Засгийн газрын гишүүд өнөөдөр /2020.07.08/ УИХ-д тангараг өргөлөө.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүн нь тангараг өргөдөг болсон юм.
Тангарагт “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээжээ.
Сайд нар тангаргийг ээлжээр уншин Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, тусгайлан бэлдсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, УИХ-ын даргад тангаргийн бичгээ гардуулав.
Мөн сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Есөн хөлт тугт танхимд болсон юм.
Холбоотой мэдээ