Билли Айлиш Жастин Биберээс болж сэтгэцийн асуудалд орж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

Билли Айлиш Жастин Биберээс болж сэтгэцийн асуудалд орж байжээ

Билли Айлиш Жастин Биберээс болж сэтгэцийн асуудалд орж байжээ

Нас залуу ч хамгийн амжилттай яваа дуучдын нэг Билли Айлишийн эцэг эх саяхан "ME&DAD" радиогийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа охин нь охидын шүтээн гэгддэг дуучин Жастин Биберээс болж сэтгэлзүйч дээр очих дээрээ тулж байсан тухай ярьжээ.

Биллигийн эцэг эхийн хэлснээр Ердөө 18 насандаа таван ч Грэммийн шагналын эзэн болсон Билли Жастин Биберт чин сэтгэлээсээ дурлаж, бараг солиорох шахсан байна.

Тэр хаа ч явсан Жастин Биберийн дууг сонсч, заримдаа бүр уйлдаг байсан гэнэ. "Өсвөр насны хүүхэд дэлхийн хэмжээний одод дурлаж, шүтэн бишрэх нь байдаг л зүйл. Гэхдээ тэр Жастин Биберт бараг л донтсон байсан. Сүүлдээ бид охиноо сэтгэлзүйч дээр аваачих тухай ярилцаж эхэлсэн” хэмээн Биллигийн ээж Мегги ярьсан байна. Харин өдгөө Билли Айлиш өөрөө Жастин Биберээс ч алдартай дуучин болж, хөвгүүдийн зүрхийг шархлуулж яваа билээ.

Эх сурвалж: Eonline

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж