Э.Оюунболд наадмаар барилдахгүй | News.MN

Э.Оюунболд наадмаар барилдахгүй

Э.Оюунболд наадмаар барилдахгүй

Э.Оюунболд наадмаар барилдахгүй

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам нээлтээ хийхэд хоёр өдөр үлдлээ. Шинэ зохион байгуулалт, шинэ өнгө төрхийн дор зохион байгуулагдах өнөө жилийн наадмын бас нэгэн сонирхол татахуйц асуудал бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболдын барилдах эсэх. Түүнийг Сүүж уулын амралтын газар наадмын бэлтгэлдээ гарсан тухай мэдээлэл гарсан ч энэ нь наадмын бэлтгэл биш байжээ.

Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав манай сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тухай хууль 2018 онд батлагдсан. Энэхүү хуулинд бөхийн барилдаантай холбоотой хэд хэдэн  заалт оруулсан байдаг. Мэдээж бөхчүүдийг цол, эрэмбийн дагуу бүртгэх, барилдуулах мөн допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт бий. Энэ бол хуульчлагдаад явж байгаа тул энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй” гэж ярьж байсан удаатай.

Тэгвэл түүний яриад буй 2018 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 9.3.6-т “Олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан сэргээшийн жагсаалтад орсон  хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Салбар хорооны шийдвэрээр Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага ногдуулах” гэж заажээ. Ийнхүү хариуцлага ногдуулах талаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2-т “Бөх, харваач нь сэргээш хэрэглэх, уяач нь хурдан моринд сэргээш өгөхийг хориглоно. Улсын баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөх, эхний 3 байр эзэлсэн харваач, айрагдсан бүх морийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна” гэж заагаад хэрвээ хууль зөрчсөн нь тогтоогдвол 14.1.1-т. "Тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах" мөн 14.1.3-т "Баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах" гэж заажээ. Өөрөөр хэлбэл Э.Оюунболд болон бусад допинг хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулах эсэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн холбоо нь шийдэх аж. Гэвч дээрхи байгууллагуудын зүгээс Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж үзэн барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн учир Э.Оюунболд энэ жилийн наадмаар барилдахгүй аж.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 2019 онд Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг шийтгэлийн хугацаанаас өмнө сэргээснийг цуцалж, эрх хассан хугацааг нь хэвээр үлдээж байсан билээ. Тухайн үед, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөхийг тухайн жилийн наадамд барилдуулаагүй.

Харин Э.Оюунболдын наадмын давааг хүчингүй болгох, шинээр олгосон аврага цолыг нь хураах, түүнд унасан бөхчүүдийн цол чимгийг нөхөн олгох эсэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч шийднэ.

2018 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 9.3.5-т "Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх" гэсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15.1-т "Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна".

Үүний дагуу Э.Оюунболдод Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгосон учир Ерөнхийлөгч өөрөө зарлиг гарган цолыг нь хураан түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгоно. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд мэдэгдэхдээ “Эцсийн дүн нь гараагүй байхад бид цол хурааж болохгүй. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэрийг дагана. Урьд нь цолоо хураалгасан бөхчүүд шүүхээр явж байгаад хүчингүй болгосон зарлигийг буцаагаад хүчингүй болгосон тохиолдол байгаа учир хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээнэ” хэмээн мэдэгдэж байсан.

Э.Оюунболд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлсэн нь энэ хэргийг цааш улам даамжрахад хүргэсэн. Үндэсний бөхийн хорхойтнуудын дунд Э.Оюунболдыг барилдах эрхээ хоёр жилээр хасуулан, аварга цолтойгоо үлдэх санаатай байгаа гэх яриа гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-09 103.212.118.142

Хад аврага шиг л

Avatar

Архаг зүрх 2020-07-09 66.181.161.35

Энэ мууг хэн үгүйлэхэв дээ. Ѳѳхѳн бѳмбѳѳхэй араг сагсайхай ш дээ. Зүгээр л үнэнээ шудрага хүлээгээд нэрээ бүтэн авч үлдэхээ мэдэхгүй бѳхийн нэр бузарласан ийм ү****ц бэртэгчин амьтан бүдэрч унаад бүлтэрч үхвэл таарна.

Avatar

Зочин 2020-07-09 66.181.179.78

Барилдаж л таарах байх даа, цолыг нь хураах зарлиг гараагуй, барилдах эрхийг нь хасах шийдвэр шуух дээр л яваа биз дээ, тэгээд ч одоо бандааш аймаг хучтэй байна доо

Avatar

Burad 2020-07-09 103.57.92.90

MINII SAIXAN SHAR AVARGA MIN. TAANS BITI XUURUD BGARAI. MNAI XENTIIXEN IX TENEGDUU CH HESN IX BIRTAI XUCHTEI XUNIUS BAIDII SHU. TUI MAI SHUU. ALII SHUU

Avatar

Зочин 2020-07-09 103.212.118.29

тэр аймаг сум гэдгээ больцгоо манай улс өрөнд баригдаж эдийн засаг унаж хүнд байна бөхийн холбоо дүрэмээ бариад яв шүүх оролцох хэрэггүй

Avatar

Зочин 2020-07-09 122.201.22.29

Ерөнхийлөгч наадмын өмнө шийвэрээ гаргаачээ, бөхийн холбоо албан бичиг ерөнхийлөгчид өгөөчээ

Avatar

Зочин 2020-07-09 43.242.243.175

Топорын бех барилдах байлгуй дээ, ер нь допинг бол ундэсний бехед челеетэй болсон ш дээ, бугд л хэрэглэж байгаа, харин хэнээс допинг илруулэх нь улс тер, эдийн засгийн гээд маш олон шалтгаантай л доо

Avatar

Зочин 2020-07-09 43.242.243.199

tserenpunsag gedeg boh shuu ene buduun

Avatar

zochil 2020-07-09 43.242.243.199

gahai gedeg een baihaa ene hun bishee bodon mon shuu

Avatar

Зочин 2020-07-09 66.181.161.83

баасан гүзээтэн

Avatar

Зочин 2020-07-09 192.82.75.239

Явдаг жорлонгуудаар зам барилга газар шорооны ажил хийлгээчээ. Ард түмний хайр даахгүй даварцан хар л а л арууд,

Avatar

Зочин 2020-07-09 202.21.105.26

Архичин бацаан допингчин бацаан болсон шүү дээ. Допинг шахцан байнаа гэж шинжлэх ухаан нь нотолчоод байхад манай ухаантнууд үгүй л байх ёстой доо гээд агуу ардын ухаанаараа шийтгэлгүй өнгөрөөж мэдэх л ард түмэн дээ. ккк. Тэгвэл ер нь энэ улсад элдэв дүрэм журам, шударга ёс ярьж яадаг юм. Дүрэмгүй үзье гээд л албан ёсоор зарлачих л даа. Ийм заваан юмны эсрэг бөхчүүд өөрсдөө л дуугарч явна, өөрсдөө л тэмцэж байж байхгүй болгоно.

Avatar

Зочин 2020-07-09 150.129.142.249

Спортын жишгээ дагаад Батсуурийг түрүүлсэнд тооцож даян аварга цолыг өгөх хэрэгтэй. Харин бусад даваануудад унасан бөх болгонд цол чимэгийг олгоно гэхээр бөөн бантан болохоор байгаа юм. Ер нь олон улсад ямар байдлаар зохицуулдаг юм бол. Мөнгөн медаль авсан бөхөд нь алтан медаль өгдөг, тэгээд өмнөх даваануудад унасан бөхчүүдийн амжилтыг нь яаж тооцдог юм бол. Бүгдийнх нь амжилтыг ахиулдаг юм болов уу?

Avatar

Зочин 2020-07-09 202.21.105.26

За судлаад эргээд хариу өгье. Хахаха

Avatar

А 2020-07-09 103.212.118.101

Мулгуу здаа вэ

Avatar

ЧААВААС 2020-07-09 66.181.166.134

НОЁНЫ БӨХ /У. ХҮРЭЛСҮХ/ БАРИЛДАЖ Л ТААРНА. МОНГОЛЧУУД Э. ОЮУНБОЛДЫГ ЭНЭ ЖИЛ УЛСЫН НААДАМД БАРИЛДУУЛАХ СОНГОЛТ ХИЙСЭН ЮМ ШҮҮ. ЯАГААД Э.ОЮУНБОЛД БАРИЛДАХГҮЙ ГЭЖ ХУДЛАА БИЧЭЭД БАЙГАА ЮМ Э? ККККККККККККК

Avatar

kub 2020-07-09 202.9.40.17

barildaad ch yavakhgui l dee shudarga barildval …

Avatar

Зочин 2020-07-09 59.153.113.65

Хэнтийгээс дэвшсэн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, нар хуйвалдаад л гаргачихгүй бол сайхан л сонсогдож байна. Сумогийн холбоо шиг л сүүлд нь допингийн шинжилгээ гарсаных дараа ерөнхийлөгчийн зарлиг гардаг бол иймасуудал гарахгүй дээ

Avatar

zii 2020-07-09 66.181.182.60

Mashin uguhgui gesen barildahgui ee

Avatar

Зочин 2020-07-09 176.63.23.109

Бөхчүүд гэж хүүхнүүдээсээ доор шалчигануур юмнууд болчихжээ. Барилдвал барилдана л биз үгүй бол үгүй л биз сүртэй юм. Тэр допинг гэгч нь бүтэн жилийн турш үйлчилдэг эд юм уж

Avatar

Зочин 2020-07-09 202.9.40.17

kharin tiim gantsaaraa doping kherglej turuulchikheed baikhad uu

Avatar

Зочин 2020-07-09 139.5.217.253

ШҮҮХ ДЭЭР ХЭРЭГ МАРГААН ШАЛГАГДАЖ БАЙГАА ҮЕД БАРИЛДАХ БОЛОМЖГҮЙ.

Avatar

нэгэн зүйл 2020-07-09 202.21.104.66

Ерөнхийлөгч наадмаас өмнө асуудлыг цэгцэлмээр юм.

Avatar

Зочин 2020-07-09 202.21.108.58

Зарлиг гаргаад допингтой бөхөд унасан бахчүүдэд цолыг нь нөхөн олгох хэрэгтэй шдээ. Жонхуу дахиад л жонхуугаа хутгах нь дээ.

Avatar

Зочин 2020-07-09 43.242.243.70

ЯМАР Ч БАЙСАН БАТСУУРЬ унасан уасан бөхөд цол өгнө гэдэг Монгол бөхийн жудагт нэг л тиймхэн сайхан трүүлээд л тэр цолоо авах нь нэр төрийн хэрэг Оюунболдын барилдах эрхийг нь 2 жил хасах нь зөв

Avatar

Baterdene avraga 2020-07-09 66.181.178.149

Tuntiisen davartsan n**** ve tsoloo huraalhgyi sanaatai

Avatar

Зочин 2020-07-09 202.126.92.99

Ард түмнийг л аль шатандаа доромжлох юм даа

Avatar

Зочин 2020-07-09 202.179.21.202

2 жил эрхийг нь хасах хэрэгтэй. Цол хураахгүй. Увсад цол өгөх хэрэггүй

Avatar

Зочин 2020-07-09 192.82.71.239

Манай увсынхан тийм хэл амтай заваан юм авахгүй ээ. Хөдөлмөрөөрөө авна. За тэгээд галхууд маань өөрсдийн бузар булайгаа УВС руу чихдэг өвчинөөсөө хэзээ салах гэж байна даа

Avatar

Зочин 2020-07-09 98.253.30.34

Bvtehguiee, iim avraga ch gej ymar iym bdgiin ichdeggui iym bhdaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж