлоо авлаа.

ДҮН: (01.10)

  • "Гэгээн хангай" – "Хөвсгөл нэгэн үе" 56-94
  • "Хурд" – "Хобби"  76-69 
  • “Бизнесийн Чөтгөрүүд” – “Алтайн Бүргэдүүд” 72 – 86
  • “1+11” VS “Монхаус” 97-87

Одоогоор гавьяат тамирчин Ц.Шаравжамц тэргүүтэй "1+11", "Хөвсгөл нэг үе" багууд хоёр хожилтой тэргүүлж эхэллээ. Харин эдгээр багуудын хувьд ирэх ням гаригт болох тоглолтод тоглохоор оноолт таарсан байна.

“Мастерc лиг”-ийн хувьд долоо хоног бүрийн ням гаригт Спортын төв ордонд болж байгаа билээ.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж