АНУ цөмийн зэвсгийнхээ тоог Хятадтай ойролцоо болговол хэлэлцээ хийнэ | News.MN

АНУ цөмийн зэвсгийнхээ тоог Хятадтай ойролцоо болговол хэлэлцээ хийнэ

АНУ цөмийн зэвсгийнхээ тоог Хятадтай ойролцоо болговол хэлэлцээ хийнэ

АНУ цөмийн зэвсгийнхээ тоог Хятадтай ойролцоо болговол хэлэлцээ хийнэ

АНУ зэвсэглэлийнхээ тоо хэмжээг БНХАУ-ын түвшинд хүргэж бууруулсан тохиолдолд зэвсгийн хэлэлцээрт нэгдэхэд бэлэн байна хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны зэвсэглэлд хяналт тавих газрын дарга Фу Цон мэдэгджээ. Гэхдээ тэрбээр АНУ хэзээ ч ийм алхам хийнэ гэж найдахгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Түүний хэлснээр АНУ-ын цөмийн зэвсгийн тоо хэмжээ Хятадынхаас 20 дахин их байгаа аж.

“Хятад улс нь олон улсын цөмийн зэвсэгээс ангижрах үйл явцаас зайлсхийхгүй бөгөөд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүний хүрээнд цөмийн эрсдлийг бууруулахтай холбоотой бүхий л асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна” хэмээн Фу Цон мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн АНУ болон ОХУ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээг сунгаж, уг гэрээний үндсэн дээр цөмийн зэвсгийнхээ тоог үргэлжлүүлэн хорогдуулахыг хоёр талд уриалжээ. Уг гэрээг ОХУ, АНУ 2010 онд байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 5-нд дуусах юм.

Эх сурвалж: REUTERS

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-08 202.131.247.170

энэ хятадыг дэлхийн хөрснөөс арчиж байж л дэлхий дахин хагас мянган жил энх амар аж төрнө

Avatar

Зочин 2020-07-08 71.178.241.158

Hujaa hunii toogoo USA-tai I jil Tuvshin hurtel tsuul, ehleed

Avatar

Зочин 2020-07-08 202.179.26.122

АНУ-ыг харах хэрэггүй Хятад цөмийн зэвсгээ 20 дахин нэмэгдүүл.

Avatar

harhun 2020-07-08 202.21.108.172

balai s** min yu gej h*****d bnaa.chi hujaagiin tald urvaa yu ?

Avatar

Зочин 2020-07-08 83.233.253.18

balai hujaa chin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж