Хуучирсан мэдээ: 2020.07.09-нд нийтлэгдсэн

Даржин сайд

Барилгын засалчнаас Боловсрол, шинжлэх ухааны сайд болтлоо дэвшээд байгаа хүн бол Л.Цэдэвсүрэн.

Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчнээр хоёр жил ажиллаад Монгол Улсын Хууль зүйн сургуульд суралцан, эрх зүйч мэргэжил эзэмшсэн тэрбээр 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөхөөр ажилласан цаг үеэс өнөөдрийг хүртэл тасралтгүй төрд алба хашжээ. Нийтдээ 30 шахам жил ажилласан байна.

Хувьдаа бизнесгүй, насаараа шахам төрд ажилласан атлаа хадгаламж дахь орлого нь хэдэн зуун саяар яригдаж, мөн тэрбумын үнэтэй байранд амьдардаг албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд гарч байсан. Харин сайд Л.Цэдэвсүрэнгийн хувьд танхимын сайд нараасаа хамгийн бага орлоготой нэгэн болох нь Авлигатай тэмцэх газраас гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно.

Өөрийн орлого: 22,710,570 төгрөг
Гэр бүлийн орлого: 0
Орон сууц, барилга байгууламж: 110 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшин
Тээврийн хэрэгсэл: Байхгүй
Мал, аж ахуй: Байхгүй
Газар: 5 сая төгрөг
Үнэт эдлэл: 3 сая
Хадгаламж: 79,340,000 төгрөг
Авлага: Байхгүй
Зээл: 2 сая

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж