ОХУ: Цуцалсан тийзний үнийн оронд ваучер өгнө | News.MN

ОХУ: Цуцалсан тийзний үнийн оронд ваучер өгнө

ОХУ: Цуцалсан тийзний үнийн оронд ваучер өгнө

ОХУ: Цуцалсан тийзний үнийн оронд ваучер өгнө

Нислэгийн тийзээ цуцалсан зорчигчдод мөнгийг нь буцаан олгохгүй, ваучер өгөх шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргалаа.

“Онцгой нөхцөл байдал үүссэн, өндөржүүлсэн бэлэн байдал мөрдөгдөж байгаа үед агаарын тээврийн компаниуд гэрээний нөхцөлөө өөрчлөх, нислэгээ цуцлах, зоргчигчийн хохирлыг барагдуулах” эрхтэй болохыг Засгийн газрын шийдвэрт онцолсон байна.

Мөн өмнө нь агаарын тээврийн компаниудад мөрдөгдөж байсан зарим зохицуулалтыг хүчингүй болгожээ. Тухайлбал, тийз захиалсан ч нисэхээс татгалзсан зорчигчийг тийзэнд заагдсан газарт нь хүргэх үүрэгтэй байсныг цуцалсан байна. Харин нислэг хийгдэх байсан хугацаанаас хойш 3 жилийн хугацаанд өмнө төлсөн тийзний үнийн дүнд дүйцэхүйц тийзийг дуртай чиглэлдээ захиалж болох ваучер өгөх юм. Гурван жилийн хугацаанд энэ боломжоо ашиглаагүй бол тийзийн үнийг мөнгөн дүнгээр зорчигчид буцаан өгнө. Ахмад дайчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч, мөн олон хүүхэдтэй хүмүүс гурван жилийн хугацаа дуусахаас өмнө хүсэлт гарган мөнгөө авч болох ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж