Ерөнхийлөгч Сангийн сайдад бууж өгөв

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Сангийн сайдад бууж өгөв

Ерөнхийлөгч Сангийн сайдад бууж өгөв

Өнгөрсөн гурван жилд хонь, чоно шиг хоёр тийш харсан албан тушаалтнууд бол Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар байсан гэж хэлж болно. Төрийн тэргүүний энэ хугацаанд тавьсан хоригт хамгийн их өртсөн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм. Зургаан ч хоригийг зөвхөн түүнтэй холбоотой асуудалд тавигдсан гэсэн тоо бий.

Харин өнөөдөр Засгийн газар шинээр байгуулагдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нараа Ерөнхийлөгчид танилцуулахад үг сөрсөнгүй, харин ч бууж өгөв үү гэлтэй хамгийн түрүүнд "хандрав".

Ерөнхийлөгч Х.Баттулга “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон жил төр, засагт ажиллалаа. Ардын намын тавьсан өр, Ардчилсан намын тавьсан өр гэж дэлхий даяар мэдэхгүй. Монгол Улсын өр л гэж бий. Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз” гэх үг дайсан юм. Анхаарал татах нэг захиас нь улсын өрийг дарж л байвал заль гаргасан ч болно гэх үг.

Төрийн тэргүүн буулт хийхэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ч мөн нэмэр болж байна. Учир нь Засгийн газрын тэргүүнд танхимаа хэнээс ч үл хамааран байгуулах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж