Хүн амын тоог харгалзаж, сонгуулийн мандат хуваарилахыг хүслээ | News.MN

Хүн амын тоог харгалзаж, сонгуулийн мандат хуваарилахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

Хүн амын тоог харгалзаж, сонгуулийн мандат хуваарилахыг хүслээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга УИХ-ын дарга З.Энхболд болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарт хандан хүсэлт илгээжээ. Хүсэлтэд 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоог тогтоохдоо Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх  бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын тоог Сонгуулийн хуулийн 22.5-д заасны дагуу тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг нийслэлд хуваарилахыг нийслэл хотын нийт иргэдийн өмнөөс хүсэж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал дахь иргэдийн төлөөллийг шударгаар, хүн амын тоог нь харгалзан үзэж, тавья гэсэн саналыг Д.Баттулга дарга илэрхийлж байна. Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд туссан дүнгээр нийслэл Улаанбаатар хотод 1.314.500 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Гэтэл 2008, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваахдаа нийслэл хотын сонгогчдын тоог үл харгалзан хуваарилж ирсэн байдаг юм.  

Өнгөрсөн 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үеэр нийслэлийн хүн ам нэг сая 200 мянга орчим байсан. Ийм үед Улсын их хуралд нэр дэвших нийт 48 мандатын 14 ийг нь  Улаанбаатар хотод хуваарилсан байжээ. Тодруулбал Хан-уул, Багахангай, Багануур дүүргийг нэгтгэн хоёр мандаттай тойрог, Баянзүрх, Налайх дүүргийг нэгтгэн гурван мандаттай, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол тус бүр хоёр, Сонгинохайрхан гурав гэхчлэн нийслэлд нийт 14 гишүүнийг тойргоос сонгож байсан юм.  Нийт сонгогчдын тал хувь нь нийслэлд оршин суудаг хэр нь тойргоос сонгогдогсдын 1/3-д хүрэхгүй байгаа нь тэгш бус хуваарилалт гэж судлаачид ч ярих болсон юм. Тиймээс ойролцоо түвшинд хуваарилахыг НИТХ-ын дарга хүсэж буй аж. Олон улсад ч сонгуулийн тойргийг хуваарилахдаа хүн амын тоог харгалзан үздэг хэмээн Д.Баттулга дарга тайлбарлалаа. Мөн Улсын их хурлын гишүүд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн саналыг сонсож, хуулийн төсөлдөө огт тусгадаггүйг тодотгосон юм. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-11 43.250.124.87

Энэ маш зөв санаа МАН-гарууд хөдөө, орон нутгийн иргэдийг ашиглаж УИХ-д ордогоо болимоор юм.

Zochin 2016-01-11 27.123.214.123

Энэ маш буруу санал байна. Хvн амаас гадна газар нутаг гэж маш чухал зvйлийг мартаж болохгvй. Хэрэв хvн амын тоогоо бариад хотоос олон гишvvн сонгогддог болчихвол хeдee нутаг чинь бvp л эзгvйрнэ дээ. Газар нутаггvй хот байгаад яах юм бэ. Хотын их хурал юу шийдэх юм бэ. Газар нутаггvй монгол гэж байх уу. Жаахан уужуу бодож алсыг харах хэрэгтэй. Хотын бид чинь утаандаа дарлуулаад уулсыг харахаа болиод алсын хараа муудацгааж байгаа юм биш vv.

Зочин 2016-01-11 202.9.40.41

Доор нэг нөхөр хөдөөгийн мандатыг нэм гэсэн байна.Хэ хэ тэгээд УИХ гишүүний тоог нэмчихвэл хөдөөд хүн амьдрах хэвийн нөхцөл бүрдэх үү?Харинч хөдөөгөөс хот нь хүн амьдрахад үнэхээр бэрх болоод байна.Утаа униар ,өмхий самхай,хөрсний бохирдол,нийтийн тээвэр,цэцэлэг,сургууль гээд бүх юм баларч байна даа.

Boldoo 2016-01-11 182.160.0.225

Энэ зөв шүү

Зочин 2016-01-11 202.9.40.41

Нэг хөдөөний "дуракад" хотын 3 хүн оногдох юм.Дээр үед Оросд таван тариачин нэг ажилчинтай тэнцэнэ гэсэн хувиарлалттай байсан түүнтэй ижил юм даа.

202.9.40.* эргүүтсэн малд зориулав 2016-01-11 162.200.148.200

Өө чи ч бас хөдөөний дурак байх ёстойдоо МОНГОЛ хүн үнэхээр мөн бол. Малаа мэдэхгүй мах идэхээ мэднэ, морь унаж чадахгүй хэвтэж монгол хүн гэж дэлдийнэ чам шиг малнаас дор амьтад хотод амьдраад юу гийгүүлэв. Хөдөөний дуракуудын мал аж ахуй газар тариалангаар гэдэс цатгалан, эргэлдүүлэх хэдэн төгрөгтэй байгаа шүү чи хотын эргүүтчихсэн мал минь. Хотын та мэтийн эргүүнүүд энэ газар нутгийг эвдэж сүйдэлж, агаарыг нь өмхий утаагаар, газрыг нь өмхий баасаараа бохирдуулахаас өөр ямар асуудал шийдэв.

Зочин 2016-01-11 202.9.40.41

Нэг хөдөөний "дуракад" хотын 3 хүн оногдох юм.Дээр үед Оросд таван тариачин нэг ажилчинтай тэнцэнэ гэсэн хувиарлалттай байсан түүнтэй ижил юм даа.

202.9.40.* эргүүтсэн малд зориулав 2016-01-11 162.200.148.200

Өө чи ч бас хөдөөний дурак байх ёстойдоо МОНГОЛ хүн үнэхээр мөн бол. Малаа мэдэхгүй мах идэхээ мэднэ, морь унаж чадахгүй хэвтэж монгол хүн гэж дэлдийнэ чам шиг малнаас дор амьтад хотод амьдраад юу гийгүүлэв. Хөдөөний дуракуудын мал аж ахуй газар тариалангаар гэдэс цатгалан, эргэлдүүлэх хэдэн төгрөгтэй байгаа шүү чи хотын эргүүтчихсэн мал минь. Хотын та мэтийн эргүүнүүд энэ газар нутгийг эвдэж сүйдэлж, агаарыг нь өмхий утаагаар, газрыг нь өмхий баасаараа бохирдуулахаас өөр ямар асуудал шийдэв.Хотын эргүүтсэн мал та өөрийгөө төлөөллүүлэх эрхээ эрх биш мэддэг бол дуракууд бид ч бас төлөөллүүлэх эрхтэй шүү. Чи эрхээ мэддэг шигээ дуракууд бидэн шиг үүргээ мэдэж сур. Тэр сургуульд чинь заадгийн. Чи эргүүтэж яваад сураагүй мал байх доо.

Хотын иргэний бодол 2016-01-11 103.26.195.10

Нийслэл, аймгийн төвөөсөө 1000-2000 км-ийн цаана амьдардаг хүмүүсийн амьдралд тохиолддог, төр засгийн шийдэх ёстой асуудлыг хотынхонтой адил арай үзэж болохгүй л дээ. Сумын төвөөсөө 200-300 орчим км-т хэдэн малтайгаа цасанд боогдоод сумтайгаа ч холбоо барьж чадахгүй байгаа малчид явдал элбэг. Энэ өвөл байж л байна.Баруун аймгуудын онгоцны зардлыг та бүхэн нэг тооцоод үзээрэй. Дэндүү өндөр. Хэн явдаг гээч? Өндөр настан, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд.Яагаад хөдөөнийхөн хот руу шаваад өөрснийгөө ч хүнд байдалд оруулаад, хотынхон биднийг ч хүнд байдалд оруулаад байнав гэвэл, хөдөөд хүн хэвийн амьдрах нөхцөл бүрдээгүйтэй холбоотой. Тэгэхдээ хөдөөд УИХ-ын төлөөллийг нэмээд энэ амьдралын зөрүүтэй байдал арилахгүй ч гэлээ тэдний төлөө санаа тавих хүн нэмүү байг л дээ.

бат 2016-01-11 202.9.40.41

Хэ хэ тэгээд УИХ гишүүний тоог нэмчихвэл хөдөөд хүн амьдрах хэвийн нөхцөл бүрдэх үү?Харинч хөдөөгөөс хот нь хүн амьдрахад үнэхээр бэрх болоод байна.Утаа униар ,өмхий самхай,хөрсний бохирдол,нийтийн тээвэр,цэцэлэг,сургууль гээд бүх юм баларч байна даа.

Иргэний бодол 2016-01-11 103.26.195.10

Баабарын "БУРХАН МИНЬ, ДЭЭРЭМЧДЭЭС БИДНИЙГ АВРААРАЙ" гэдэг уриа зөвхөн АН-ынханд бус МАН-д хамаатай болохоор л төвийг сахисан сонгогчид бид энэ хоёр том намаас жийрхдэг болоод байна. Бидний хувьд бас нэг зовлон нь өөр сонголт байна уу гээд хайхлаар бас найдвартай улс төрийн гурав дахч хүчин алга.

ИРГЭНИЙ БОДОЛ 2016-01-11 103.26.195.10

АН хотоос илүү санал авах магадлалтай тул ийм санал гаргана шүү дээ.Ойлгомжтой.Хүн амын тоо, цөөнхийн төлөөлөл, нутаг дэвсгэр, алслагдсан байдал, дэд бүтэц гээд гэх мэт олон үзүүлэлтийг харгалздаг тухай номнол бий.ГЭХДЭЭ ГОЛ НЬ ХҮН АМ, НУТАГ ДЭВСГЭР, ЦӨӨНХИЙН ТӨЛӨӨЛӨЛ.Бусдыг нь практик дээр нэг их харгалзаад байдаггүй юм.

Зочин 2016-01-11 122.254.125.248

Битгий *****, мук Дарвайн Цогоо. МАН-ын бууны нохой

Зочин 2016-01-11 43.242.242.224

Энэ хөдөө орон нутагт 10,000 хүнээс сонгогддог гишүүд 10,000 ширхэг питаан тараагаад гарч ирэх амар байгаа л даа. Хотод болохоор нэг гишүүн 20,000 хүнд өөрийгөө ухуулж таниулж байж гарч ирнэ. Хотынхон питаан, аяга, цаг мэтэд хууртайхгүй ээ. Хот хөдөөг тэнцүүлж гишүүн бүр 15,000 хүнээс сонгогддог болвол шудрага ёсонд нийцнэ.

Зочин 2016-01-11 43.242.242.224

Монголын нийт хүн амд Улаанбаатар хотынхон бараг тал нь байхад 48 суудлаас дөнгөж 14 буюу 30 хувийн суудал гэдэг чин үнэхээр байж боломгүй зүйл. Монгол улсын ихэнх орлого, татварыг Улаанбаатарчууд бүрдүүлдэг байж УИХ дахь дуу хоолой маань ийм бага байж таарахгуй. Ядаж тэр 21 суудлын өгөх хэрэгтэй. Сайн тооцвол 23 суудал авахаар байна. Дандаа хөдөөнийхөнд зориулсан популист бодлого явуулдаг болохоор хөдөөнөөс аль болох олон санал авч хөдөөнөөсөө УИХ -д дэмших атгаг бодол энэ гишүүдэд их байна. Хөдөөнийхөнд л элдэв мөнгө, аяга, питаан, цаг бэлэглэж байна. Хотынхноос гишүүд жийрхээд юм бэлэглэж чаддаггүй

Зочин 2016-01-11 150.129.141.174

зөв

галзуу хар 2016-01-11 202.131.228.20

Маш зөв. Хөдөөгийн ихэнх сумын оршин суугчид 5000 гаруй байдаг. Гэтэл цөөхөн сонгогчоос гарч ирэх, УБ хотын нэг хороо гэхэд 15-25 мянган оршин суугчидтай тэдгээрээс санал авч гарах хоёр тэнгэр газар шиг өөр шүү. Иймээс сонгогчийн тооноос харааруулж УИХ-д нэр дэвшүүлэх хэрэгтэй.

Зочин 2016-01-11 43.250.124.87

Зөв, маш зөв. Тэгэхдээ тэргүй нийслэл хотын тал нь аймаг, орон нутгаас ирсэн иргэд шүү дээ. Цагаан сарын шинийн нэгний өдөр хот яаж эзгүй болдог билээ? Би Завхан аймгийнх, одоо бол хотын иргэн. Муусайн улстөрчид амархан УИХ-д орох гэж луйвардаж байна. Шудрага ёс мандатугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж