ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж оролцлоо

Хуучирсан мэдээ: 2020.07.08-нд нийтлэгдсэн

ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж оролцлоо

ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж оролцлоо

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2020.07.08/боллоо.

Нээлтэд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Өнөөдөр миний хувьд том мөрөөдөл биелэж байна. Би 2000 оноос хойш Дотоод хэргийн их сургуулийн зургаан захиралтай хамтарч ажилласан. Энэ хугацаанд тус их сургуулийг дэлхийн жишигт нийцсэн сургууль болгож хөгжүүлэхийг зорьсон. “Дотоод хэргийн их сургууль нь Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хамгаалах, төрийн тусгай албаны хаагчдыг бэлтгэдэг үндэсний томоохон бааз сургууль. Сайд байх хугацаандаа ДХИС-ийн 850 сонсогчийн дотуур байр, 3000 сонсогчийн хичээлийн төв байр  болон энэхүү номын сан, спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулаад байна. “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилга жилийн хугацаанд, хурдан баригдаж дууслаа. Гадаадын хоёр орчим сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. Энэ бол миний сайд байх үеийн төлөвлөсөн хамгийн том бүтээн байгуулалтын ажлуудын нэг бөгөөд сайд хийх хугацааныхаа сүүлийн өдөр хүлээлгэн өгч байна.

ДХИС-д ЕБС-иас эхлээд докторын зэрэг хамгаалах хүртэлх бүх шатлалын сургалтууд явагддаг. Дотоод хэргийн их сургууль гэж нэрлэсэн шалтгаан нь дотоод аюулгүй байдлыг хангах бүх боловсон хүчээ бэлтгэдэг учраас ийнхүү нэрлэсэн юм. Хилийн цэргийн сургуулийн байшинг энд барихаар төлөвлөж байсан ч амжсангүй. Сайдаар томилогдсон хугацаандаа төлөвлөсөн ажлуудаа дуусгалаа. Тус их сургууль жишиг сургалтын цогцолбортой болсноор сонсогч, оюутануудын сургалтад ахиц гарна гэж харж байна. Энэ дашрамд тус барилгыг барьж ашиглалтад оруулсан “Билгүүн Монгол констракшн” ХХК”-ийн хамт олноор бахархаж байна. Их сургуулийнхаа хамт олонд Монголын дотоод аюулгүй байдлыг баттай хамгаалах зүрх зоригтой, эрсдэл хүлээх чадвартай хүний нөөцийг  бэлтгэх үйлсэд нь амжилт хүсье” гэлээ.

Тус их сургуулийн “Төв номын сан-спорт цогцолбор” нь 1200 суралцагчид зэрэг үйлчлэх хүчин чадалтай төв номын сантай. Мөн онцгой байдлын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах 3, 4 дүгээр зэрэглэлийн сургалт, дадлагын анги байрлуулахар төлөвлөжээ. Сургалт дадлагын анги нь 7 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр /4 ээлжээр/ сургалт, дадлагын ангийн цагийн хуваарийн дагуу 24 цагаар өдөр тутмын үйл ажиллагааг явуулна. Ингэхдээ БЗД-ийн нутаг дэвсгэрт гарсан обьектын болон ой, хээрийн гал түймэр унтраах үйл ажиллагаанд нэмэлт дуудлагаар ажиллахаар тус тус төлөвлөсөн байна. Гал түймэр унтраах, аврах 3, 4 дүгээр зэрэглэлийн сургалт дадлагын анги нь өдөр, эчнээ дамжааны сонсогч, суралцагч нарт дадлагын хичээл явуулах суурь бааз болох юм.

Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын мэргэжлийн хүний нөөцийн тусгай бэлтгэл сургуулилтын нэг нь усны сэлэлт, усны тусгай аврах ажиллагаа бөгөөд Их сургууль одоогоор энэхүү сургалтыг явуулах орчныг бүрдүүллээ.

“Номын сан-спорт цогцолбор”-ын  барилгад ердийн болон гүний гэсэн 2 бассейн байгуулагдсан бөгөөд 4 зам бүхий 25 м урт, 8 м өргөн, 2,5 м гүн, усны гүнээс аврах ажиллагаа явуулах зориулалттай 10 м гүнтэй бассейныг барьжээ.

Түүнчлэн сонсогч, оюутан, суралцагчдын биеийн тамир, албаны болон тусгай бэлтгэлжилтийн хичээлийг технологийн зөрчилгүй явуулах зорилгоор спорт заал, тусгай бэлтгэлийн тоноглол бүхий танхимууд, спорт тоглоом, гардан тулааны төрөл бүрийн бэлтгэл /жүдо, самбо, бокс/ сургуулилт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилга ашиглалтад орсноор Их сургуулийн хэмжээнд ерөнхий боловсрол, бакалавр, магистр, докторын болон мэргэшүүлэх, давтан мэргэшүүлэх сургалтад өдөр, эчнээ, хэлбэрээр суралцаж буй 3500 гаруй сонсогч, оюутан, сурагчийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, албаны бэлэн байдал, тусгай бэлтгэлийн чанарт ахиц гарах юм.

Ийнхүү ДХИС-ийн сонсогч, оюутанууд суралцах таатай орчин бүрдэж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт гэдгийг удирдлагууд онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж