Ерөнхийлөгчийн сайд нарт өгсөн "үүрэг" | News.MN

Ерөнхийлөгчийн сайд нарт өгсөн "үүрэг"

Ерөнхийлөгчийн сайд нарт өгсөн "үүрэг"

Ерөнхийлөгчийн сайд нарт өгсөн "үүрэг"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Найман жил та бүхэнд сонгогчид эрх өглөө. Гэхдээ та бүхэн 44 хувийн санал авсан. Миний хувьд аж ахуйн тал дээр улстөрчдөөс илүү ажилладаг учраас сайд нартай нээлттэй, илэн далангүй ойлголцож ажиллаж гурван сая монголчуудынхаа өмнө өрөө төлмөөр байна. Евроазийн дунд хөгжсөн, ардчилсан Монгол Улс бий болох Платформыг тавихад сэтгэл шулуудан, хамтарч ажиллая” гэв. Тэрбээр Засгийн газрын зарим сайд нарт санал хүсэлтээ хэлсэн юм.

  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “Олон жил төр засагт ажиллаа. Монгол Ардын намын тавьсан өр, Ардчилсан намын өр гэж байхгүй, дэлхийд Монгол улсын өр л гэж бий. Тиймээс энэ их өрийг мэргэжлийн ур чадвар гаргаж, мэргэн ухаанаар шийднэ биз ээ. Тэр нам, тэр сайдын өр гэдгийг дэлхий ойлгодоггүй юм шүү” гэв.
  • Батлан хамгаалахын сайд Сайханбаярт “Бид өнөөдөр армийнхаа сүр хүчийг харуулах тал дээр бид олон ажил эхлүүлсэн. Түүнийг үргэлжлүүлнэ биз” гэв.
  • Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд “Хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд байнга ярьж. Жилд 400-500 сая ам.долларын хүнсний барааг бид импортоор авдаг. Үүнийг 100 хувь дотоодоос хангахаар Ерөнхий сайд зорьж байгаа. Тиймээс хэрэгжүүлэх ажилдаа өнөөдрөөс эхлээд орно шүү” гэв.
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт “800 орчим км төмөр замыг монголчууд анх удаа барьж чадсан. Тиймээс энэ ажлыг цааш үргэлжлүүлж, ямар нэг улс төргүйгээр ажиллаарай” гэв.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд “Уул уурхай, төмөр замын уялдаа холбоог сайн мэдэж байгаа байх. Ложистикийг нь улс хийсэн, уул уурхайг хувийн хэвшил хийж байгаа учраас экспортын нэмүү өртөг шингээхээ ойлгож ажиллаарай.
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт “Нийслэл дээр болон Барилга, хот байгуулалтын яаман дээр тус бүр  хот төлөвлөлтийн асуудал ярьцгааж, хүнд суртлын бүтэц бий болсон. Энэ асуудлыг жигдлэхгүй бол хот төлөвлөлт олон удирдлагатай, нүсэр бүтэцтэй яваад байна.  Өнөөдөр гал усны, газар хөдлөлтийн аюул болоход ямархуу нөхцөл байдал үүсэхийг өөрөө мэдэж байгаа. Зургаан баллын газар хөдлөлт болоход нийт барилга, байшингийн 60-70 хувь нь нурахад бэлэн байдалтай болсон. Мөн дагуул хот байгуулах ажилд ханцуй шамлан ороорой. Саяхан УИХ-аар Хот байгуулах тухай тогтоол батлагдсан. Энэ чиглэлд ажиллана гэж ойлгож байна” гэв.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт “Хууль зүйн салбарт Ц.Нямдорж маш олон жил ажилласан, түүний ранкийн хэмжээнд ажиллахгүй бол салбар чинь чамайг хүлээж авах шүү” гэв.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлд “Байгаль орчин, аялал жуулчлалын бодлого батлагдсан. Дархан цаазтай газарт аялал жуулчлалын газар байгуулна гээд орон сууц барьдаг. Маш олон гишүүн, сайдууд тэр хаусанд нь очиж амьдраад хэрэг үүссэн явж байгаа шүү. Өөрсдөө очиж суув” гэв.
  • Шадар сайд Я.Содбаатар “Олон жил төрд ажилласан ноён нуруутай хүн. Хамтарч ажиллана шүү”  хэмээн захиасаа хэлэв.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

. 2020-07-09 192.82.67.226

.

Avatar

Зочин 2020-07-09 202.126.90.73

Энэ баттулга мөрөөдлийн жагсаалт гаргаж улсаа хорлодог мал байж олон юм хуцах хэрэггүй.Баттулгыг Хүрэлсүхийг төрийн удирдагч гэж хардаг хүн цөөн болсон.Нэг нь поопорч, нөгөө нь хүн загнаж шудрана дүр эсгэж яваа 2 хоосон толгой.

Avatar

Эрхэмм 2020-07-09 192.82.65.55

Шадар сайдаар томилогдсон Содбаатартаа амжилт хүсье. Хийсэн зүйлтэй хариуцлагатай чадвартай ноён нуруутай хүн шүү. Эх орондоо их бүтээн байгуулалт хийгээрэй амжилт хүсье

Avatar

VNENII HOOLOI 2020-07-09 192.82.65.55

Шинээр томилогдож буй ЗГ-ын бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Гэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн эрх ашигтаа нийцүүлж хэрхэвч болохгүй шүү гэж ард түмэн хичээнгүйлэн хүсэж байна. Я. Содбаатар шадар сайд улсынхөө хөгжилд нөлөөлсөн олон шинэ хууль, төслүүдийг санаачлаарай. Өмнө хийж бүтээсэн ажлууд болон хуулийг мэднэ. Амжилт хүсье багт

Avatar

Энхмаа 2020-07-09 202.55.188.38

Шадар сайдаар томилогдоод байгаа Я. Содбаатар нь 20 гаруй жил улс төрд ажилласан. МАН-н нарийн бичгээс – ЗТХЯ сайд хүртэл дэвжиш чадсан чадварлаг парламентч. Төрд түүн шиг олон жилийн дадал туршлага хариуцлагатай хүн байгаад нь талархмаар.

Avatar

Зочин 2020-07-09 103.229.120.157

Tiim shuu. Humuus mednee

Avatar

зочин 2020-07-09 203.91.115.250

Хэлэх гэсэн үгээ хэлдэг нь төрийн тэргүүний жам биз. Харин ийм жинтэй үг хэлнэ чинээ бодсонгүй. Цөөн хэдэн хүнд таалагдаагүй байж болох ч хамаг олонд зөв санагдсан бол уу. Харин энэ Шижир гэдэг ч ийм мундаг залуу байж шүү.

Avatar

Хөөрхий дөө 2020-07-09 202.9.40.85

Ирэх жилийн сонгуулиар Баттулга гарахгүй. Сая парламентийн сонгуулиар Ардчилсан намаа дэмжиж ажилласангүй, юу ч хийсэнгүй, хөсөр хаялаа. Ирэх сонгуулиар МАН нэг хүнээ сойно, одоогоор найз нөхөд мэт харагдаж байгаа боловч МАН бол МАН. Өөрийн гэсэн ерөнхийлөгчтэй болохын тулд Баттулгыг хөөргөж байгаад, яг цагаа тулахаар Том өрсөлдөгч гаргаад ирнэ, хөөрхий Баттулга ерөнхийлөгчийн суудлаас буугаад бас л Элбэгдорж, Энхбаяр хоёрын араас орох нь цаг хугацааны л асуудал.

Avatar

Т.Баатар 2020-07-09 94.75.218.185

Бүх ард түмнэээсээ сонгогдсон Төрийн тэргүүн Монгол Улсынхаа УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүн сайд нарт хандаж санал сэтгэгдлээ илэрхийлж, чиглэл өгсөн л байна. Ерөнхийлөгч ард түмний даалгасан, мөн хуулиар хүлээсэн эрх, үүрэгтэй. Жирийн иргэд бид хэнд ч хандаад саналаа хэлэх эрхтэй байхад заавал Халтмаагийн Баттулга гэж хүн л эрхгүй гэж зарим хүмүүс сэтгэгдэлдээ бичиж байдаг нь сонин юм аа. Тэгээд биднийг төлөөлж Монгол Улсын сайд нарт хэн үг хэлэх вэ?

Avatar

Зочин 2020-07-09 43.228.131.151

Erunhiilugh huuliin hvreend l ajillah yostoi !
MongolUls parlamentiin zasaglaltai. !!!
2 hursh maani erunhiilegchiin zasaglaltai.
Battulga tedniig duuraih hereggvi.
Ene yalgaag bvh hvn meddeg, gantshan Genko meddeggvi yum uu daa !!!

Avatar

Хотын уугуул иргэн 2020-07-09 150.129.142.95

Баттулгад Гүйцэтгэх засаглалыг жагсааж үүрэг даалгавар өгөх ямарч эрх байхгуй. Оросын Путиныг дууриагаад байна. Тэдний хууль шаал өөр. Манайх парламентын засаглалттай улс орон. Манай ерөнхийлөгч бол зүгээр л нэг бэлгэ тэмдэг.

Avatar

Зочин 2020-07-09 202.179.15.10

Чи дут

Avatar

zochin 2020-07-09 68.148.158.2

Z. Mendsaihan bol huduu sumiin bagiin darga hiihed tencehgui jinhene hulduu mahan tolgoi iljig baina. Shine zasgiin gazriig gutaasan hog n**** yumaa.

Avatar

Haha 2020-07-09 54.37.30.225

Ataarhaad hetsuu bnuu huu min. Chinii hiij giiguulj baigaa chin haana bn?

Avatar

123zochin 2020-07-09 122.201.21.218

Содбаатар харин ч эд нар дундаасаа ажлын болоод улс төрийн хувьд хамгийн туршлагатай нь шдээ. Бүрэлдэхүүн дунд туршлагатай хүн байж байж л бусаддаа зөвлөж багаараа сайн ажиллана. бусад нь шинэ хүмүүс

Avatar

Зочин 2020-07-09 103.229.120.157

Ugaasaa hamgiin ih turshlaga medlegtein. Odoo uls turd baigaagaas hamgiin turshlaga medlegetein ene hun bolj taaraad baigaa. Amjilt husey dargadaa. Mergejliin hyanaltiihan bid dargiigaa butsaad bidniig udirdah bolsond temdegleh gej baigaa

Avatar

Зочин 2020-07-09 107.77.173.26

шаампар

Avatar

Зочин 2020-07-09 202.179.25.82

Төрийн удирдлагуудын хооронд хэлж захих, зааварлах яг ийм уялдаа байх ёстой, талархууштай жишиг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж