“Хар жагсаалт” хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.11-нд нийтлэгдсэн

“Хар жагсаалт” хэвлэгджээ

Монголын залуучуудын холбооноос улс төрд сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалт гаргах тухай нэлээд эртнээс яригдсан. Сайн, саар шүүмжлэл дагуулсан хар жагсаалт олон сар дуншсаны эцэст хэвлэгджээ. Хар жагсаалт бүхий сонин өнгөрсөн долоо хоногт хэвлэгдэн гарсан гэж МЗХ-ноос мэдээллээ.  

1992 оноос өнөөг хүртэл хамгийн их хэл ам дагуулж, тухайн үедээ олны анхаарал татаж байсан үйл явдлуудыг ард иргэдээр нэрлүүлж, үйл явдлын гол дүрийн баатруудыг хар жагсаалтад багтаасан. Иргэд 200 гаруй үйл явдлыг хар жагсаалтад багтаасан бөгөөд тэдгээр үйл явдлаар дахин санал авч “топ” 100 хар үйл явдлыг нэрлэх ажээ. Ард олныг  өнөөдрийг хүртэл туйлдуулсан “гавьяатнуудын” нэрсийг хар жагсаалтаас харж болохын дээр хар жагсаалт бүхий сонинг интернэтэд онлайн хэлбэрээр тавьсан байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж