Коронавирусийн хөл хорионы дэглэмийг сулруулсны дараа хуримын даашинзны эрэлт гурав дахин нэмэгдлээ хэмээн санхүүгийн мэдээлэл, дүн шинжилгээний “Платформа ОФД” компани мэдээлжээ.
Хуримын ёслолд хэрэглэгддэг хувцас, цэцэг, сүйн бөгж, оргилуун дарс зэрэг худалдан авсан гүйлгээнд дүн шинжилгээ хийсэн бөгөөд зургадугаар сард дурдагдсан барааны борлуулалт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн байна.
Хуримын даашинзны дундаж үнэ 24 650 рубль байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 15% өссөн дүн ажээ. Сүйт бүсгүйн цэцгийн баглааны үнэ өнгөрсөн оноос 9% нэмэгдэж 1762 рубль, сүйн бөгжний үнэ 4% нэмэгдэж 6609 рубль болсон байна. Харин оргилуун дарсны үнэ онцын өөрчлөлтгүй байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ