НӨАТ: Энэ сарын 18 хүртэл торгуульгүй | News.MN

НӨАТ: Энэ сарын 18 хүртэл торгуульгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

НӨАТ: Энэ сарын 18 хүртэл торгуульгүй

-Иргэд тусгай код бүхий баримтаа нэхэхгүй байх тусам хуулийн хэрэгжилт улам алгуурласаар, тэр хэрээр иргэд НӨАТ-ын 20 хувийг ирэх онд авах, сар бүр сугалаанд оролцох боломжоо алдсаар байх юм-

НӨАТ-ын буцаан олголтын тусгай код бүхий баримт хэвлэхэд бэлтгэх сүүлийн хугацаа нэгдүгээр сарын 18 юм. Нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш QR код бүхий баримт хэвлээгүй тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцож эхэлнэ гэдгийг өнөөдөр Гааль, татварын ерөнхий газар /ГТЕГ/-аас албан ёсоор мэдэгдлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр баталсан. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хууль батлагдмагц Татварын ерөнхий газраас /хуучин нэршлээр/ албан байгууллага, аж ахуйн нэгж бүрт албан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хариуцлага тооцоход буруутах зүйлгүй. Гэсэн хэдий ч харицлага тооцохоо эхэнд тавихаас илүүтэй иргэдийг хохироохгүй байхад анхаарч байна гэж ГТЕГ-ын дарга С.Пүрэв онцоллоо. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 11 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд хойш QR код бүхий баримт хэвлэж буй үйлчилгээний газрын тоо 9300-д хүрч, нийтдээ 1 252 810 баримт бүртгэгдээд байгаа бөгөөд сугалааны хонжворын хэмжээ 168,7 сая төгрөгт хүрээд байгаа гэнэ. НӨАТ-ын 20 хувь, нийт худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авах, тэр дундаа сар тутмын сугалаанд оролцох сонирхол хүн бүрт бий. Харамсалтай нь үйлчлүүлж буй бүх газар нь тусгай код бүхий баримт хэвлэхгүй байгаа нь гачлантай. Ширхэг талх авахын тулд автобус, унаа хөлөглөн код бүхий газрыг зорих боломжгүй тул үйлчлүүлж буй газар бүрээсээ бар кодтой баримт шаардах хэрэгтэйг татварын албаныхан анхааруулж байна. Эс тэгвээс энэ хуулийн хэрэгжилт улам л алгуурласаар, тэр хэрээр иргэд НӨАТ-ын 20 хувийг ирэх онд авах, сар бүр сугалаанд оролцох боломжоо алдсаар байх юм.

Эндээс худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хувьд QR код бүхий баримт хэвлэхэд ямар хүндрэл учраад байна вэ, заавал өндөр үнээр кассын машин болон программ худалдан авах шаардлагатай юу гэсэн асуулт гарч буй нь мэдээж. Өнөөдөр кассын машин худалдан борлуулах тусгай эрх бүхий 17 компани бий. Тэдгээр компанийн кассын машины үнэ ханшид хязгаар тавих эрх гааль татварын газар болоод засаг төрийн алинд нь ч байхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Зах зээл дээр кассын машины үнэ ханш 300 мянгаас 1,5 сая төгрөгт хэлбэлзэж байгаа бөгөөд жижиг дэлгүүрүүд, хувиараа үйлчилгээ эрхлэгчдийн хувьд энэ үнэ өндөрт тооцогдож байгаа юм.

Кодтой баримтыг татварын албанд бүртгүүлэх тусгай программыг 340-500 мянган төгрөгийн үнэ ханшаар худалдаж байгаа талаар татварын албаныхан дараах хариултыг өглөө.

“Жижиг дэлгүүр, хоршоо, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд заавал өндөр үнээр кассын машин авах шаардлагагүй. Өөрийн барьж буй гар утас, хэрэглэж буй компьютороор интернэтэд холбогдоод иргэдийн худалдан авалт, үйлчилгээний үнэ хөлсөө бүртгүүлээд байх боломжтой. Интернэтэд холбогдох өргөн боломж бий. Нөгөөтэйгүүр хамгийн хямддаа 120 мянган төгрөгөөр QR код бүхий баримт хэвлэх боломжоор хангаж байгаа. Мөн проггаммыг үнэгүй суулгах юм. Тиймээс тусгай программ, кассын машиныг өндөр үнээр авахаасаа өмнө харъяа татварын албанд хандаж, хямд төсөр боломжоо ашиглахыг аж ахуйн нэгжүүдэд дуулгая гэсэн хариултыг өглөө.

QR код бүхий баримтаа нэхэж аваагүйгээс иргэд юун түрүүн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн хоёр хувь, НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллаа алдаж байгааг, мөн сар тутам зарлагдаж байгаасугалаанд оролцох эрхгүй болж байгааг татварынхан сануулж байна. Хэрэв та баримтаа бүртгүүлсэн бол доод тал нь 20 мянга, дээд тал нь 50 мянга хүртэлх хэмжээний мөнгөн шагнал авах юм.

Д.ЦЭЭНЭ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2016-01-11 202.179.11.98

энэ хуулийг хэрэгжүүлхэд хугацаа хэрэгтэй байна юунд ингэж шалгана торгоно гээд иргэдрүүгээ мөнгө олох алдагдлаа нөхөх гэж байгаа мэт дайраад байна улсын эдийн засаг хүнд болсон нь иргэдийн буруу юм уу чадах ядахаараа ажлын байр гаргаад тодорхой хэсэг хүмүүсийг ажлын байраар хангаад явж байгаа нь ажил олгогч баялаг бүтээгчдийн буруу юмуу шинэ НӨАТ ЫН ХУУЛИАР худалдаа хийсэн хүн болгон НӨАТ төлөгч болж байна тэгээд төлсөн татварынхаа 2 хувийг жилийн эцсээр аваад 8 хувийг нь улсын төсөвт үлдээх юм байна гэж ойлголоо тэр өндөр үнэтэй кассын машин хэн авах юм бэ 800000-3000000 сая төг ийн үнэтэй гэж байна үүнийг баячууд нь л авах байх бор хоног өнгөрөөж байгаа улс яаж авах вэ захзээлийн эхэн үед лангуу хоосон хүмүүс мөнгөтэй байсан одоо лангуу дүүрэн хүмүүс ядуураад мөнгөгүй болчихсон байна ийм үед энэ чинь хэцүү юм бишүү тэгээд онцлог байдлуудыг их харгалзах хэрэгтэй юм шиг санагдаж байна шүү хүмүүс учрыг нь сайн ойлгохгүй байна техникийн нөхцөл байдал ч хангагдаагүй байна шүү хулийн нэр барьж ингэж хүчиндэж арай болохгүй байхаа эргэж хараач

иргэн 2016-01-11 202.179.11.98

энэ хуулийг хэрэгжүүлхэд хугацаа хэрэгтэй байна юунд ингэж шалгана торгоно гээд иргэдрүүгээ мөнгө олох алдагдлаа нөхөх гэж байгаа мэт дайраад байна улсын эдийн засаг хүнд болсон нь иргэдийн буруу юм уу чадах ядахаараа ажлын байр гаргаад тодорхой хэсэг хүмүүсийг ажлын байраар хангаад явж байгаа нь ажил олгогч баялаг бүтээгчдийн буруу юмуу шинэ НӨАТ ЫН ХУУЛИАР худалдаа хийсэн хүн болгон НӨАТ төлөгч болж байна тэгээд төлсөн татварынхаа 2 хувийг жилийн эцсээр аваад 8 хувийг нь улсын төсөвт үлдээх юм байна гэж ойлголоо тэр өндөр үнэтэй кассын машин хэн авах юм бэ 800000-3000000 сая төг ийн үнэтэй гэж байна үүнийг баячууд нь л авах байх бор хоног өнгөрөөж байгаа улс яаж авах вэ захзээлийн эхэн үед лангуу хоосон хүмүүс мөнгөтэй байсан одоо лангуу дүүрэн хүмүүс ядуураад мөнгөгүй болчихсон байна ийм үед энэ чинь хэцүү юм бишүү тэгээд онцлог байдлуудыг их харгалзах хэрэгтэй юм шиг санагдаж байна шүү хүмүүс учрыг нь сайн ойлгохгүй байна техникийн нөхцөл байдал ч хангагдаагүй байна шүү хулийн нэр барьж ингэж хүчиндэж арай болохгүй байхаа эргэж хараач

зочин 2016-01-11 141.0.15.35

Нэгд ebarimt.mn гэдэг сайт чинь одоо болтол техникийн шинэчлэл хийгдэж байна гээд ажиллахгүй байна. энэ нь одоо хүртэл программаа янзалж чадаагүй юм биш үү Хоёрт зарим дэлгүүрүүд тэр сугалааны дугааргүй баримт өгсөн. Түүнийг хаана нь бүртгүүлэх ямарч заавар алга Гуравт интернэт огт хэрэглэдэггүй хүмүүс хичнээн баримт авлаа ч гэсэн хаана очиж яаж бүртгүүлэх мэдээллийг өгмөөр байна Дөрөвт одоо ихнэх дэлгүүрүүд баримт өгөхгүй байгаад Та нар өөрсдөө хяналтаа тавихгүй бол иргэд шаардаж чадахгүй шүү дээ Хуулиа хэрэгжүүлье гэж л байгаа бол эдгээр зүйлсийг яаралтай хийх хэрэгтэй юм бишүү

Зочин 2016-01-11 202.131.234.42

ebarimt гээд домбоо ажилладаггүй ээ. машин бишээ батал гэнэ хахаха. ой модыг сонго, бялуу сонго ч гэх шиг инээдмийн юмаа

РАВДАН 2016-01-11 202.70.46.211

ХАРИН ТИЙМ. УГААС ТАТВАРАА ЯАЖ ЦУГЛУУЛАХАА Ч, ЯАЖ БҮРТГЭЛЖҮҮЛЭХЭЭ Ч МЭДЭХГҮЙ НОМХОН ТЭМЭЭ ШИГ ХӨӨРХИЙ ХЭДЭН ТАТВАР ТӨЛӨГЧИД ӨӨ НООЛЖ БАЙДАГ ГАЗАР. ИЛҮҮ ИХИЙГ АВАХ САНААТАЙ Ч АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙ ЧАДАХГҮЙ УЧРААС АРД ТҮМНИЙГ АЛАЛЦУУЛЖ СЭГЭН ДЭЭР НЬ ЗООЛОХ САНААТАЙ ХӨГИЙН БААСНУУД!

Зочин 2016-01-11 202.70.41.218

Энэ татварынхны бичсэн юмыг уншихаар баримт авахыг хэрэглэгчдээс шаардсан өнгө аястай байх юм. Өөрсдийнхөө ажлыг ард түмнээр хийлгэх санаатай дагаа. Одоо бүр байчихаад ард түмнээ загнах аястай юм бичих болжээ

УИХ-ын дарга, Сангийн яам, Ерөнхий сайдад: 2016-01-11 202.180.216.234

Замын цагдаад торгуулийн хуудас саяхан авлаа. Бар кодтой баримт хэхэж авах ёстой юу. Бидний авч байгаа цалингаасл хураан авч байгаа юм чинь зүй ёс нь баримт авахл ёстой гэж бодож байна. Миний зөв биздээ. Торгууль нь хамгийн доод тал нь 19200₮ тэгээд дээшээ ямар байдаг билээ. Би татвар төлөгч гэсэнч татвараа төлсөн мөнгөөс авч байгаа учраас НӨАТ-ын баримт авах ёстой шаардаж байна...

РАВДАН 2016-01-11 202.70.46.211

ХЭРВЭЭ РАВДАН БИ ДАРГА БАЙСАН АСУУДЛЫГ ИНГЭЖ ШИЙДЭХ БАЙСАН..... ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТОМ БАГЫН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООНО. .... ТОМУУД БОЛ ТООЛОХОД АМАР ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ ТУЛ ТАТВАРЫН ХЯНАЛТАА Л САЙЖРУУЛНА. БАГУУДАД БОЛ ИВЭЭН ТЭТГЭХ БОДЛОГО БАРИМТАЛНА. ҮҮНИЙ ТУЛД УЛСАД ТӨЛСӨН ТАТВАР НДШ-НХ ҮНИЙН ДҮНТЭЙ ДҮЙХ БОГИНО ХУГАЦААТАЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ БА УЛСЫН ЗАХИАЛГА ХУДАЛДАН АВАЛТААР ДЭМЖИХ БОДЛОГО БАРИМТАЛНА. ИНГЭВЭЛ БҮГД Л УЛСАД БҮРТГҮҮЛЖ ТАТВАР ТӨЛӨХИЙГ ХҮСНЭ БИЗ ДЭЭ! ИЙМ ЦАГ ИРЭХ НЬ ДАМЖИГГҮЙ!

Зочин 2016-01-11 202.180.216.234

Бензин түгээгүүрээс бензин авахад бар кодтой баримт өгөх ёстой юу.Бүтээгдэхүүнд бензин орох байхдаа бид их мөнгөөрөөл авч байгаа биздээ

Zochin 2016-01-11 43.242.243.158

Ardchilsan namiig dahin ***** songo.....

Зочин 2016-01-11 203.194.114.129

Яахаараа монголчуудыг юмыг хийхдээ завхрал, туйлшрал уусгэдэг юм бэ... Дандаа нэгийгээ, бусдыгаа шулах бодлого барьж байна!!! Энэ бол монголчуудын хэт их шуналтайн илрэл. Ялангуяа ажил хийж сураагуй, яаж нэг аргалаад бусдаас илуу шомбодох сэтгэхуйтэй хулгайч нарыг терд гаргасны шинж. Энд АН тедийгуй бусад намынхан адилхан. Бугд л бирдууд ... Енеедер хеделмерч хумуус терд шургахыг бодохгуй байгаа ...

РАВДАН 2016-01-11 202.70.46.216

МОНГОЛЧУУДАА ГОНЖРОЛДООД БАЙ! ГОНЖРОЛДООД БАЙ!

Зочин 2016-01-11 43.242.243.220

МОНГОЛЧУУДЫГ ШАХАЖ ЯДУУРУУУЛЖ БАЙНА ӨРТӨЙ ЖИЖИГ БИЗНЕСС ЭРХЛЭГЧИД ЯАХ ЮМ БЭ НОВШ ГЭЖ

Зочин 2016-01-11 122.201.22.227

ойрын 1-2 жилд асар олон ААН энэ хуулийн улмаас хаалгаа нэмж барих байх, монголд ашиг олох боломж нөат-с нуугдаж байж хийгддэг байсан юм, одоо ААН-үүд барааныхаа үнийг дахин нэмэх эсвэл татварын өртэй болж дампуурах гэсэн 2 сонголттой л боллоо

Sangiin said aa 2016-01-11 150.129.140.40

ebarimt.mn ni achaalalaa daahaa boliod tag gatsav aa

Sangiin said aa 2016-01-11 150.129.140.40

ebarimt.mn ni achaalalaa daahaa boliod tag gatsav aa

Иргэе 2016-01-11 103.26.193.55

Хамгийн дампуу ажил АН г сонгохгуй л байя

татвараа хэрхэн зарцуулдагаа шилэн болгоо 2016-01-11 182.160.38.131

сонгуулийн мөнгө болгохоор ханцуй шумлаад хөдөлдөг хэсэг рүүгээ дайрдаг аргаа татварынхан хийх нь дээ.амьдралд буух бэлтгэлээ хангаж байж судалгаа хийж байж хуулиа хэрэгжүүлэх аргаа бодох байсан юм даа.1/10 хүнтэй аж ахуй хэдэн хувийг эзэлдэг билээ нийт аж ахуйн нэгжийн сүүлийн жилүүдэд хэд нь хаалгаа барив.

РАВДАН 2016-01-11 202.70.46.213

САНГИЙН ЯАМАА! САЙХАНБИЛЭГЭЭ ТА НАР ОНИГОО ШДЭЭ! РАВДАНГААС ТА НАР ДООР БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ ШДЭЭ! ТЭГЭХЛЭЭР ДАЛД САНААГААР МОНГОЛЧУУДЫГ ГАХАЙ БОЛГОЖ НЭГ ЦОХИЛТООР ЦУЛАЙЯАА ГЭЖ БОДСОН БАЙНА ШДЭЭ. НАДААС ХОЙШ ЯАСАН Ч ЯАХАВ ГЭЖ БОДСОН БАЙНА ШДЭЭ ТА НАР.

Зочин 2016-01-11 202.21.106.110

tuhuurumjuu unegui taraah heregtei

Зочин 2016-01-11 202.179.28.247

NUAT tulugch bish baij yahleeree ter kassiin mashin avah yostoi yum be. gargasan huuliud ni dandaa zurchiltei davhardsan baih yum

Зочин 2016-01-11 122.201.24.74

Зөвхөн аж ахуйн нэгж гээд л яриад байх юм. Хувиараа бараа материал зарж байгаа иргэд патентийн татвар төлөхөө больчихсон. Тэр хүмүүсээс ямар баримт авах вэ? Бүх аж ахуйн нэгж, иргэд чинь энэ системд чинь орж чадахгүй байна. Бүх газар интернэт байхгүй. хэвлэгч машин авахгүй байна. Яах ёстой вэ? Орон нутагт хэрэгжихгүй байна. Орон нутгийн татварын албад юу хийж байна вэ? Жишээ нь : Орхон аймаг

ЖДҮ эрхлэгч 2016-01-11 122.201.22.197

ЖДҮ эрхлэгч нь 50 сая төгрөг хүрэхгүй жилийн борлууллалт хийдэг бол энэ 2016 оноос НӨАТ төлөгч биш байж болно гэсэн. гэтэл заавал НӨАТ-ын баримт хэвлэж өг гэх юм. Жижиг худалдаа эрхлэгчид ч гэсэн НӨАТ төлөгч биш шүү дээ. Энэ хууль журам гаргаж байгаа нөхдүүд ер нь 4 аргын тоо мэддэг юм болов уу? Ер нь тэр НӨТ-ийн босго гэсэн юмаа авч хаяад 100 төгрөгийн борлуулалт хийсэн ч НӨАТ төлөгч болвол яасым. За тэгээд сангийн яам, татварын газрын тайлан авдаг нэгж өөр байхюм

Зочин 2016-01-11 202.179.28.116

Үсчин гуанз мэтүүд ямар НӨАТ төоөгч биш юугаа өгдөгийн

РАВДАН 2016-01-11 202.70.46.208

БИ БӨӨӨРРРРР ИНЭЭД ХҮРЭЭД БАЙНААА! ЭНЭ ТУХАЙ ШУУМ ГАРАХАД БИДНИЙ ХЭДЭН КОММИ БАЙНГА Л САНАЛАА БИЧДЭГ БАЙСАН. ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ Л МӨНГӨ ЦОХИСОН БАЙХ ДОО. УЛСАД ЯМАР Ч АШИГ БАЙХГҮЙ. БААХАН ТОРГООД НЭГ УДАА МӨНГӨ ЦОХИХ Л БАЙХ. АРД ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ГАХАЙ БОЛГОЖУУГАА ЮМ БАЙНА Л ДАА. УГ НЬ ҮНЭЭ БОЛГОЧИХООД БАЙНГА БАГА БАГААР СААГААД БАЙСАН БОЛ ДЭЭР БАЙСИЙМ ДОО. ОДОО Ч ӨНГӨРСӨН БИЗ ДЭЭ!

Зочин 2016-01-11 43.242.243.220

Нөтөө авъяа гээд очихоор нь та ямар орлогоор юм авсан бээ гээд л орлогоо тоддорхойл гээд л ноолоод эхлэнэ дээ инээдтэй юм

Зочин 2016-01-11 112.72.11.116

Наад мянгуужингийн үлгэрээ зогсоовол яасийн.нэг бол наад хэвлэж барьдаг юмаа үнэгүй тарааж өгвөл яасийн.тэгээд харин хэрэгжүүлэхгүй байвал тэр торгуль энэ тэрээ тавьвал яасийн

иргэн 2016-01-11 202.179.11.98

яах ч учраа мэдэхгүй байнаа заагаад хийгээд өгдөг газар орон нутагт алга байна шүү дээ битгий хууль ярьж далайлгаад бай болохгүй бол хаана даа тэгээд ажилгүйчүүдийн эгнээнд орно доо энэ бол төвөг ихтэй л юм байна ярих амархан хийх хэцүү байна

Zochin 2016-01-11 43.228.128.166

shiveed huleelgend heden odor l bolloo. Naad program chini bolovsrongui bish yum bish uu. Online bol shuud shivehed l oroh yostoi biz de. Bank shig.

zochin 2016-01-11 202.170.68.19

ogoh bolomjgui geed baigaag yah yostoi yum be.

Зочин 2016-01-11 202.21.96.254

ali ali tald n hundrel uchrulahgui zohitsulchij chadahgui bnuu? archaagui yum... uursdihu il bolgoh orlogo mungig bodhos bish tsaana bga hudaldan avagch borlulagchdig bodku hamag achaagaa uurulcheel.. uursdu sonin setguuler ulger shig ym yarial... uursdu tolgoigoo ajillulad ene gazruda burtgeljuuleech

Зочин 2016-01-11 202.21.96.254

uursdu eniigee yawaad zohitsuulaachdee.. end tendgui barimtnii heruul hiisen humuus... ter hudaldagchdiig humuus edlweer haraahin... bas bid nar neg ih mungu awah gj bgam shig ugasa bhgui ymiig heruul hiiged nehed zogsod bh unen tamtai bn.. deer n tanai lawlah chn achaallaa diilehgui gomdol sanal huleej awna asuudal shiidne gej ulger shig ym bn.. neg sbarimt burtgegdehgui shiiduleh gj yawsaar bgad 14 honoloo.. ter horond nugu burtgeh hugatsa n duusaad bi tanai lawlah ru yarisan zardal nugu NUAT-s dawchihlaa.. uursdu beltgelee sain hij chadahgui bj yah gej ingej hudlaa humuusig turhirch haa saigui heruul hilged bgan.. uursdu gaduur dotur shalgalt hiij yawad enige tsegtsleech... umnuh heruulee yay gj bhad

Хошгуулагчид 2016-01-11 103.229.122.208

Сугалаа нэрээр ард түмнийг хошгуулаад бөөн чигрэгдэл ард түмэн ч түүнд нь хошгироод байх юм энэ завхруулага өөрсдийн идсэн мөнгөө ард түмний хармаанаас гаргаж авах луйвраа зогсоогоочээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж